ТӨВ АЙМГИЙН БАЯНХАНГАЙ, ДЭЛГЭРХААН СУМЫН САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГА БӨГӨӨД ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

Нэг. Нийтлэг зүйл

 

1.1. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Баянхангай, Дэлгэрхаан сумдын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

1.2. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд байршуулсан бөгөөд бүртгүүлэхээр сонирхож буй иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна. 

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл, мэдээлэл  

 

2.1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдаж буй сул ажлын байрны ерөнхий 4 шаардлага /боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар/ болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг бүртгэнэ.

  Боловсролын шаардлага: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.

  Мэргэжлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.

  Мэргэшлийн шаардлага: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.

  Туршлагын шаардлага: Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалын дэвтрийн Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

 

2.2. Сонгон шалгаруулалтад орох иргэний бичиг баримтыг аймаг дахь ТАЗСЗ-өөс томилогдсон  Сонгон шалгаруулах салбар комисс, ажлын хэсэг аймгийн Засаг даргын Тамгын газрын 108 тоот өрөөнд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10:00-13:00; 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

 

2.3. Шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 10.000 /Арван мянга/ төгрөг байна.

 

2.4. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1.      Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөсөн байх);

2.       Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;

-/Гадаадын улс оронд бакалавр, түүнээс дээш боловсрол эзэшсэн бол гэрчилгээг баталгаат орчуулгын газраар хөрвүүлсэн байх/.

3.   Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

4.   4 х 6-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;  /1 ш нь анкет дээр наасан байх/

5.   Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт;

-/ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан жагсаалт бичиж бэлтгэж ирэх/

6.   Ажил байдлын тодорхойлолт;

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

ГуравСонгон шалгаруулалтын хугацаа, ажлын байранд тавигдах шаардлага

 

3.1. Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэх иргэдийн баримт бичиг нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж, шаардлага хангаагүй иргэний баримт бичгийг буцаана.

 

3.2. Сонгон шалгаруулалтыг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10.00 цагт аймгийн ЗДТГ-ын зөвлөгөөний танхимд зохион байгуулна.

 

3.3.  Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

3.4. Ажлын байранд тавигдах дараах шаардлагуудыг хангасан байна:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр

Бакалавраас дээш зэрэгтэй

Мэргэжил

Нягтлан бодогч, Эдийн засагч, Санхүүч

-

Мэргэшил

Бизнесийн удирдлагын чиглэлээр

-

Туршлага

Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх

Тодорхой хугацаанд удирдах албан тушаалд ажилласан байх

Ур чадвар

Удирдан зохион байгуулах, Багаар ажиллах чадвартай, Харилцааны өндөр соёлтой, Монгол хэл бичгийн зөв бичих дүрэм, Албан хэрэг хөтлөлтийн стандарт, Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх

-

Тусгай шаардлага

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих.

Санхүүгийн тайлангийн программ дээр ажиллах.

Судалгаа, хяналт-шинжилгээ үнэлгээний арга зүй эзэмшсэн байх.

Үйл ажиллагааны нээлттэй ил тод байдал хангах.

Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

Төрийн албаны залгамж чанарыг хадгалан хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд аймгийн Засаг даргын Тамгын газрын 70272030 дугаарын утсаар холбогдож лавлагаа авна уу.

 

 

 

 

Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл