ЗАВХАН АЙМГИЙН АЛДАРХААН, БАЯНХАЙРХАН, ИДЭР, ЦАГААНЧУЛУУТ, ЦЭЦЭН-УУЛ, САНТМАРГАЗ СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

 

Нэг.Нийтлэг зүйл

 

1.Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 1.4.3 заалтыг үндэслэн Завхан аймгийн Алдархаан, Баянхайрхан, Идэр, Цагаанчулуут, Цэцэн-уул, Сантмаргаз сумдын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

1. Ажлын байранд тавигдах шаардлага

1.1. Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Анагаах ухааны бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил

Хүний их эмч

-

Мэргэшил

-Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй

-Удирдах ажилтны чиглэлээр сургалтанд хамрагдсан

-Санхүүгийн чиглэлээр сургалтанд хамрагдсан

-Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан буюу мэргэжлийн үнэмлэхтэй байх

-Ахлах, тэргүүлэх, зөвлөх мэргэжлийн зэрэгтэй байх

Туршлага

Эрүүл мэндийн салбарт 1-ээс доошгүй жил ажилласан байх

-Удирдах ажилтны сургалтанд хамрагдсан

Ур чадвар

Манлайлах, удирдан зохион байгуулах, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, үнэлэлт, дүгнэлт гаргах, багаар ажиллах, харилцаа, хувийн соёлтой байх

компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх, статистик шинжилгээ хийх

1.2. Тусгай шаардлага

-Төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах

-авлигын эсрэг хуулийн хүрээнд ажиллах, авлигаас ангид байх

-Илүү цагаар ажиллах

-Байгууллагын болон хувь хүний нууц хадгалах, чадвартай байх

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

 

1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулах комисс Аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны 207 тоот өрөөнд 2017 оны 09 сарын 11-ний өдөр 9.00-18.00 цагт хүлээн авч бүртгэж, 2017 оны 09 сарын 13-ны өдөр зохион байгуулна.

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 9.00-18.00 цагт хүлээн авч бүртгэж, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулна.

 

 

Иргэд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг биедээ авч ирнэ

1.Төрийн албан хаагчийн анкет

2.Иргэний үнэмлэхний эх хувийг ,хуулбарын хамт

3.Дээд боловсролын дипломын эх хувийг хуулбарын хамт/ Хуулбар нотариатаар баталгаажсан байх/

4. Ажил байдлын тодорхойлолт

5.Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудас, хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудас, эх хувийн хамт/ ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

6. Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасны дагуу эрх бүхий байгууллагын тодорхойлолт

7. 4*3- ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/ 1 ш зураг анкет дээр наасан байна./

8. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өргөдөл

9.Байгууллага хөгжүүлэх хөтөлбөр , төсөл / Битүүмжилсэн байдлаар/

10. Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

11.Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

 Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

 

 

 

 Харилцах ХАЯГ: ЗАВХАН АЙМГИЙН ЗДТГ

207 ТООТ ӨРӨӨ, утас: 98826166

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ

ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ