ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ХЭЛТСИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

 

Монгол Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

Нэг. Ажлын байранд тавигдах шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байрны тодорхойлолтод заасан тухайн албан тушаалд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

 

Боловсрол

Дээд боловсролтой, Бакалавр зэрэгтэй байх

Магистр

 

Мэргэжил

Далай ашиглалт, усан зам, төмөр замын тээвэр, эрх зүйч

Гадаад харилцаа, бизнесийн удирдлага

 

Мэргэшил

Төрийн удирдлагаар мэргэшсэн

 

Туршлага

Мэргэжлээрээ болон зам, тээврийн салбарт ажилласан туршлагатай байх

Мэргэжлээрээ 5-аас доошгүй, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх

 

Ур чадвар

-   Нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнэн, асуудлыг оновчтой шийдвэрлэх,

-   Өөрчлөлтийг болон хүмүүсийг манлайлах,

-   Салбарын үйл ажиллагаа, бодлого чиглэл, эрх зүйн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх,

-   Багаар ажиллах,

-   Хариуцлага хүлээх,

-   Монгол хэлний ярианы болон бичгийн ур чадвар сайн эзэмшсэн байх,

-   Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх,

-   Англи хэлний мэдлэгтэй байх.

-  Өөрийн мэдлэг, чадварыг байнга дээшлүүлэх

 

Тусгай шаардлага

-   Байгууллагын эрхэм зорилгод хүрэхийн төлөө мэдлэг боловсролоо дайчлан ажиллах;

-   Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих,

-   Байгууллагын болон хувь хүний нууцыг чанд хадгалах,

-   Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

 

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэдийн бичиг баримт, материалыг 2017 оны 09 дүгээр сарын 26ы өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Зам, тээврийн хөгжлийн яамны 307 тоот өрөөнд хүлээн авч бүртгэнэ.

 

Гурав. Бүрдүүлэх материал

 

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэн дор дурдсан материалыг бүрдүүлж, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

1)  Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;

2)  Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3)  Монгол Улсын иргэний үнэмлэх;

4)  Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

5)  Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр;

6)  Ажил байдлын тодорхойлолт;

7)  4х6 хэмжээний 2 хувь цээж зураг.

 

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын мэдээлэл, лавлагаа

 

Сонгон шалгаруулалтад орох хүсэлт ирүүлсэн иргэний биеийн байцаалт, холбогдох бусад материалыг төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журам, тухайн албан тушаалд тавигдах шаардлагатай харьцуулах замаар эхний шалгаруулалт явуулах ба уг шалгаруулалтад тэнцсэн иргэдийг дараагийн шатны сонгон шалгаруулалт оруулна.

Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдэд дараагийн шатны сонгон шалгаруулалт явуулах байр, хугацааг утсаар мэдээлэх болно.

 

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны 62263178 утсаар авч болно.

 

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ