ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН

тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

 

Нэг.Нийтлэг зүйл

1. Журам батлах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 2 дугаар зүйлийн 10, 4 дүгээр зүйлийн 17 дахь заалтыг үндэслэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын ЗДТГазрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

-Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд тавигдах шаардлага:

 

 

 

 

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Магистрын зэрэгтэй байх

 

Мэргэжил

-Эрх зүйч

-Ниймгийн ажилтан

 

Мэргэшил

Төрийн удирдлага болон боловсролын чиглэлээр мэргэшсэн байх

Бизнес сэтгэлгээтэй байх

Туршлага

 

Төрийн албанд 10 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан байх

 

Ур чадвар

 

-Багаар ажиллах, хамт олныг удирдах, манлайлах, зохион байгуулах ур чадвартай

-Харилцааны болон төрийн албаны ёс зүйг баримтлах

-Компьютерийн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн, англи хэлний зохих мэдлэгтэй байх

1.2. Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй чанд сахих

Нууц хадгалах

Шаардлагатай үед илүү цагаар ажиллах

3.Сонгон шалгаруулалтыг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулна.

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

 4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 316 тоот өрөөнд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09.00-18.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

5.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет

2.Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт

3.Дээд боловсролын болон магистрын дипломын эх хувийг хуулбарын хамт /Хуулбар заавал нотариатаар баталгаажуулсан байх/

4.Ажил байдлын тодорхойлолт

5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

6.Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

7.3-ийн хэмжээтэй 3 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/

8.Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

9.Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

         Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй

6.Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

 

 

Харилцах ХАЯГ: ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

УТАС: 7032-3538

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ӨВӨРХАНГАЙ

АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ