ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨРГӨН, АЙРАГ, ДЭЛГЭРЭХ, ДАЛАНЖАРГАЛАН, САЙНШАНД СУМЫН МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ТАСГИЙН ДАРГЫН албан тушаалд томилогдох ажилтны

сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Нэг.Нийтлэг зүйл

 

1. Журам батлах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 10, 17 дугаар зүйлийг үндэслэн Дорноговь аймгийн Өргөн, Айраг, Дэлгэрэх, Даланжаргалан, Сайншанд сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

 Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр

-

Мэргэжил

Малын их эмч, Мал зүйч, ХАА-ын салбарын мэргэжилтэй байх

-

Мэргэшил

-

-

Туршлага

-

-

Ур чадвар

 

Асуудал боловсруулах, түргэн шуурхай шийдвэрлэх, боловсруулах, үнэлэлт дүгнэлт гаргах, багаар ажиллах, эрх мэдлийнхээ хүрээнд бусдад нөлөөлөх ур чадвартай, шударга зарчимч, харилцааны өндөр соёлтой байх

Гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программуудыг ажлын хүрээнд бүрэн эзэмшсэн

Тусгай шаардлага:

Асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, боловсруулах

-Төрийн болон байгууллагын нууц хадгалах, шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах

3. Сонгон шалгаруулалтыг 2017 оны 09 дүгээр сарын 28-29-ний өдөр зохион байгуулна.

 

Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

 

1. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны Салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулах комисс, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 09 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд ажлын цагаар бүртгэнэ.

2. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1) Төрийн албан хаагчийн анкет /маягт № 1/;

2)     Боловсролын дипломыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

3)     Иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

4)     Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эх хувийн хамт;

5)     Ажил байдлын тодорхойлолт;

6)     4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

7) Шалгалтын үйлчилгээний төлбөр 10000 төгрөг

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

3. Сонгон шалгаруулалтыг УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу зохион байгуулна.

4. Сонгон шалгаруулалтад оролцохоор сонирхож буй иргэд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn  цахим  хуудсанд  байршуулсан дээрх журмуудтай заавал танилцсан байна.

 

 

 

 

 

Харилцах ХАЯГ:

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ

ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

утас: 70523607