АРХАНГАЙ АЙМГИЙН ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД

ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ  СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго 

 

Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.  

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын хугацаа

Сонгон шалгаруулалтыг Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний  албаны  удирдах албан  тушаалд  томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар--ын дагуу 2017 оны 09 дүгээр сарын 28-ний  өдөр зохион байгуулна. 

 

 Гурав. Тавигдах шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1 -д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн албан тушаал (ажлын байрны тодорхойлолтод заасан)ын тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

АРХАНГАЙ АЙМГИЙН ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРЫН ДАРГЫН 

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш

Мэргэжил

Эдийн засагч, соёл урлагийн менежер

Мэргэшил

Туршлага

Соёл урлагийн салбарт 10-с доошгүй жил ажилласан байх

Удирдах ажлын туршлагатай байх

Ур чадвар

 -Багаар ажиллах

-Оновчтой шийдвэр гаргах

-Манлайлах, төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт тавих чадвартай байх

-Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх

-Баримт бичиг боловсруулах

Тусгай шаардлага

-Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих

-Байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

-Харилцааны өндөр соёлтой, бусдыг хүндэтгэдэг байх

-Орон нутагтаа тогтвортой ажиллах

Дөрөв. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулах комисс, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 210 тоот өрөө /II давхар/-д 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 09.00-12.00, 14.00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

Тав. Бүрдүүлэх бичиг баримт

Иргэн бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.Төрийн албан хаагчийн анкет

2.Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт

3.Дээд боловсролын дипломын эх хувийг хуулбарын хамт /Хуулбар заавал нотариатаар баталгаажсан байх/

4.Ажил байдлын тодорхойлолт

5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

6.Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

7.3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

8. Шалгалтын үйлчилгээний төлбөр 10.000 төг

            Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:

    Харилцах ХАЯГ: АРХАНГАЙ АЙМГИЙН ЗДТГ,

210 ТООТ ӨРӨӨ, утас: 99970572

 

ТӨРИЙН АЛБАНЫ

ЗӨВЛӨЛИЙН АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ

САЛБАР ЗӨВЛӨЛ