ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМЫН 1, 5, 6, 8 ДУГААР ,

ЗАМЫН-ҮҮД СУМЫН 3 ДУГААР, ӨРГӨН, ИХХЭТ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Нэг.Нийтлэг зүйл

 

1. Боловсролын тухай хууль-ийн 4 дүгээр бүлгийн 281.1.7, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 1.4.3 дахь заалтыг үндэслэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 1, 5, 6, 8 дугаар ,

Замын-үүд сумын 3 дугаар, Өргөн, Иххэт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

 Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр

-

Мэргэжил

Сургуулийн өмнөх боловсролын багш

-

Мэргэшил

Сургуулийн өмнөх боловсролоор

-

Туршлага

Боловсролын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх

- Мэргэжлээрээ ажилласан байх.

Ур чадвар

 

Баг бүрдүүлэх, Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажилладаг байх, бичиг баримт боловсруулах, асуудал шийдвэрлэх, үнэлэлт дүгнэлт гаргах чадвартай байх

Гадаад хэлний зохих мэдлэгтэй, Шударга зарчимч, харилцааны өндөр соёлтой байх

Тусгай шаардлага:

Асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, боловсруулах

-Төрийн болон байгууллагын нууц хадгалах, шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах

3. Сонгон шалгаруулалтыг 2017 оны 09 дүгээр сарын 28-29-ний өдөр зохион байгуулна.

 

Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

 

1. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны Салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулах комисс, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд ажлын цагаар бүртгэнэ.

2. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1) Төрийн албан хаагчийн анкет /маягт № 1/;

2)     Боловсролын дипломыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

3)     Иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

4)     Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эх хувийн хамт;

5)     Ажил байдлын тодорхойлолт;

6)     4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

7) Шалгалтын үйлчилгээний төлбөр 10000 төгрөг

8) Төрийн үйлчилгээний албан тушаалын сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл, зарлагдсан албан тушаалд хамаарах байгууллагыг /ЕБС, цэцэрлэг, соёлын төв/ хөгжүүлэх хөтөлбөр, төслийг дугтуйнд битүүмжлэн ирүүлнэ.

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

3. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам -ын дагуу зохион байгуулна.

4. Сонгон шалгаруулалтад оролцохоор сонирхож буй иргэд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn  цахим  хуудсанд  байршуулсан дээрх журмуудтай заавал танилцсан байна.

 

 

Харилцах ХАЯГ:

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ

ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

утас: 70523607