Нийгмийн амьдралын бүхий л хүрээнд хурдацтай нэвтэрч буй мэдээллийн технологийн боломжуудыг энэ жил төрийн албаны шалгалтын сорилыг бэлдэхээс эхлүүлээд шалгалт авах, дүгнэх бүх үе шатуудад ашиглаж байна.
Шалгалтадаа идэвх, зүтгэлтэй бэлдэж бүтээлчээр хандаж буй Та бүхний дунд багахан сорилтыг явуулж цахим хуудсанд шалгалтын тестын хариуг зөрүүлж байршуулсан билээ. Уг алдааг хамгийн түрүүнд олж бидэнд хандсан иргэн Н.Энхмөнхтуяад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны Ерөнхий шалгалтдаа амжилттай бэлдэхийг хүсэн “Төрийн албаны шалгалтын сорил” номоор урамшууллаа.