УВС АЙМГИЙН УЛААНГОМ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН

ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Нэг. Нийтлэг зүйл

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн Увс аймгийн Улаангом сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

1.    Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1 заасан ерөнхий болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

 

Ажлын байранд тавигдах шаардлага

 

 

 

1.1 Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр түвшний дээд боловсролтой

Магистр

Мэргэжил

Соёл, урлагийн чиглэлийн мэргэжилтэй

Мэргэшил

Мэргэжлийнхээ дагуу мэргэшсэн байх

Соёл, урлагийн чиглэлийн сургалтад хамрагдсан байх

Туршлага

Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

Түгээмэл гадаад хэлээр мэдээлэл цуглуулан ашиглах, боловсруулах харилцах

Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшиж ашиглах

Өөрийн ажил мэргэжилтэй холбоотой цогц судалгаа боловсруулж судалгаанд үндэслэн анализ хийх чадвартай байх

1.2 Тусгай шаардлага

Байгаль цаг агаарын хүнд нөхцөл гамшгийн үед голомтод ажиллах

Ажлын ачаалал даах

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх

Ил тод байдлын хангах

Төр хувь хүний нууцыг чандлан сахиж хадгалах

Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх

Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх

Ялгүй байх

Харилцааны өндөр соёлтой

Албан үүрэг болон ажилдаа сэтгэлээсээ хандаж гүйцэтгэдэг байх

 

2.  Сонгон шалгаруулалтыг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

1.  Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг Төрийн албаны салбар зөвлөлөөс томилсон комисс аймгийн Засаг даргын Тамгын газрын /нутгийн удирдлагын ордон/-ны 312 тоот өрөөнд 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1000-1200 , 1300-1700 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

2.  Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

  Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/

  Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/

  Дээд боловсролын дипломын эхийг хуулбарын хамт /Нотариатаар баталгаажуулсан/

  Ажил байдлын тодорхойлолт

  Цээж зураг 4х6 хэмжээтэй 2 хувь /1ш нь анкет дээр наагдсан байх/

  Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан хуудасны хуулбарыг эх хувийн хамт

  Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл

  Байгууллагыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр боловсруулж ирэх /тухайн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн өгөөжтэй байлгах гэх мэт/

  Бүртгэлийн хураамж 10000 /арван мянган/ төгрөг

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй

3.  Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ын дагуу зохион байгуулна.

 

Хаяг: Увс аймгийн Засаг даргын Тамгын газар

Харилцах утас: 70453620

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН УВС АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ