УВС АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ДАРГЫН

АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН

ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Нэг. Нийтлэг зүйл

1.  Монгол Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 10, 17 дугаар зүйлийг үндэслэн Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

2.  Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1 заасан ерөнхий болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

1.1. Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлага

Шаардлага

 

Боловсрол

Баклавар түүнээс дээш

Магистр

Мэргэжил

Биеийн тамирын багш, дасгалжуулагч

 

Мэргэшил

Спортын мастераас доошгүй зэрэгтэй байх

 

Туршлага

Удирдах албан тушаал хашиж байсан байх

 

Ур чадвар

  Компьютерийн өргөн хэрэглээний программыг ашиглаж чаддаг байх

  Монгол хэл бичгийн зөв бичих дүрэм, найруулга зүйн болон албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй байх

  Албан бичиг боловсруулах ур чадвартай байх

  Багаар ажиллах чадвартай байх

  Манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах

  Үр дүнд чиглэн ажиллах

  Бүтээлч санаачилгатай ажиллах чадвартай байх

  ү

  Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх

  Эрхэлсэн ажлын хүрээнд бусдад нөлөөлөх

1.2. Тусгай шаардлага

  Хууль дээдэлж, төрийн албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээг чанд сахих

  Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх

  Төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

 

3.  Сонгон шалгаруулалтыг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

1.  Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг Төрийн албаны салбар зөвлөлөөс томилсон комисс аймгийн Засаг даргын Тамгын газрын /нутгийн удирдлагын ордон/-ны 312 тоот өрөөнд 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1000-1200, 1300-1700 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

2.  Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

  Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/

  Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/

  Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл

  Дээд боловсролын дипломын эхийг хуулбарын хамт /Нотариатаар баталгаажуулсан/

  Ажил байдлын тодорхойлолт

  Цээж зураг 4х6 хэмжээтэй 2 хувь /1ш нь анкет дээр наагдсан байх/

  Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан хуудасны хуулбарыг эх хувийн хамт

  Бүртгэлийн хураамж 10000 /арван мянган/ төгрөг

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй

3.  Сонгон шалгаруулалтыг УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

 

Хаяг: Увс аймгийн Засаг даргын Тамгын газар

Харилцах утас: 70453620

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН УВС АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ