ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ - 2020 ОНЫ ЭХНИЙ 6 САРЫН ОНЦЛОХ 20 АЖИЛ

Төрийн албаны зөвлөл “Төрийн албаны чадахуй /мерит/-н зарчмыг сахиулж, улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид, иргэдийн итгэл хүлээсэн төрийн албыг төлөвшүүлэх” зорилгынхоо хүрээнд төрийн албаны шинэтгэлийг жигд, тууштай хэрэгжүүлэх талаар 2020 оны эхний хагас жилд хийсэн ажлаасаа 20 ажлыг онцлон хүргэж байна.

 

Төрийн албанд бодлогын инновацийг нэвтрүүлэх талаар

 

Дэлхийн олон улс оронд төрийн үйлчилгээг оновчтой хүргэх, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулах, тулгамдаж буй асуудалд уламжлалт бус арга, шинэлэг хэлбэрээр хариу үйл ажиллагаа явуулах замаар эерэг үр дүнд хүрч байна.  

Хуулиар хүлээсэн зорилт, чиг үүргийн дагуу бодлогын тодорхой асуудлаар шинэлэг шийдэл боловсруулах арга зүйг үр дүнтэй ашиглах зорилгоор төрийн захиргааны байгууллагуудаас төслийн санал хүлээн авах, тэдгээрээс сонгон шалгаруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг ТАЗ санаачлан хэрэгжүүлж байна. Асуудлын тулгамдсан байдал, түүнийг судалсан байдал, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн байдал гэсэн шалгуураар яам, агентлаг, орон нутгийн байгууллагын төслийг сонгон шалгаруулж тус бүрийг хэрэгжүүлэхэд 8.5 сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг НҮБХХ-ийн төслөөс үзүүлж байна.

 

 

Төрийн албаны үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах талаар

 

Өнөөгийн хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй VUCA орчны нэгэн илэрхийлэл болох “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төрийн албаны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг найдвартай хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, оновчтой, зөв зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үүднээс “Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” зөвлөмж хэрэгжүүлэв. Гадаад улс орнуудын төрийн албаны төв байгууллага улс орондоо үүссэн онцгой нөхцөл байдалд явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг анхааралтай судалсны үндсэн дээр өөрийн орны хууль, эрх зүйн орчинд нийцүүлэн боловсруулсан энэхүү зөвлөмжид онцгой нөхцөл байдалд төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, харилцан дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн үйл ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдал, албан хаагчдын ажиллах нөхцөлийг яаж зөв зохион байгуулах талаар арга зүйн цогц зөвлөгөөг агуулсан болно. 

 

 

Төрийн албаны эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар

 

Төрийн албанд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг Төрийн албаны тухай шинэ хуулийн үзэл баримтлал, зарчим, зохицуулалттай уялдуулан шинэчлэн боловсруулж батлан, захиргааны хэм хэмжээ тогтоосон актын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлж байна. “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”, Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журамд тус тус өөрчлөлт оруулав. “Төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын төслийг боловсруулан төрийн байгууллагууд, олон нийтээс санал авч байна. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчлэх хугацаанд төрийн жинхэнэ албан тушаал, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх журмын төсөлд санал авч байна.

 

 

Хууль тогтоомжийг сурталчлах талаар

 

“Шинэ он, шинэ хандлага” сэдэвт зөвлөлдөх уулзалт, сургалтыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг оролцуулан зохион байгуулав. Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан оролцсон энэ сургалтад ТАЗ-өөс  2020 онд баримтлах бодлого, үйл ажиллагааг танилцуулж, төрийн албаны шинэтгэлийг манлайлан хэрэгжүүлэх талаар хэлэлцсэний зэрэгцээ ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, УБЕГ-ын даргын илтгэлийг сонсч, харилцан туршлага солилцож, цаашдын бодлого, чиглэлээ тодорхойлов.

Төрийн албаны зөвлөлийн дарга болон гишүүдийн ахалсан ажлын хэсгүүд Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд аймаг, зарим сумдын ЗДТГ-т ажиллаж, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, төрийн албан хаагчидтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан санал хүсэлтийг сонслоо. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд орон нутгийн төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хэрхэн хангах, төрийн үйлчилгээг иргэдэд зөв, шуурхай хүргэх болон Төрийн албаны тухай хууль, шинэтгэлийн бодлого, стратеги, чадахуйн зарчим, шатлан дэвшүүлэх тогтолцоо, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгаа хийж, мэргэшил арга зүйн зөвлөгөөгөөр хангав.

Монголын нутгийн удирдлагын холбооноос 330 сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг хамруулан зохион байгуулсан сургалтад урилгаар оролцож Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх арга, өөрөө удирдах байгууллагын үүргийн талаар хичээл зааж, төрийн албаны шинэтгэлийг орон нутагт хэрхэн үр дүнтэй, зөв хэрэгжүүлэх талаар харилцан ярилцаж, зөвлөл, чиглэл өгөв.

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас тавьсан хүсэлтийн дагуу тус байгууллагын 120 албан хаагчдад Төрийн албаны тухай хууль, стратеги төлөвлөгөө, байгууллагын болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнахтай холбоотой харилцаа, аргачлал, загварын талаар сургалт хийв.

  

 

Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих талаар

 

Яамдын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нараар ахлуулсан ажлын хэсгүүдийг 2020 оны 1 дүгээр сард нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай нь танилцуулж, хяналт шалгалт хийлээ. Яамдын дэргэдэх 12 салбар зөвлөлөөс нийслэлийн төрийн захиргааны 18 байгууллагад хийсэн хяналт шалгалтын тайланг нэгтгэж, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 13 дугаар хуралдаанаар хэлэлцэн дүгнэлээ.

Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, 2019-2020 оны хүний нөөцийн томилгоо, албан хаагчдад цалин олгосон баримт, төрийн жинхэнэ албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлтэд үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах үүрэг, зөвлөмж хүргүүлэв.

 

Төрийн албаны шинэтгэлийн талаар

 

“COVID 19 - төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах нь” цахим гарын авлагыг бэлтгэн гаргаж, ТАЗ-ийн тогтоол, шийдвэр, зөвлөмж болон олон улсын байгууллагын зөвлөмж, мэдээллийг түгээн дэлгэрүүлэв.

Энэхүү гарын авлагад  COVID-19 цар тахлын талаарх олон улсын мэдээлэл болон уг халдварт өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа, туршлага, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, сургалт судалгааг хорио цээрийн дэглэмийн үед зохион байгуулах, цахим хурал хийх зөвлөмжүүд, олон нийтийн уулзалт цугларалтын үед COVID-19-ийн  эрсдэлийг бууруулах санамж зэрэг сэдвүүдийг багтаасан болно.

Цаг үеийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд төрийн албан хаагчдын ажлын горим, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас төрийн үйлчилгээг хэвийн авах боломж, нөхцөлийг хангах олон улсын арга туршлагыг тусгасан энэхүү цахим гарын авлага нь COVID-19 цар тахлаас үүдэлтэй тулгамдсан асуудлыг амжилттай шийдвэрлэж, даван туулах арга зүй, оновчтой хувилбар, шийдлийг олоход төрийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

 

Төрийн албан хаагчдыг мэдээллээр хангах талаар

 

Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны шинэтгэл” гарын авлагыг төрийн албан хаагчдын хүртээл болголоо. Төрийн албаны тухай шинэ хуулийн зорилго, зарчим, зохицуулалт, төрийн албаны шинэтгэлийн үзэл санааг төрийн албан хаагчид өдөр тутамдаа зөв хэрэгжүүлэхэд энэхүү гарын авлага тус нэмэр болох зорилготой. Гарын авлагад “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”, “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”, “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”, “Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж”, “Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах талаарх авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, “Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2020-2023 оны стратеги төлөвлөгөө” болон Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийн төрийн албаны шинэтгэлийн талаарх  илтгэл, ярилцлага, нийтлэлүүдийг оруулав.

 


Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг
 дээшлүүлэх талаар

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг сайжруулах, Ажлын байрны дарамтгүй орчин бүрдүүлэх, Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих гэсэн 4 багц асуудлыг хамруулан “Төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагыг сайжруулах тухай” зөвлөмж гаргаж, төрийн нийт байгууллагуудад мөрдүүлэв.

Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг  сайжруулах, төрийн цахим үйлчилгээний шилжилтийн үйл явцыг эрчимжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүй, ил тод хүргэх, төрийн албан хаагчийн ёслол хүндэтгэлийн ажиллагааны эрх зүйн нийтлэг зохицуулалтыг бий болгох, Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэхэд мөрдөх дэгийг батлуулах, “Төрийн албан хаагчийн өдөр”-ийг бий болгон хууль сурталчлах, иргэдээ сонсох, төрийн албаны ололт амжилт, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалыг тогтоон мөрдүүлэх асуудлаар санал, шийдвэрийн төсөл бэлтгэн УИХ-д өргөн мэдүүлэв.

 

 

Хүний нөөцийн системийг шинэчлэн өргөтгөх талаар

 

ТАЗ-ийн хүний нөөцийн системийн шинэчлэлийн хүрээнд холбогдох модулиудыг боловсруулах, системийн ерөнхий шийдэл, суурь платформ, статистик тайланг сайруулах, бүрэлдэхүүн хөдөлгөөний өөрчлөлт, бүртгэл, тайланг шинэчлэх ажлууд хийгдэж байна.

Төрийн албан хаагчдын хүний нөөцийн бүртгэл, мэдээлэл байрших энэхүү удирдлагын систем нь төрийн албаны Цалингийн нэгдсэн систем болон төрийн бусад байгууллагуудын мэдээллийн системүүдтэй холбогдсоноор төрийн албан хаагчдын цалингийн давхардал, томилгооны зөрчлийг арилгах, статистик мэдээллийг бүрэн, үнэн зөв гаргах, иргэд хэрэглэгчид мэдээллийг цахимаар авах зэрэг олон талын эерэг үр дүн гарна.

 

 

 

Нийтийн албанд томилогдох эрх хасагдсан хүмүүсийн мэдээлийн санг бүрдүүлэх талаар

 

Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхээр ял шийтгэгдсэн төрийн албан хаагч болон шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх хасах ялаар шийтгүүлсэн иргэдийг улсын хэмжээнд бүртгэн,  мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг шинээр санаачлан эхлүүлэв. Энэхүү мэдээллийн санг бий болгосноор дээрх төрлийн ялаар шийтгүүлсэн этгээд хугацаанаас өмнө төрийн албанд томилогдох, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээд төрийн албанд эргэж орохоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Эхний хагас жилийн мэдээллээр, шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх хасах ялаар шийтгүүлсэн 49 иргэн /ялтан/ бүртгэгдсэн байна.     

   

 

Төрийн албыг чадавхжуулах судалгааны талаар

 

Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжиж байгаа төслүүдийн мэдээллийг 82 төрийн байгууллагаас авч нэгтгэн, сан бүрдүүллээ. Цаашид эдгээр төслийн зорилго, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, хоорондын уялдаа холбоог сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

АНУ, ХБНГУ-ын төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл, Их Британийн Засгийн газраас гаргасан “Сонгуулийн үеэр төрийн албан хаагчдын баримтлах ерөнхий удирдамж 2019” сэдэвтэй материал, Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс хийсэн "Ковид-19”: Олон улсын нөхцөл байдал, сорилт, үр дагавар, хандлага” судалгаа зэргийг анхааралтай судалж, төрийн албаны шинэтгэлийн бодлого, үйл ажиллагаанд тусгахаар ажиллаж байна. Мөн хувийн хэвшлийнхний дэвшилтэт арга туршлагыг судалж, төрийн албанд нэвтрүүлэх ажлын хүрээнд Оюунлаг бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн электрон номын сан, 3D принтинг танхим, програмчлал ба робот, ухаалаг лаборатори, үзвэрийн танхим зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг ашиглан тохижуулсан ухаалаг танхимуудын шийдлүүд нь төрийн байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх, санаа авч нэвтрүүлэх сайн туршлага байна. 

 

 

Төрийн жинхэнэ албаны шалгалт, сонгон шалгаруулалтын талаар

 

Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд төрийн албаны тусгай шалгалтыг 2 дугаар сард түр хугацаагаар хойшуулсан бөгөөд Засгийн газрын санал, Улсын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тусгай шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Энэ хугацаанд, 65 удирдах албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан 46 албан хаагч, иргэнийг, гүйцэтгэх албан тушаалын 63 сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зарлан хамгийн өндөр оноо авсан 45 хүнийг тус тусын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн, чадахуйн зарчимд нийцүүлэн нөхлөө. Мөн хугацаанд, яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөл нийтдээ 205 удирдах албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан 162 албан хаагч, иргэнийг, гүйцэтгэх албан тушаалын 758 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлан хамгийн өндөр оноо авсан 212 хүнийг тус тусын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн нөхөв.

 

“Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу салбар зөвлөлүүд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 167 сул орон тоог зарлаж, сонгон шалгаруулалтад 204 хүн өрсөлдөн, хамгийн өндөр оноо авсан 49 хүнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, нөхлөө.

Төрийн албаны тусгай шалгалт, сонгон шалгаруулалтыг хорио цээрийн дэглэмийг сахиулан цахимаар зохион байгуулж байгаа нь технологийн дэвшлийг ашиглан шалгалтыг шударгаар авч, дүнг дэлгэцээр шууд танилцуулж байгаа зөв алхам, оновчтой шийдвэр болсныг шалгалтад оролцогчид үнэлж байлаа.

 

 Төрийн жинхэнэ албаны шалгалтын сорилыг хянан магадлах талаар

 

Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгаврын санг шинжлэн судалж, сайжруулах эрдэмтдийн багийг ажиллуулав. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Нийгмийн ухааны салбар, ШУА-ийн Философийн хүрээлэн, Төрийн албаны зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн эрдэмтэн судлаач, доктор, профессоруудын баг шалгалтын тестийг хянан магадласан ажлын тайлан, дүгнэлтээ ТАЗ-ийн хуралдаанд танилцуулав.

Эрдэмтдийн баг Монгол Улсын нийгмийн ой санамж болох монголын түүхийн асуултуудыг Төрийн албаны ерөнхий шалгалтад зайлшгүй байх нь зүйтэй гэж дүгнэн, монголын түүхэнд эерэг агуулга хандлагатай асуултуудыг шалгалтын сорилд оруулахыг зөвлөв. Түүнчлэн төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах үйл явцын суурь болж буй төрийн албаны шалгалтын сорил даалгаварт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн ололт амжилт, туршлага, сургамж, ирээдүйн чиг хандлагыг илэрхийлсэн мэдлэг мэдлэг олгохуйц асуултууд түлхүү оруулж байх саналыг мөн хэлж байсан.

 

Албан тушаалын тодорхойлолт батлуулах талаар

Албан тушаалын тодорхойлолт бол тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулдаг төрийн албаны стандартын баримт бичиг юм. Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нь төрийн албаны төрөл, ангилал, зэрэглэл тус бүрд тавигдах тусгай шаардлага, ур чадварыг гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлагатай нь уялдуулан ялгамжтайгаар тодорхойлон тогтоох судалгаа шинжилгээнд суурилсан, цаг хугацаа шаардсан, олон талын эрх ашгийг хөндсөн нарийн чимхлүүр ажил учраас зарим улс оронд энэ ажил 5-10 жилээр үргэлжилсэн байдаг. Төрийн албаны зөвлөл энэ ажлыг 2019 оны 8 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд 2020 оны эхний хагас жилийн байдлаар, төрийн захиргааны албан хаагчийн 98 хувь нь хуулийн шаардлага, төрийн албаны стандартад нийцүүлэн баталсан албан тушаалын тодорхойлолттой болов.

 

 

Хүний нөөцийн аудитыг хэрэгжүүлэх талаар

 

Төрийн албаны тухай хуулиар хүний нөөцийн үйл ажиллагаанд аудит хийх шинэ чиг үүргийг ТАЗ-д хүлээлгэсний дагуу хүний нөөцийн аудит хийх гарын авлага, стандарт, аргачлалын төслүүдийг боловсруулан санал авч байна. Эдгээр баримт бичиг батлагдан гарснаар Төрийн албаны зөвлөлөөс төрийн байгууллагуудын хүний нөөцийн үйл ажиллагаанд аудит хийх эрх зүйн орчин бүрдэх юм.

Мерит төсөл, Канад Улсын Төрийн захиргааны институт /IPAC/-ын сургагч багш нартай хамтран “Хүний нөөцийн аудитын суурь ойлголт, онол арга зүйн үндэс” сэдэвт 5 хоногийн сургалтыг ТАЗ-ийн Ажлын албаны албан хаагчдад зохион байгуулж, хүний нөөцийн аудит хийх мэдлэг, арга зүйг эзэмшүүлэв.

 

Төрд учруулсан хохирлыг барагдуулах талаар

 

Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн буруутай албан тушаалтанд шаардлага хүргүүлж, төрд учруулсан хохирол болох 4.5 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэв. Мөн хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан 77.6 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлага болон нэхэмжлэлийг хариуцагчдад болон иргэний хэргийн шүүхүүдэд гаргасан бөгөөд процессын ажиллагаа үргэлжилж байна.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтлөх” гэж заасны дагуу төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хуульд заасан шүүхийн шийдвэрийн бүртгэл хөтлөх асуудлаар УЕПГ, ШЕЗ, ҮАГ, ХЗДХЯ, ШШГЕГ-тай харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллаж байна.

Төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд Төрийн албаны зөвлөл хяналт тавих, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох санал, төсөл боловсруулах зөвлөхийг НҮБХХ-ийн төслийн санхүүжилтээр ажиллуулж байна.

 

Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх талаар

 

Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д төрийн байгуулагад Ёс зүйн зөвлөл ажиллана гэж заасан.

Ёс зүйн зөвлөлийг байгуулах, ёс зүйн зөрчлийг шалган тогтоох, төрийн албан хаагчид хариуцлага ногдуулах зэрэг харилцааг тодорхой зохицуулаагүй байгаатай холбогдуулан НҮБХХ-ийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн санхүүжилтээр төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зөвлөхийг сонгон шалгаруулж, ажиллуулж байна.

Төрийн байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах нийтлэг журмын төслийг боловсруулснаар ёс зүйн зөвлөл байгуулах, ёс зүйн зөрчлийг шалган тогтоох, хариуцлага ногдуулах механизм тодорхой болж, улмаар ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхэд ач холбогдлоо өгнө.

 

Төрийн албан хаагчийн эрхийг хамгаалах талаар

 

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 5-д Төрийн албаны зөвлөлийн хянан шийдвэрлэх маргааны харьяаллыг тогтоосон.  Энэ оны эхний хагас жилд, төрийн албан хаагч, иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу маргаан  хянан шалгах комиссыг 7 удаа байгуулж, 9 дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв.

Мөн хугацаанд Төрийн албаны зөвлөлийн шаардлагаар 13 албан хаагчийг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь 2019 онд Төрийн албаны зөвлөлийн шаардлагаар ажил, албан тушаалд эгүүлэн томилсон албан хаагчийн 62 хувь болж тодорхой ахиц гарлаа.

 

НҮБ-ын төрийн албанд оролцоогоо нэмэгдүүлэх талаар

 

 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ыг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл 2019 оноос эхлэн НҮБ-ын төрийн албаны чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд “Төрийн албаны өдөр”-ийн зорилго, ач холбогдлын талаарх мэдээллийг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, НҮБ-ын төрийн албаны шагналд Монгол Улсын төрийн байгууллагуудыг нэр дэвшүүлж, үйл ажиллагааг дэлхий дахинд танилцуулахыг зорьж байна.

Ковид-19 цар тахлын тэргүүн эгнээнд тэмцэж буй албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх уриан дор болсон НҮБ-ын төрийн албаны энэ жилийн форумд виртуал хэлбэрээр оролцлоо. Энэхүү өдрийг тохиолдуулан гадаад орнуудаас Монгол Улсад суугаа элчин сайдуудыг оролцуулан цахим баярын хурал зохион байгуулж, гадаад орнуудын төрийн албаны төв байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэв.

 

Гадаад хамтын ажиллагааны талаар

 

            БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яамны сайдын урилгаар ТАЗ-ийн даргын ахалсан төлөөлөгчид оны эхээр БНСУ-д ажлын айлчлал хийж, тус улсын Хүний нөөцийн удирдлагын яам, Маргаан хянан шалгах газар, Сонгон шалгаруулалтын институт, Төрийн албаны сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, арга туршлагаа солилцож, Монгол Улсад зөвлөх ажиллуулах, Монгол Улсын төрийн албан хаагчдыг БНСУ-д сургах, төрийн албаны шинэтгэлийн үр дүнд судалгаа хийх зэрэг асуудлуудаар хамтран ажиллахаар тогтов.

 

 

Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа элчин сайдтай уулзалт хийж, хоёр орны төрийн албаны төв байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцан тохиролцов. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийг дэмжиж, “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төрийн албаны зөвлөлийн даргатай 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хийсэн ажил хэргийн уулзалтын үеэр НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, ноён Тапан Мишра төрийн албаны шинэтгэлийн үйл явцад цаашид дэмжлэг үзүүлж хамтын үйл ажиллагааг өргөжүүлэхээ илэрийлэв. 

 

 

ТАЗ-ийн дарга Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ -ын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзаж, төрийн жинхэнэ албаны шалгалт, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах чадавхыг бэхжүүлэх, техник, технологийн боломж нөхцөлийг сайруулах асуудлаар ярилцаж, энэ чиглэлээр ТАЗ-өөс боловсруулсан 7.5 тэрбум төгрөгийн төслийн саналыг ЖАЙКА-д хүргүүлэв.

 

Төрийн албаны зөвлөлийн стратеги бодлогын талаар

 

Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах үндсэн чиг үүргүүд, тэдгээрийг шийдвэрлэх стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон стратеги төлөвлөгөөг баталлаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дотоодын зөвлөхтэй хамтран гадаад орнуудын төрийн байгууллагын болон өөрийн орны төрийн ба төрийн бус байгууллагуудын стратеги төлөвлөгөөний нийтлэг жишиг, туршлага, онолын чиг хандлагын талаар судалж, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, холбогдох бусад мэдээллийн эх сурвалжийг удирдлага болгон боловсруулав. Уг төлөвлөгөөг баталснаар ТАЗ-ийн 2020-2023 онд дэвшүүлэх зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгийн төсөөлөл тодорхой болж, байгууллагын жил, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, төсвийг зохиох үндэслэл сайтай төлөвлөх нөхцөл бүрдсэн.

 

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Үйл явдал

Төрийн албаны зөвлөлийн хуралдааны тойм

Огноо Төрийн албаны зөвлөлийн хуралдаан Хэлэлцэх
асуудал
Хуралдааны
тойм

20

10-16

Төрийн албаны зөвлөлийн 54 дугаар хуралдаан

20

10-14

Төрийн албаны зөвлөлийн 53 дугаар хуралдаан

20

10-09

Төрийн албаны зөвлөлийн 52 дугаар хуралдаан

20

10-07

Төрийн албаны зөвлөлийн 51 дугаар хуралдаан

20

09-30

Төрийн албаны зөвлөлийн 50 дугаар хуралдаан

20

09-21

Төрийн албаны зөвлөлийн 49 дугаар хуралдаан

20

09-18

Төрийн албаны зөвлөлийн 48 дугаар хуралдаан

20

09-09

Төрийн албаны зөвлөлийн 47 дугаар хуралдаан

20

09-02

Төрийн албаны зөвлөлийн 46 дугаар хуралдаан

20

08-28

Төрийн албаны зөвлөлийн 45 дугаар хуралдаан

20

08-26

Төрийн албаны зөвлөлийн 44 дугаар хуралдаан

20

08-19

Төрийн албаны зөвлөлийн 43 дугаар хуралдаан

20

08-14

Төрийн албаны зөвлөлийн 42 дугаар хуралдаан

20

08-07

Төрийн албаны зөвлөлийн 41 дугаар хуралдаан

20

08-03

Төрийн албаны зөвлөлийн 40 дугаар хуралдаан

20

07-31

Төрийн албаны зөвлөлийн 39 дугаар хуралдаан

20

07-24

Төрийн албаны зөвлөлийн 38 дугаар хуралдаан

20

07-08

Төрийн албаны зөвлөлийн 37 дугаар хуралдаан

20

06-22

Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан

20

06-19

Төрийн албаны зөвлөлийн 35 дугаар хуралдаан

20

06-17

Төрийн албаны зөвлөлийн 34 дугаар хуралдаан

20

06-10

Төрийн албаны зөвлөлийн 33 дугаар хуралдаан

20

05-29

Төрийн албаны зөвлөлийн 32 дугаар хуралдаан

20

05-27

Төрийн албаны зөвлөлийн 31 дугаар хуралдаан

20

05-20

Төрийн албаны зөвлөлийн 30 дугаар хуралдаан

20

05-18

Төрийн албаны зөвлөлийн 29 дугаар хуралдаан

20

05-18

Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар хуралдаан

20

05-13

Төрийн албаны зөвлөлийн 27 дугаар хуралдаан

20

05-11

Төрийн албаны зөвлөлийн 26 дугаар хуралдаан

20

05-06

Төрийн албаны зөвлөлийн 25 дугаар хуралдаан

20

05-01

Төрийн албаны зөвлөлийн 24 дүгээр хуралдаан

20

04-29

Төрийн албаны зөвлөлийн 23 дугаар хуралдаан

20

04-24

Төрийн албаны зөвлөлийн 22 дугаар хуралдаан

20

04-22

Төрийн албаны зөвлөлийн 21 дүгээр хуралдаан

20

04-21

Төрийн албаны зөвлөлийн 20 дугаар хуралдаан

20

04-20

Төрийн албаны зөвлөлийн 19 дүгээр хуралдаан

20

04-01

Төрийн албаны зөвлөлийн 17 дугаар хуралдаан

20

03-23

Төрийн албаны зөвлөлийн 16 дугаар хуралдаан

20

03-13

Төрийн албаны зөвлөлийн 15 дугаар хуралдаан

20

03-04

Төрийн албаны зөвлөлийн 14 дүгээр хуралдаан

20

02-21

Төрийн албаны зөвлөлийн 13 дугаар хуралдаан

20

02-14

Төрийн албаны зөвлөлийн 12 дугаар хуралдаан

20

02-12

Төрийн албаны зөвлөлийн 11 дүгээр хуралдаан

20

02-10

Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаан

20

02-05

Төрийн албаны зөвлөлийн 9 дүгээр хуралдаан

20

01-29

Төрийн албаны зөвлөлийн 8 дугаар хуралдаан

20

01-27

Төрийн албаны зөвлөлийн 7 дугаар хуралдаан

20

01-22

Төрийн албаны зөвлөлийн 6 дугаар хуралдаан

20

01-17

Төрийн албаны зөвлөлийн 5 дугаар хуралдаан

20

01-15

Төрийн албаны зөвлөлийн 4 дүгээр хуралдаан

20

01-10

Төрийн албаны зөвлөлийн 3 дугаар хуралдаан

20

01-08

Төрийн албаны зөвлөлийн 2 дугаар хуралдаан

19

12-25

Төрийн албаны зөвлөлийн 47 дугаар хуралдаан

19

12-18

Төрийн албаны зөвлөлийн 46 дугаар хуралдаан

19

12-12

Төрийн албаны зөвлөлийн 45 дугаар хуралдаан

19

12-05

Төрийн албаны зөвлөлийн 44 дүгээр хуралдаан

19

12-04

Төрийн албаны зөвлөлийн 43 дугаар хуралдаан

19

11-21

Төрийн албаны зөвлөлийн 42 дугаар хуралдаан

19

11-08

Төрийн албаны зөвлөлийн 41 дүгээр хуралдаан

19

11-04

Төрийн албаны зөвлөлийн 40 дугаар хуралдаан

19

10-30

Төрийн албаны зөвлөлийн 39 дугаар хуралдаан

19

10-25

Төрийн албаны зөвлөлийн 38 дугаар хуралдаан

19

10-23

Төрийн албаны зөвлөлийн 37 дугаар хуралдаан

19

10-14

Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан

19

10-09

Төрийн албаны зөвлөлийн 35 дугаар хуралдаан

19

10-07

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

19

10-02

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

19

09-24

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

19

09-18

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

19

09-12

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

19

08-30

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

19

08-06

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

19

07-31

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

19

07-19

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

19

07-02

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

19

06-28

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

19

06-06

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

19

06-04

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

19

06-03

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

19

05-27

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

19

05-23

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

19

05-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

19

04-25

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

19

04-18

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

19

04-12

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

19

04-08

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

19

09-10

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

18

12-13

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

18

12-06

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

18

11-29

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

18

11-22

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

18

11-07

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

18

10-16

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

18

10-01

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

18

09-26

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

18

09-12

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

18

09-04

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

18

07-18

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

18

07-04

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

18

06-27

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

18

05-28

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

18

06-13

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

18

05-23

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

18

05-08

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

18

05-02

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

18

04-26

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

18

04-12

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

18

04-05

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

18

03-15

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

18

02-28

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

18

02-07

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

18

01-31

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

18

01-25

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

18

01-11

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

18

01-04

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

17

12-27

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

17

12-13

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

17

11-28

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

17

11-09

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

17

11-01

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

17

10-26

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

17

10-18

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

17

09-27

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

17

07-06

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

17

06-28

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

17

06-21

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

17

06-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

17

06-08

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

17

05-31

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

17

05-25

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

17

05-11

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

17

05-03

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

17

04-19

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

17

04-06

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

17

03-14

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

17

02-21

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

17

02-15

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

17

02-09

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

17

01-25

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

17

01-19

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

17

01-12

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

17

01-05

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

16

12-28

Төрийн албаны зөвлөлийн 42-р хуралдаан

16

12-22

Төрийн албаны зөвлөлийн 41-р хуралдаан

16

12-14

Төрийн албаны зөвлөлийн 40-р хуралдаан

16

12-08

Төрийн албаны зөвлөлийн 39-р хуралдаан

16

12-01

Төрийн албаны зөвлөлийн 38-р хуралдаан

16

11-24

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

16

11-17

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

16

11-10

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

16

11-03

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

16

10-20

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

16

10-12

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

16

10-06

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

16

09-29

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

16

09-22

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

16

09-19

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

16

09-15

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

16

09-08

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

16

08-25

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

16

08-18

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

16

08-11

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

16

07-01

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

16

06-23

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

16

06-16

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

16

06-09

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

16

05-26

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

16

05-19

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

16

05-12

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

16

05-05

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

16

04-21

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

16

04-14

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

16

04-07

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

16

03-31

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

16

03-25

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

16

03-18

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

16

03-03

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

16

02-25

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

16

02-18

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

16

02-04

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

16

01-28

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

16

01-21

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

15

12-31

Төрийн албаны зөвлөлийн 38-р хуралдаан

15

12-24

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

16

01-14

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

16

01-07

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

15

12-17

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

15

12-10

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

15

12-03

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

15

11-19

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

15

11-05

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

15

10-29

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

15

10-22

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

15

10-08

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

15

10-01

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

15

09-10

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

15

09-03

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

15

07-09

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

15

07-02

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

15

06-25

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

15

06-18

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

15

06-11

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

15

06-04

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

15

05-28

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

15

05-21

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

15

05-07

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

15

04-30

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

15

04-23

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

15

04-16

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

15

04-09

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

15

04-02

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

15

03-26

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

15

03-19

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

15

03-12

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

15

03-05

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

15

02-26

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

15

02-12

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

15

02-05

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

15

01-29

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

15

01-22

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

15

01-15

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

15

01-08

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

14

12-25

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

14

12-18

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

14

12-11

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

14

12-04

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

14

11-20

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

14

11-13

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

14

11-06

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

14

10-30

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

14

10-23

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

14

10-16

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

14

10-09

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

14

10-01

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

14

09-24

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

14

09-18

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

14

08-28

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

14

07-09

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

14

07-03

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

14

06-19

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

14

06-12

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

14

06-05

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

14

05-15

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

14

05-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

14

05-08

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

14

05-01

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

14

04-17

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

14

04-10

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

14

04-03

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

14

03-26

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

14

03-12

Төрийн албаны зөвлөлийн 09-р хуралдаан

14

03-06

Төрийн албаны зөвлөлийн 08-р хуралдаан

14

03-06

Төрийн албаны зөвлөлийн 07-р хуралдаан

14

02-27

Төрийн албаны зөвлөлийн 06-р хуралдаан

14

02-20

Төрийн албаны зөвлөлийн 05-р хуралдаан

14

01-30

Төрийн албаны зөвлөлийн 04-р хуралдаан

14

01-30

Төрийн албаны зөвлөлийн 03-р хуралдаан

14

01-23

Төрийн албаны зөвлөлийн 02-р хуралдаан

14

01-16

Төрийн албаны зөвлөлийн 01-р хуралдаан

13

12-28

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

13

12-20

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

13

12-11

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

13

12-05

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

13

11-14

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

13

11-24

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

13

11-14

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

13

11-07

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

13

11-01

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

13

10-17

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

13

10-03

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

13

09-26

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

13

09-12

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

13

08-29

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

13

07-09

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

13

06-27

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

13

06-20

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

13

06-14

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

13

06-06

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

13

05-30

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

13

05-23

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

13

05-17

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

13

05-09

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

13

05-02

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

13

04-25

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

13

04-18

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

13

04-11

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

13

03-28

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

13

03-21

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

13

03-14

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

12

02-28

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

12

02-14

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

12

02-07

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

12

01-31

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

13

01-24

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

13

01-17

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан