ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМЫН МОГОЙН ГОЛЫН ЭМНЭЛГИЙН ЭРХЛЭГЧИЙН СУЛ АЖЛЫН БАЙРАНД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

Нэг. Нийтлэг зүйл

 

 1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 2, 3, 5 дугаар бүлэгт заасныг үндэслэн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын эмнэлгийн эрхлэгчийн сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Анагаар ухааны боловсрол олгох ир дээд сургуулийг Бакалавр зэрэгтэй төгссөн

Мэргэжил

Хүний их эмч

Мэргэшил

Үндсэн мэргэжлийн сургалтанд хамрагдсан буюу мэргэжлийн дипломтой байх

Төрөлжсөн мэргэжлийн сургалтанд хамрагдсан

Туршлага

Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

-

Ур чадвар

Хэрэглээний программ ашилах

Интернэтийн орчин, дотоод сүлжээнд ажиллах чадвартай

Удирдах арга барилтай, багаар ажиллах бусдад дэмжлэг үзүүлэх үүрэг хариуцлага хүлээх өөрийгөө хөгжүүлэх, мэдээлэл боловсруулах чадвартай,

Англи хэлний зохих шатны мэдлэгтэй.

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах.

Авилгын эсрэг хуулийн хүрээнд ажиллах, адилгаас ангид байх

 

3. Сонгон шалгаруулалтыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10.00 цагт аймгийн ЗДТГ-ын Сүлд танхимзохион байгуулна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

 

 Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт, материалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын 223 тоот өрөөнд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10.00-13.00, 14.00-17.00 цагт хүлээн авч бүртгэнэ.

 

Шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10.000 /Арван мянган/ төгрөг байна.

 

            Сонгон шалгаруулалтад орох иргэн бүртгүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

 

1.   Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн анкетыг маягт 1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2.   Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, лицензийн эхийг нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;

3.   Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

4.   4 х 6-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

5.   Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт;

6.   Ажил байдлын тодорхойлолт;

7.   Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, удирдах мэргэшлийн туршлагыг тодорхойлж бичсэн танилцуулга /А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр 2 хуудаст багтаан компьютерээр бичсэн байна.

8.   Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулж ирсэн байх. /тухайн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн, өгөөжтэй байлгах гэх зэрэг/

 

  Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

Гурав. Мэдээлэл, лавлагаа

 

 Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 70383774, 70383629 дугаарын утсаар холбогдон лавлагаа авч болно.    

 

  ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

САЛБАР ЗӨВЛӨЛ