ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР 

 

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

 

 

 

Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 1.4.3 дахь заалтыг үндэслэн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэг, Баян-Өндөр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зарлаж байна.

            Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

1.1.Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр

Боловсролын магистрын зэрэгтэй байх

Мэргэжил

Багш

Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч

Мэргэшил

Боловсролын удирдлага

СӨБ, боловсролын менежментээр

Туршлага

СӨББ, нийгмийн салбарт ажилласан байх

Багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх

Ур чадвар

         Багаар ажиллах

         Асуудал шийдвэрлэх

         Шийдвэр гаргах

         Стратегийн ба үйл ажиллагааны төлөвлөлт хийх

         Бусдыг манлайлах

МХТ ашиглах

         Түгээмэл гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, харилцах

         Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах, хэрэглэх

         Мэдээлэл боловсруулах

         Судалгаа, шинжилгээ хийх

         Хувь хүний ёс зүй болон харилцааны өндөр соёлтой байх

 

Сонгон шалгаруулалтыг 201оны 09 дүгээр сарын 05-ны өдөр явуулна.

Сонгон шалгаруулалтыг 201оны 09 дүгээр сарын 19-ний өдөр явуулна.

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичиг, материалыг  Боловсрол, соёл, урлагийн газраас томилогдсон Сонгон шалгаруулах комисс 2017 оны 09 дүгээр сарын 04ий өдрийн 09:00-18.00 цагт хүлээн авч бүртгэнэ.

09 дүгээр сарын 18ы өдрийн 09:00-18.00 цагт хүлээн авч бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

1.  Төрийн албан хаагчийн биеийн байцаалт / Маягт1-ийн дагуу /

2.  Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт

3.  Иргэний үнэмлэхний хуулбар,  эх хувийн хамт

4.  Ажил байдлын тодорхойлолт

5.  Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувиар

6.  4х6 хэмжээтэй 2 хувь зураг

7.  Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл

8.  Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр төслийг дугтуйнд битүүмжлэн өгнө.

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.  

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013  оны 60 дугаартогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журам-ын дагуу явуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газар болон Төрийн албаны зөвлөлийн http://csc.gov.mnhttp://uvurkhangai.mn/,  цахим хаягаар  авна уу.

Холбоо барих утас: 99143444, 70322105