ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БОЛОВСРОЛ,

СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР 

 

 ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

             

Боловсролын тухай хуулийн 281дугаар зүйлийн 281.1.7, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 1.4.3 дахь заалтыг үндэслэн Сант сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зарлаж байна.

            Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

 

Бакалавр зэрэгтэй

Магистраас доошгүй зэрэгтэй

Мэргэжил

Багш

Боловсролын чиглэлээр

Мэргэшил

 

Төрийн удирдлага

Боловсролын менежментээр

Туршлага

Боловсролын болон төрийн байгууллагад сүүлийн 5-аас доошгүй жил ажилласан байх

Багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх

Урчадвар

 

Багаар ажиллах

Асуудал шийдвэрлэх

Шийдвэр гаргах

Стратегийн ба үйл ажиллагааны төлөвлөлт хийх

Бусдыг манлайлах

МХТ ашиглах лтай

 

    Түгээмэл гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, харилцах

Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн

Мэдээлэл боловсруулах

Судалгаа, шинжилгээ хийх

Харилцааны өндөр соёлтой

 

Сонгон шалгаруулалтыг 201оны 07 дугаар сарын 07ы өдөр явуулна.

Сонгон шалгаруулалтыг 201оны 08 дугаар сарын 23ы өдөр явуулна.

 

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичиг, материалыг Боловсрол соёл, урлагийн газраас томилогдсон Сонгон шалгаруулах комисс 2017 оны 07 дугаар сарын 06-ны  2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 09:00-18.00 цагт хүлээн авч бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

1.  Төрийн албан хаагчийн биеийн байцаалт / Маягт1-ийн дагуу /

2.  Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт

3.  Иргэний үнэмлэхний хуулбарэх хувийн хамт

4.  Ажил байдлын тодорхойлолт

5.  Нийгмийн даатгалын дэвтрийннотариатааргэрчлүүлсэнхуулбар,эх хувиар

6.  4х6 хэмжээтэй 2 хувь зураг

7.  Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл

8.  Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр төслийг дугтуйнд битүүмжлэн өгнө.

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.  

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013  оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журам-ын дагуу явуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газар болон Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, www.uvurkhangai.mn/  цахим хаягаар  авна уу.

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:

Холбогдох утас: 99143444, 7032-2105

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР