Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч нийт 18 агентлагийн даргын албан тушаалын тодорхойлолтын төслийг хянан хэлэлцээд батлах зөвшөөрөл олголоо.
Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг Засгийн газарт шуурхай хүргүүлэхийг Ажлын албанд даалгав.
Төрийн албаны ерөнхий шалгалтын үнэлгээ, зохион байгуулалтыг хялбарчлах, бэлтгэгчдэд хүлээлт, чирэгдэлгүй ээлтэй байдлаар журамд зарим өөрчлөлт оруулах асуудлыг зарчмын хувьд дэмжсэн бөгөөд төслийг боловсруулж байна.