ЗОРИЛГО, ХАМРАХ ХҮРЭЭ
Төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, иргэд олон нийтэд төрийн албыг сурталчлах ажлын хүрээнд эсээ, ярилцлага, нийтлэлийн уралдаан зарлаж байна. Үүнд:
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Сэдвийн хүрээ:
Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, төрийн албаны инноваци, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, ёс зүй, сахилга хариуцлага зэрэг төрийн албаны шинэтгэлтэй холбоотой шинэлэг сэдвээр нээлттэй бичнэ.
Агуулга:
Хэлбэр:
ЭСЭЭ, ЯРИЛЦЛАГА, НИЙТЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Уралдаанд ирүүлэх эсээ, ярилцлага, нийтлэлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэлх хугацаанд essay@csc.gov.mn и-мэйл хаягаар хүлээн авна.
УРАЛДААНЫГ ДҮГНЭХ, ШАЛГАРУУЛАХ:
Уралдаанд ирүүлсэн бүтээлийн агуулгын болон хэлбэрийн шаардлага хангасан эсэхийг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу уралдаан зохион байгуулах ажлын хэсэг дүгнэж, шалгаруулна.
Уралдааны дүнг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар олон нийтэд мэдээлэх болно.
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
Эсээ:
I байр - 1 хүн: 500.000 төгрөг, Өргөмжлөл, “Төрийн албаны шалгалтын сорил” ном.
II байр - 1 хүн: 300.000 төгрөг, Өргөмжлөл, “Төрийн албаны шалгалтын сорил” ном.
III байр - 1 хүн:100.000 төгрөг, Өргөмжлөл, “Төрийн албаны шалгалтын сорил” ном.
Тусгай байр - 2 хүн: Өргөмжлөл, “Төрийн албаны шалгалтын сорил” ном.
Нийтлэл:
I байр - 1 хүн: 1.000.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.
II байр - 1 хүн: 500.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.
III байр - 1 хүн: 250.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.
Тусгай байр - 2 хүн: Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.
Ярилцлага:
I байр - 1 хүн: 1.000.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.
II байр - 1 хүн: 500.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.
III байр - 1 хүн: 250.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.
Тусгай байр - 2 хүн: Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Уралдаан дүгнэх ажлын хэсэг, Сонгон шалгаруулалтын газар.
- оОо -