ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР 2008-2012 ОНД АЖИЛЛАЖ БАЙСАН ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ "УЛСТӨРИЙН" ТОЙМ СОНИНД ЯРИЛЦЛАГА ӨГСНИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

Д.Зүмбэрэллхам :

  • 1984-1986 онд Өмнөговь аймгийн Цагдан сэргийлэх ангид жинхэнэ мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч
  • 1990 онд Цагдан сэргийлэх ерөнхий газрын Мөрдөн байцаах газарт чиглэл хариуцсан ахлах байцаагч
  • 1990-1992 онд Нийслэлийн Октябрь дүүрэг дэх Мөрдөн байцаах тасгийн дарга
  • 1995-1999 онд Цагдаагийн дээд сургуулийн ахлах багш, арга зүйч, Сургалтын албаны дарга
  • 1999-2001 онд Хууль зүйн яамны Хуульчдыг давтан сургах төвд багш, Хууль зүйн үндэсний төвд Криминологийн судалгааны секторын эрхлэгч
  • 2001-2005 онд Цагдаагийн академийн дэд захирал
  • 2005-2006 онд Цагдаагийн академийн Тэргүүн дэд захирал
  • 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх
  • 2008-2012 онд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллаж байсан туршлагатай.

Аль ч нам эрх барьсан төрийн албаа өөрчлөхгүй байх тохироо хийгээсэй

М.МӨНХТУНГАЛАГ

Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, Нарийн бичгийн дарга, доктор Д.Зүмбэрэллхамыг урилаа. Түүнийг Бүгд найрамдах Чех улсад Элчин сайд, Төрийн албаны зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажлуудыг хийж байсан гэдгээр нь уншигчид таних биз ээ. Түүнтэй төрийн албаны тогтортой байдал, улс төрийн нөлөөлөл сэдвээр ярилцлаа.

 

-Манайд хамгийн тогтворгүй салбар бол төрийн алба. Улс төрийн аль нэг нам хүчин солигдох бүрт бүтэц бүрэлдэхүүнээрээ шинэчлэгддэг гэхэд хилсдэхгүй. Үүний шалтгаан нөхцөлийг та юу гэж харж байна вэ?
-Яалт ч үгүй тантай санал нэг байна. Төрийн албаны гол тулгамдсан асуудал нь төрийн албыг тогтвортой, алба хаагчдыг урт хугацаанд албан тушаал дээрээ мэргэшсэн байлгахад саад болж байгаа “савалгаа” юм. Бид энэ асуудлыг нь ярихгүйгээр дотроо энэ муухай байна гэх юм. Гадна талаасаа ч харахад энэ муухай. Намайг Чехид Элчин сайдаар сууж байхад гадныхан манайхыг юу гэж ярьдаг вэ гэхээр Монголын Засгийн газар ч тэр аль нэг даргатай нь ажил ярихаар маргааш нь шахуу өөрчлөгдчихсөн дахиад нэг өөр нөхцөл боломж ярих юм гэдгийг нэг бус удаа хэлж байсныг сонсож байсан. Тийм учраас төрийн албаны тогтовортой байдал гэдэг бол зөвхөн дан ганц дотоодын асуудал биш гадаад харилцааны ч асуудал мөн. Монгол Улсыг муухай сайхан харагдуулах талаас нь Монгол Улсыг найдвартай түнш гэж үзэх талаас нь ойлгуулахад тогтворгүй байдал их нөлөөлж байна. Төрийн албыг тогтворгүй байлгана, төрийн албаны стандартыг зөрчинө гэдэг бол эдийн засгийнүр дагавартай. Тухайлбал, төрийн албан хаагчийг хууль бусаар халж солиод дараа нь шүүхээс төлбөр тогтоолоо гэж бодоход улсын төсвөөс мөнгийг нь төлсөн ч төсөвт хохирол нь орохгүй үлддэг. Энэ хэмжээгээр улсын төсөв хохирч байгаа. Тийм учраас улс төр, эдийн засаг, нийгмийн соёл хэвшил талаас нь төрийн албыг тогтвортой байлгах тухайд төр бодлогоор системээр нь гээд тал нэг бүрээс нь хандах ёстой.


-Тэгэхээр төрийн албыг үргэлж хөдөлгөөнтэй байлгаад байгаа гол буруутан нь улс төр, намуудын эрх ашиг байх нь ээ?
-Шалтгаан нөхцөл нь хаана байна вэ гэдгийг ярихгүйгээр энэ байдал засрахгүй. Миний харж байгаагаар улс төрийн соёл, улс төрийн хүсэл зориг гэдэг зүйл төрийн албаны тогтвортой байдалд заналхийлж байгаа гол аюул. Улс төрийн соёл төлөвшөөгүй, төрийн алба хөгжлийн гол асуудал шүү, төрийн алба манай аюулгүй байдлын гол цөм шүү гэдэг ойлголт улс төрийн соёлын түвшинд алга. Нөгөө талаасаа улс төрийн хүсэл зориг байхгүй. Төрийн албаны сайн хууль байлаа гэхэд төрийн албаны тэр сайн хуулийг хэрэгжүүлэх хүсэл зориг нь дутаж байна. Хүсэл зориг байхгүйгээр барахгүй аль болох төрийн албаны хориг тогтоосон сайн хуульчилсан заалтуудыг тойрч гарах, хэрэгжүүлэхгүй байх чиглэл рүү улс төрийн хүсэл зориг тэмүүлээд байна. Тийм учраас гол аюул, шалтгаан нь энд байна. Түүнээс бүх зүйлийг хуулийн заалт руу чихээд байх хэрэггүй гэж бодож байна. 1883 онд АНУ-д Пэнингтон гэж синатын гишүүн энэ албыг сайхан болгоё гэсэн хууль санаачлаад дэвшүүлэн томилдог, ажиллуулдаг журмыг хууль болгож хэвшүүлсэн байдаг. Түүнээс хойш 134 жил болсон байна. 134 жилийн дараа манайх Пэнингтоны дэвшүүлэн тавьсан үзэл санааны түвшингийн юмаа яриад зогсож байна. Гэхдээ бид АНУ-гаас гаралтай энэ журмыг хуульчилсан л даа. Хуульчилсан мөртлөө яагаад энэ асуудал биелэгдэхгүй, өнөөдөр болтол яригдаад байна вэ гэхээр улс төрийн соёл, улс төрийн хүсэл зоригийн асуудал маш их нөлөөтэйг дахин давтаж хэлмээр байна.


-Төрийн албыг үнэ цэнэгүй, нэр хүндгүй болгоход хууль бус томилгоонууд нэлээд хүч нэмдэг. Ийм байдлыг хуулиар нь шахаж болдоггүй юм уу?
-Төрийн албаны шинэтгэлийн асуудал бол нэгдүгээрт томилгооны асуудал. Томилгоон дээр шат дараалан дэвшүүлдэг тогтолцоог бүрдүүлье гэдэг дээр хууль санаачилж байгаа субъектүүд санал нэгдэж байх шиг байна. Тэгж томилогдох юм бол хэдэн жилийн дараа төрийн захиргаа удирдлагын хамгийн өндөр албан тушаал Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал дээр алдаагүй хичээж зүтгэж ажиллавал очих вэ гэдгээ харж болох ийм л тогтолцоо. Үүнийг зайлшгүй хийхгүй бол жишээ нь, аль нэг яамны төрийн нарийн бичгийн дарга гээд бодъёо. Арван хэдэн яамны төрийн нарийн бичгийн даргын алба дээр арван хэдэн шалгуурыг Засгийн газар тогтоож байна. Ийм ижил түвшний ижил албан тушаал дээр ижил зэрэглэлийн шаардлага тавьж чадахгүй байгаа учраас энэ нь томилгоонд маш их нөлөөлж байна. Тэгэхээр үүнийг зайлшгүй хуулиар зохицуулахаас өөр аргагүй. Хоёрдугаарт, төрийн албанд орж гардаг, сул орон тоо гардаг. Түүнийг яаж хэнээр нөхөх вэ, хэн түүнийг орлон гүйцэтгэж байх вэ, ямар цаг хугацааны дотор орлон гүйцэтгэж байх вэ, ямар цаг хугацааны дотор сул орон тоог нөхөх вэ гэдгийг бас хуульчилж өгөх нь зүйтэй юм байна. Өмнө нь бол журмаар зохицуулчихдаг байсан. Журмаар зохицуулагдаж байх үед Засгийн газар үүнийг яаж ч өөрчилж болох боломжтой юм билээ. Тийм учраас үүнийг бас хуульд тусгаж өгөх шаардлагатай юм шиг байна. Тэгэхгүйгээр төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын асуудал нь төрийн тусгай алба ч гэдэг юм уу, төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албадуудад янз бүр байна. Ижил тэгш биш гэдгийг салбарынхан хэлдэг. Тэгвэл ижил тэгш хариуцлага үүрдэг, үүрэг хүлээдэг болгохын тулд ажилламаар байна. Энэ ч бас бодох л ёстой, цэгцлэх ёстой ажил байх гэж бодож байна. Эдгээр зүйл дээр цаашид төрийн албаны шинэтгэл явагдах ёстой. Төрийн албаны шинэтгэлийн шинжтэй заалтууд нэмэлт хууль дээр ороод ирчихсэн. Үүнийг ухрааж л болохгүй. Одоогийн хүрсэн түвшнээс нь ухрааж болохгүй. Хэрвээ ямар нэгэн байдлаар шинэчлэлт, өөрчлөлт хийх, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах шаардлага байгаа бол урагшаа л ахиж байх ёстой. Ийм зарчмаар явах ёстой.


-“Шинэчлэлийн” гэх Засгийн газар эрх барьж байх үед та Төрийн албаны зөвлөлийн дарга байлаа. Тухайн үед байсгээд л элдэв хууль бус томилгоотой холбоотой маргаан, дуулиан гардаг байв. Магадгүй энэ үеэс төрийн албанд “Түр орлон гүйцэтгэгч” гэдэг нэр томьёо гарсан байх. Төрийн албаны тухай хуульд ийм нэр томъёо, албан тушаал байдаг уу?
-Байгаа. Хуучин хуульд “Түр томилгоо” гэж байсан. 2008 онд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл “Үүрэг гүйцэтгэгч”, “Түр томилгоо” гэдэг ойлголтууд байсан. “Түр томилгоо” гэдэг зургаан сар хүртэл ямар нэг шалгуургүйгээр түр томилоод ажиллуулдаг. Цаашаа ажиллуулах бол сонгон шалгаруулалтаар оруулдаг. “Үүрэг гүйцэтгэгч” гэдэг нь гаднаас түр томилж, цалинжуулаад, орон тоо нөхөгдтөл түр үүрэг гүйцэтгүүлдэг тогтолцоо байсныг маш буруу байна гэж үзээд 2008 онд УИХ-аар нэлээн нухацтай хэлэлцэж байж өөрчилсөн. Тэгээд төрийн албанд түр томилгоо гэж байхгүй болгосон. Бүгд сонгон шалгаруулалтаар шалгалтаар дамжиж томилогддог болсон. Харин сонгон шалгаруулалтаар орсон хүмүүсийг туршилтын хугацаагаар томилж болно гэсэн заалт бий. Энэ бол өөр асуудал. “Үүрэг гүйцэтгэгч” гэдгийг бүрмөсөн болиулаад “Хэрвээ төрийн албанд сул орон тоо гарсан бол тэр сул орон тоог нөхөгдөх хүртэл төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлж болно гэсэн заалт” оруулсан. Энэ нь төрийн албаа хаагаад явж байгаа, тухайн байгууллагадаа ажиллаж байгаа хүнээр түр орлон гүйцэтгүүлнэ гэсэн үг. Тэрнээс биш ямар нэг шалгуургүйгээр, хэн нэг дурын хүнийг авчраад, цалин өгөөд ажиллуулахыг 2008 оны хуулиар бүрмөсөн зогсоосон. Гэтэл одоо түр орлон гүйцэтгүүлж байгаа биш түр томилгоо болчихоод байна. Гаднаас хүн авчраад цалинжуулж байгаа нь түр орлон гүйцэтгүүлэх биш бие даасан түр томилгоо болчихож байгаа юм. Гэтэл хуульд түр томилгоо гэдэг ойлголт хэдийнэ байхгүй болсон.

-“Түр орлон гүйцэтгэгч” гэгдэж буй албан тушаалууд бүгд сонгон шалгаруулалттай юу?
-Бүгд төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтаар орж томилогдох ёстой. Гэхдээ төрийн жинхэнэ албанаас дэвшүүлэн томилж бас болдог. Төсвийн захирагч биш тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаал хашиж буй хоёроос доошгүй хүнийг өрсөлдүүлэн томилуулахаар санал ирүүлдэг. Ийм журмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, зарим агентлагийн хэмжээнд хийгдсэн томилгоо цөөнгүй байгаа. Харин төсвийн захирагчийн тухайд бол заавал нээлттэй сонгон шалгаруулалтаар орно.


-“Шахаагаар” төрийн алба руу ороод ирдэг нөхөдүүдийг судлаад үзэхээр мэргэжлийн бус байх нь олонтоо. Энэ хүмүүс тухайн томилогдсон албандаа ажиллаж үзээгүй, мэргэшээгүй байх нь ойлгомжтой. Тэгэхээр танил тал муутайгаасаа ч болдог уу, элдэв татаасгүй мэргэжлийн хүмүүст ажиллах орон зай байхгүй болчихоод байгаа тал ажиглагддаг. Үүнд таны бодол?
-Салбарын хуулиудад нь тухайн салбар, байгууллагын дарга болох хүн ямар шаардлага хангасан байх ёстойг нэг бүрчлэн, тодорхой зааж өгсөн байгаа. Тухайлбал, Татварын тухай хуулинд татварын байгууллагад ажиллаж байгаа, ажилласан хүнийг даргаар томилно гэсэн заалттай. Хуулийн энэ заалтад нийцээгүй хүн томилбол хууль зөрчигдөж байна гэсэн үг.


-АН эрх барихаараа төрийн албаны тоог хэд дахин нэмэгдүүллээ гэдэг. Гэтэл энэ засгийн үед ч мөн халаа сэлгээ хийлээ гэдэг асуудал боссон. Төрийн албанд ажиллагсдын тоог нэмж хасах тухайд тодорхой түвшин барьж болдоггүй юм уу. Жишээ нь, төрийн албанд ийм тооны хүн л байх ёстой гэдэг ч юм уу?
-Тооны асуудал үнэхээр чухал. Энэ хэрээр тэр хэмжээний хүний ахуй амьдрал эвдэгдэж хөндөгдөж байгаа асуудал яригдана. Тэгэхдээ ер нь тоо нь хэдэн хүнд хүрч байгаа нь л асуудал болохоос зарчмын хувьд аливаа улс төрийн сонгууль явагдсаны дараа төрийн алба хөдөлдөггүй байх нөхцөлийг Монгол Улсад бүрдүүлэх ёстой. Одоогийн хуулиар ийм системийг бүрдүүлнэ гэдэг үзэл санаа, гол заалтууд нь бий. Харин үүнийг нарийсгаж сайжруулах шаардлага бий юу гэвэл байгаа. Ер нь бол суурь заалтууд одоогийн хуульд байгаа. Үүнийг тойруулаад төрийн албаны бүтцийг өөрчлөн шинэчлэнэ гэдэг шалтгаанаар төрийн албан хаагчдыг нэлээд олноор нь халж сольдог характер байгаад байна. Тийм учраас төрийн албанд бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгийг хуулийн зохицуулалт оруулж шалгууртай болгомоор байна. Шалгуур гэдэг нь гарцаагүй, зайлшгүй үед бүтцийн өөрчлөлт хийдэг байх гэж бодож байна. Ер нь төрийн албаны бүтэц тогтвортой байна гэдэг өөрөө төрийн албыг тогтортой болоход нөлөөлөх онц чухал зүйл. Манай улс төрийн соёл, төрийн албанд хандах түвшин ямар байна вэ гэдгийг АНУ-тай харьцуулбал эрс тэс үзүүлэлт гарна. Энэ нь мэдээж төрийн албаны насжилт, түүнийг зохицуулдаг болсон хууль, журамтай холботой. 1990-ээд оноос эхэлж улс төрийн олон намын тогтолцоотой болсон үеэсээ бид тоолно. Ингэхээр 140-өөд жилийн түүхэн хөгжилтэй АНУ-ын төрийн албатай дүйцэхгүй мэт цөөхөн жил боловч ухаарах ойлгох, түүнтэй ойртож очих боломж байгаа. Харамсалтай нь тэгж чадахгүй байна. Би бол улс төрийн нам хүчнийхнийг нэг доор суугаад улс орны амин чухал ямар зүйл дээр хэдүүлээ амь нэгтэй, аль нам нь ч гарсан өөрчлөхгүй байх салбараа ярьж тогтож тохиролцоосой гэж боддог.


-Ойрын жилүүдийн нам хүчний “хэт халуурал”-аас үүдэж төрийн албаныхан халаа сэлгээний шуурганд өртөөд байна уу эсвэл уламжлагдаж ирсэн гаж тогтолцоо юу?
-Төрийн албаны тогтворгүй байдал, улс төрийн намуудын халаа солиог уламжлал гэж үзэж болохгүй. Ер нь бол социолист систем гэж ярьж байсан. 1990-ээд оноос өмнөх улс төр нийгмийн тогтолцоонд авах дуурайх юм байсан. Тэнд бол тодорхой албан тушаал эрхэлж байгаа хүний нөөцөд тодорхой хүмүүсийг тодорхой шалгуураар сонгож авдаг. Сонгож авсан 5-6 хүнээ тухайн албан тушаал дээр нөөцийн сургалт гэж явуулаад дараагийнхаа хүнийг томилохдоо нөөц дундаасаа сонгож авдаг тогтолцоо байсан. 1990 оны дараа нэг хэсэг ийм зарчим үйлчилдэг байсан. Сүүлийн үед улс төрийн намуудын сонгуулийн дараа халаа сэлгээ хийдэг асуудал багасахгүй улам ихсээд байгаа нь харамсалтай. Улс төрийн шалтгаанаар талцах, ард түмнээ минийх чинийх гэж үзэх, нийгмийн хагарал талаасаа харагдах нөхцөл байдал бүрлдээд байна. Цөөхөн, гуравхан сая Монгол иргэнээ ингэж намаар нь хагалаад байх шаардлагагүй. Бид чинь Үндсэн хуулиараа заачихсан хүмүүнлэг, ардчилсан нийгмийг байгуулна гээд заачихсан. Хүмүүнлэг гэдэг нь хүнлэг нийгэм, хүнийг боддог, бодлогынх нь төвд нь хүн байдаг, хүн нь сайхан байвал түүнийг хөгжил гэж үздэг ийм л нийгмийг байгуулна гэсэн зорилго шүү дээ. Тэгэхээр төрийн албаныхныг зорилгогүй болгодог, амьдрхалын баталгаагүй байлгадаг, 4-5 жилээр амьдралаа төлөвлөж чадахгүй нөхцөлийг үүсгэнэ гэдэг бол хүнлэг бус явдал. Үндсэн хуулийн хүмүүнлэг ардчилсан нийгэм гэдгийн эсрэг үзүүлэлт. Намын итгэл үнэмшил, улс төрийн итгэл үнэмшил, хандлагаар нь хүмүүстээ хандана гэдэг бол хүнлэг бус явдал. Одоогийн эрх баригч нам үүний эсрэг явдаг, улс төрийн соёлын жишиг гаргаасай гэж бодож байна. Ийм жишиг тогтоож чадахгүй бол хэчнээн мянган сайхан төрийн албаны тухай хууль байгаад хэрэгжихгүй.


-Төрийн албанд орох хүсэлтэй залууст энэ зам хэтэрхий халгаатай бас өндөр босготой санагддаг. Тийм ч учраас залуус ийшээ зүглэж чадахгүй байх шиг?
-Төрийн албан хаагчийн мэдлэг чадвар, төрийн албаны шалгалтын босго гэдэг ч юм уу зүйл дээр асуудал байж болно. Энэ бол яг хууль хэрэгжүүлээд явахад хоёрдугаар зэргийн асуудал. Үүн дээр сурч боловсорсон ажлын байрны шаардлага хангах төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулаад авчих боломжтой. Хэрвээ улс төрийн болон энд тэндхийн нөлөөлөл байхгүй бол. Нэгэнт ороод ирчихсэн төрийн албан хаагчдыг явцын дунд сургаад авах ч боломжтой. Ер нь бол төрийн албан хаагчдын системтэй үргэлжилсэн сургалт зайлшгүй хэрэгтэй. Болж өгвөл төрийн албаны зөвлөлийн дэргэд удирдлагын академийн сургалт шиг сургалтын байгууллага байж байж нэгдсэн бодлогоор сургалт явуулдаг байвал бүр их сайн. Хамгийн гол нь төрд ажил хийж байгаа хүн би эндээ тогтвортой ажиллана гэсэн итгэл найдвартай амьдардаг байвал тэнд амжилт, ажлын бүтээмж, өндөр үр ашиг харагдана. Тэгж байж төрийн албан хаагч шударга ажиллана. Энэ итгэл найдврыг төрүүлэхийн тулд цалин мөнгөний асуудал яригдана. Цалингийн асуудал нь улсын төсвийн чадамжтай шууд холбоотой.

 

Үйл явдал

Төрийн албаны зөвлөлийн хуралдааны тойм

Огноо Төрийн албаны зөвлөлийн хуралдаан Хэлэлцэх
асуудал
Хуралдааны
тойм

20

10-16

Төрийн албаны зөвлөлийн 54 дугаар хуралдаан

20

10-14

Төрийн албаны зөвлөлийн 53 дугаар хуралдаан

20

10-09

Төрийн албаны зөвлөлийн 52 дугаар хуралдаан

20

10-07

Төрийн албаны зөвлөлийн 51 дугаар хуралдаан

20

09-30

Төрийн албаны зөвлөлийн 50 дугаар хуралдаан

20

09-21

Төрийн албаны зөвлөлийн 49 дугаар хуралдаан

20

09-18

Төрийн албаны зөвлөлийн 48 дугаар хуралдаан

20

09-09

Төрийн албаны зөвлөлийн 47 дугаар хуралдаан

20

09-02

Төрийн албаны зөвлөлийн 46 дугаар хуралдаан

20

08-28

Төрийн албаны зөвлөлийн 45 дугаар хуралдаан

20

08-26

Төрийн албаны зөвлөлийн 44 дугаар хуралдаан

20

08-19

Төрийн албаны зөвлөлийн 43 дугаар хуралдаан

20

08-14

Төрийн албаны зөвлөлийн 42 дугаар хуралдаан

20

08-07

Төрийн албаны зөвлөлийн 41 дугаар хуралдаан

20

08-03

Төрийн албаны зөвлөлийн 40 дугаар хуралдаан

20

07-31

Төрийн албаны зөвлөлийн 39 дугаар хуралдаан

20

07-24

Төрийн албаны зөвлөлийн 38 дугаар хуралдаан

20

07-08

Төрийн албаны зөвлөлийн 37 дугаар хуралдаан

20

06-22

Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан

20

06-19

Төрийн албаны зөвлөлийн 35 дугаар хуралдаан

20

06-17

Төрийн албаны зөвлөлийн 34 дугаар хуралдаан

20

06-10

Төрийн албаны зөвлөлийн 33 дугаар хуралдаан

20

05-29

Төрийн албаны зөвлөлийн 32 дугаар хуралдаан

20

05-27

Төрийн албаны зөвлөлийн 31 дугаар хуралдаан

20

05-20

Төрийн албаны зөвлөлийн 30 дугаар хуралдаан

20

05-18

Төрийн албаны зөвлөлийн 29 дугаар хуралдаан

20

05-18

Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар хуралдаан

20

05-13

Төрийн албаны зөвлөлийн 27 дугаар хуралдаан

20

05-11

Төрийн албаны зөвлөлийн 26 дугаар хуралдаан

20

05-06

Төрийн албаны зөвлөлийн 25 дугаар хуралдаан

20

05-01

Төрийн албаны зөвлөлийн 24 дүгээр хуралдаан

20

04-29

Төрийн албаны зөвлөлийн 23 дугаар хуралдаан

20

04-24

Төрийн албаны зөвлөлийн 22 дугаар хуралдаан

20

04-22

Төрийн албаны зөвлөлийн 21 дүгээр хуралдаан

20

04-21

Төрийн албаны зөвлөлийн 20 дугаар хуралдаан

20

04-20

Төрийн албаны зөвлөлийн 19 дүгээр хуралдаан

20

04-01

Төрийн албаны зөвлөлийн 17 дугаар хуралдаан

20

03-23

Төрийн албаны зөвлөлийн 16 дугаар хуралдаан

20

03-13

Төрийн албаны зөвлөлийн 15 дугаар хуралдаан

20

03-04

Төрийн албаны зөвлөлийн 14 дүгээр хуралдаан

20

02-21

Төрийн албаны зөвлөлийн 13 дугаар хуралдаан

20

02-14

Төрийн албаны зөвлөлийн 12 дугаар хуралдаан

20

02-12

Төрийн албаны зөвлөлийн 11 дүгээр хуралдаан

20

02-10

Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаан

20

02-05

Төрийн албаны зөвлөлийн 9 дүгээр хуралдаан

20

01-29

Төрийн албаны зөвлөлийн 8 дугаар хуралдаан

20

01-27

Төрийн албаны зөвлөлийн 7 дугаар хуралдаан

20

01-22

Төрийн албаны зөвлөлийн 6 дугаар хуралдаан

20

01-17

Төрийн албаны зөвлөлийн 5 дугаар хуралдаан

20

01-15

Төрийн албаны зөвлөлийн 4 дүгээр хуралдаан

20

01-10

Төрийн албаны зөвлөлийн 3 дугаар хуралдаан

20

01-08

Төрийн албаны зөвлөлийн 2 дугаар хуралдаан

19

12-25

Төрийн албаны зөвлөлийн 47 дугаар хуралдаан

19

12-18

Төрийн албаны зөвлөлийн 46 дугаар хуралдаан

19

12-12

Төрийн албаны зөвлөлийн 45 дугаар хуралдаан

19

12-05

Төрийн албаны зөвлөлийн 44 дүгээр хуралдаан

19

12-04

Төрийн албаны зөвлөлийн 43 дугаар хуралдаан

19

11-21

Төрийн албаны зөвлөлийн 42 дугаар хуралдаан

19

11-08

Төрийн албаны зөвлөлийн 41 дүгээр хуралдаан

19

11-04

Төрийн албаны зөвлөлийн 40 дугаар хуралдаан

19

10-30

Төрийн албаны зөвлөлийн 39 дугаар хуралдаан

19

10-25

Төрийн албаны зөвлөлийн 38 дугаар хуралдаан

19

10-23

Төрийн албаны зөвлөлийн 37 дугаар хуралдаан

19

10-14

Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан

19

10-09

Төрийн албаны зөвлөлийн 35 дугаар хуралдаан

19

10-07

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

19

10-02

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

19

09-24

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

19

09-18

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

19

09-12

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

19

08-30

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

19

08-06

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

19

07-31

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

19

07-19

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

19

07-02

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

19

06-28

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

19

06-06

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

19

06-04

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

19

06-03

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

19

05-27

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

19

05-23

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

19

05-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

19

04-25

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

19

04-18

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

19

04-12

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

19

04-08

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

19

09-10

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

18

12-13

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

18

12-06

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

18

11-29

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

18

11-22

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

18

11-07

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

18

10-16

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

18

10-01

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

18

09-26

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

18

09-12

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

18

09-04

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

18

07-18

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

18

07-04

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

18

06-27

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

18

05-28

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

18

06-13

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

18

05-23

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

18

05-08

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

18

05-02

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

18

04-26

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

18

04-12

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

18

04-05

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

18

03-15

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

18

02-28

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

18

02-07

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

18

01-31

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

18

01-25

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

18

01-11

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

18

01-04

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

17

12-27

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

17

12-13

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

17

11-28

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

17

11-09

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

17

11-01

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

17

10-26

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

17

10-18

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

17

09-27

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

17

07-06

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

17

06-28

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

17

06-21

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

17

06-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

17

06-08

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

17

05-31

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

17

05-25

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

17

05-11

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

17

05-03

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

17

04-19

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

17

04-06

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

17

03-14

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

17

02-21

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

17

02-15

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

17

02-09

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

17

01-25

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

17

01-19

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

17

01-12

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

17

01-05

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

16

12-28

Төрийн албаны зөвлөлийн 42-р хуралдаан

16

12-22

Төрийн албаны зөвлөлийн 41-р хуралдаан

16

12-14

Төрийн албаны зөвлөлийн 40-р хуралдаан

16

12-08

Төрийн албаны зөвлөлийн 39-р хуралдаан

16

12-01

Төрийн албаны зөвлөлийн 38-р хуралдаан

16

11-24

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

16

11-17

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

16

11-10

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

16

11-03

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

16

10-20

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

16

10-12

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

16

10-06

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

16

09-29

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

16

09-22

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

16

09-19

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

16

09-15

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

16

09-08

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

16

08-25

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

16

08-18

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

16

08-11

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

16

07-01

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

16

06-23

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

16

06-16

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

16

06-09

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

16

05-26

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

16

05-19

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

16

05-12

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

16

05-05

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

16

04-21

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

16

04-14

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

16

04-07

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

16

03-31

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

16

03-25

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

16

03-18

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

16

03-03

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

16

02-25

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

16

02-18

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

16

02-04

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

16

01-28

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

16

01-21

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

15

12-31

Төрийн албаны зөвлөлийн 38-р хуралдаан

15

12-24

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

16

01-14

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

16

01-07

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

15

12-17

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

15

12-10

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

15

12-03

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

15

11-19

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

15

11-05

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

15

10-29

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

15

10-22

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

15

10-08

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

15

10-01

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

15

09-10

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

15

09-03

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

15

07-09

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

15

07-02

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

15

06-25

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

15

06-18

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

15

06-11

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

15

06-04

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

15

05-28

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

15

05-21

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

15

05-07

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

15

04-30

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

15

04-23

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

15

04-16

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

15

04-09

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

15

04-02

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

15

03-26

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

15

03-19

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

15

03-12

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

15

03-05

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

15

02-26

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

15

02-12

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

15

02-05

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

15

01-29

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

15

01-22

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

15

01-15

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

15

01-08

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

14

12-25

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

14

12-18

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

14

12-11

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

14

12-04

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

14

11-20

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

14

11-13

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

14

11-06

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

14

10-30

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

14

10-23

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

14

10-16

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

14

10-09

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

14

10-01

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

14

09-24

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

14

09-18

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

14

08-28

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

14

07-09

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

14

07-03

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

14

06-19

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

14

06-12

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

14

06-05

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

14

05-15

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

14

05-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

14

05-08

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

14

05-01

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

14

04-17

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

14

04-10

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

14

04-03

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

14

03-26

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

14

03-12

Төрийн албаны зөвлөлийн 09-р хуралдаан

14

03-06

Төрийн албаны зөвлөлийн 08-р хуралдаан

14

03-06

Төрийн албаны зөвлөлийн 07-р хуралдаан

14

02-27

Төрийн албаны зөвлөлийн 06-р хуралдаан

14

02-20

Төрийн албаны зөвлөлийн 05-р хуралдаан

14

01-30

Төрийн албаны зөвлөлийн 04-р хуралдаан

14

01-30

Төрийн албаны зөвлөлийн 03-р хуралдаан

14

01-23

Төрийн албаны зөвлөлийн 02-р хуралдаан

14

01-16

Төрийн албаны зөвлөлийн 01-р хуралдаан

13

12-28

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

13

12-20

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

13

12-11

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

13

12-05

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

13

11-14

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

13

11-24

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

13

11-14

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

13

11-07

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

13

11-01

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

13

10-17

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

13

10-03

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

13

09-26

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

13

09-12

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

13

08-29

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

13

07-09

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

13

06-27

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

13

06-20

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

13

06-14

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

13

06-06

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

13

05-30

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

13

05-23

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

13

05-17

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

13

05-09

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

13

05-02

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

13

04-25

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

13

04-18

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

13

04-11

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

13

03-28

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

13

03-21

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

13

03-14

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

12

02-28

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

12

02-14

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

12

02-07

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

12

01-31

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

13

01-24

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

13

01-17

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан