хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ЯАМНЫ Төрийн захиргааны удирдлагын газрын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргЫН, хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний ЗОХИЦУУЛАлтын ХЭЛТСИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Нийтлэг зүйл

 

1. Монгол Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тус тус зарлаж байна.

 

            2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН ДАРГЫН

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд, бакалавр зэрэгтэй

Магистр

Мэргэжил

Олон улсын харилцаа

-

Мэргэшил

-

-

Туршлага

Улсад 10 жил, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

-

Ур чадвар

-удирдан зохион байгуулах

-асуудлыг оновчтой шийдвэрлэх

- багаар ажиллах

- хариуцлага хүлээх

-бүтээлч идэвх санаачлагатай байх

-монгол хэлний бичгийн болон ярианы ур чадвартай сайн эзэмшсэн байх

-НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний зохих мэдлэгтэй байх

 Эрх мэдлийнхээ хүрээнд бусдад нөлөөлөх

Тусгай шаардлага

-Байгууллагын эрхэм зорилгод хүрэхийн төлөө мэдлэг боловсролоо дайчлан ажиллах;

-Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих

-Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

 

 

 

 

 

 

 

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ХУДАЛДАА, НИЙТИЙН ХООЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд, бакалавр зэрэгтэй

Магистр болон түүнээс дээш

Мэргэжил

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи

-

Мэргэшил

Хүнсний хими, технологи

-

Туршлага

Улсад 12 жил, төрийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

-

Ур чадвар

-удирдан зохион байгуулах

-асуудлыг оновчтой шийдвэрлэх

- багаар ажиллах

- хариуцлага хүлээх

-бүтээлч идэвх санаачлагатай байх

-Монгол хэлний бичгийн болон ярианы ур чадвартай сайн эзэмшсэн байх

-НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний зохих мэдлэгтэй байх

 Эрх мэдлийнхээ хүрээнд бусдад нөлөөлөх

Тусгай шаардлага

-Байгууллагын эрхэм зорилгод хүрэхийн төлөө мэдлэг боловсролоо дайчлан ажиллах;

-Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих

-Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

 

Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

 

3. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын 702 тоот өрөөнд 2017 оны 05 дугаар сарын 26ы өдрийн 10.00-12.30-13.30-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

 

            4. Сонгон шалгаруулалтад орох иргэн дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

 

         Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;

 

         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

 

         Монгол Улсын иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/-ын хамт;

 

         Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

 

         Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт/;

 

         Ажил байдлын тодорхойлолт;

 

         4х6 хэмжээтэй цээж зурагхувь;

 

5. Сонгон шалгаруулалтын комисс зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхийг хүссэн иргэний баримт бичгийг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй иргэний баримт бичгийг буцаана.

 

6. Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдэд сонгон шалгаруулалт явуулах хугацааг утсаар мэдээлэх болно.

 

7. Сонгон шалгаруулалтын талаарх мэдээлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын 51-262559  дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН

ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ