СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГЫН СУЛ АЖЛЫН БАЙРАНД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нэг. Нийтлэг үндэслэл

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго:

1.1. Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.

Хоёр. Сонгон шалгаруулалтын тухай:

2.1. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу зохион байгуулна.

2.2. Сонгон шалгаруулалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн албан тушаал /Ажлын байрны тодорхойлолтод заасан/-д тавигдах дараах шаардлагыг хангасан байна.  

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

-      Бакалавр болон магистрын зэрэгтэй

Магистр

Мэргэжил

-      Хүний их эмч

Мэргэжлийн ахлах зэрэгтэй

Мэргэшил

Өөрийн мэргэжлээрээ мэргэшсэн

Хүний их эмчээр нарийн болон төрөлжсөн нарийн мэргэжлээр мэргэшсэн

Эвсэг, хүнтэй ажиллах харилцан ойлголцох чадвар эзэмшсэн

Багаар ажиллах чадвартай

Туршлага

-      Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

Төрийн албаны арга барил эзэмшсэн, дадлага туршлагатай байх

Ур чадвар

-      Хамт олныг удирдан зохион байгуулах, баг бүрдүүлэх

-      Мэдээлэл ашиглаж бичиг баримт боловсруулах, бүтээлч санаа дэвшүүлэх

-      Компьютерийн өргөн хэрэглээний программууд, интернэт ашиглаж чаддаг байх

-      Англи хэлний зохих мэдлэгтэй

-      Өөрчлөлтийг манлайлах, бизнес сэтгэлгээтэй байх

-      Бусдыг дэмжиж, урам хайрлах, дутагдалыг ил тод хэлж хариуцлаг тооцох

Тусгай шаардлага

-         Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэглэх чадвартай байх

-         Хүний үгийг хүлээцтэй сонсдог, итгэл үнэмшил төрүүлэхүйц ярианы болон харилцааны ур чадвартай байх

-         Төрийн захиргааны албан хаагчийн болон эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах, нууц хадгалах чадвартай

-         Монгол хэл бичгийн мэдлэгтэй байх

-         Илүү цагаар ажиллах

Гурав. Сонгон шалгаруулалт явуулах хугацаа:

Сонгон шалгаруулалтыг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр явуулна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтанд орох иргэнийг бүртгэх, бүртгүүлэхдээ бүрдүүлэн ирэх материал:

4.1. 2017 оны 08 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд 8:00-12:00, 13:00-17:00 цагийн хооронд аймгийн Засаг даргын Тамгын газрын 221 тоот өрөөнд бүртгэнэ.

4.2. Шалгалтад орохыг хүссэн иргэний биеийн байцаалт, бусад холбогдох бичиг баримтыг Төрийн албаны тухай хууль, журамд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хангаж байгаа иргэдийг бүртгэнэ.

- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу)

- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/,

- Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

- 4х6 хэмжээтэй 2 хувь цээж зураг,

- Тухайн ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл,

- Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

Анхааруулга: Сонгон шалгаруулалтанд орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх ба тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, дээр дурдсан бичиг баримтуудыг дутуу бүрдүүлсэн буюу хугацаа хоцорсон иргэнийг бүртгэхгүй болно.

Тав. Мэдээлэл, лавлагаа:

Удирдах ажилтны сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын 7051-3511, 99470009 дугаарын утас, Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn вэб сайтаар тус тус авч болно. 

 

 ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН СҮХБААТАР АЙМГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ