СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

 

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 10.1, Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7 дахь заалтууд, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 127 дугаар тогтоолыг үндэслэн Дундговь аймгийн дараах ажлын байранд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Үүнд:

  1. Сайхан-Овоо сумын сургуулийн захирал
  2. Цагаандэлгэр сумын сургуулийн захирал
  3. Өлзийт сумын сургуулийн захирал
  4. Луус сумын цэцэрлэгийн эрхлэгч
  5. Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгч
  6. Гурвансайхан сумын цэцэрлэгийн эрхлэгч

 

Сонгон шалгаруулах газар, хугацаа: 2017 оны 10 сарын 05-ны 8.00-12.00, 13.00-17.00 цагуудад аймгийн Боловсролын соёлын газарт материалаа ирүүлж бүртгүүлэх бөгөөд 10 сарын 06-ны өдөр сонгон шалгаруулалтыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт зохион байгуулна.

 

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлагууд:

  1. Боловсрол Бакалавр, түүнээс дээш
  2. Мэргэжил Багш (цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны хувьд СӨБ-ын багш, арга зүйч, жич. Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны хувьд СӨБ-ын багш, арга зүйч, бага боловсролын багш)
  3. Туршлага сургууль, боловсролын байгууллагад 3-аас доошгүй жил багшилсан, багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага, туршлагатай байж ажиллах хугацаандаа бусдыг манлайлагч байж шилдэг тэргүүний боловсон хүчин болохоо харуулсан. (цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны хувьд 3-аас доошгүй жил СӨБ-ын байгууллагад багшилсан байх. Жич Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны хувьд- 3 аас доошгүй жил ЕБС-ийн бага анги, СӨБ-ын байгууллагад багшилсан ба ажилласан байх)
  4. Ур чадвар монгол хэл бичгийн ахисан түвшний, удирдлагын менежмент, хууль эрх зүйн мэдлэгтэй, асуудал боловсруулах чадвартай байх, багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах, стратегийн ба үйл ажиллагааны төлөвлөлт хийх, мэдээлэл харилцааны технологийн чадвартай, харилцааны өндөр соёлтой
  5. Тусгай шаардлага:

      Англи эсвэл орос хэлний дунд шатны мэдлэгтэй.(цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд бол Англи эсвэл орос хэлний анхан шатны мэдлэгтэй.)

      Судалгаа шинжилгээ хийх арга зүй эзэмшсэн, удирдан зохион байгуулах чадвартай.

      Сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, хамт олны дунд нэр хүндтэй, бусадтай хамтран ажиллаж урам хайрлаж, бусдыг дэмжиж ажиллах чадвартай. Өөрчлөлтийг манлайлах, шинийг санаачлагч, бүтээлч байх

      Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд бол цэцэрлэгийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

 

Бүртгүүлэхдээ авчрах материалууд:

      Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу)

      4x6-ийн зураг 2 хувь

      Иргэний үнэмлэх, наториатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт

      Их дээд сургууль төгссөн диплом, хавсралтыг наториатаар батлуулсан хуулбарын хамт

      Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр/ -ийн эх хувь, холбогдох хэсгийн хуулбарын хамт

      Ажиллаж байгаа байгууллагын ажил байдлын талаарх дэлгэрэнгүй тодорхойлолт. Уг тодорхойлолт нь бүртгүүлэгчдэд тавигдах шаардлагуудыг тухайн бүртгүүлэгч хэрхэн хангасан болохыг харуулна.

      Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл

      Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулж ирсэн байх (тухайн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн, өгөөжтэй байлгах гэх зэрэг)

      Мэргэжил дээшлүүлсэн байдлыг илэрхийлэх гэрчилгээ, сертификат хуулбарын хамт /хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээний илтгэх хуудас/

      Зарын мэдээлэл: Ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, аймгийн www.dundgovi.gov.mn цахим хуудаснаас болон аймгийн БСУГ, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Луус, Гурвансайхан сумын ЗДТГ, ЕБС, цэцэрлэгийн мэдээллийн самбараас танилцах боломжтой.

 

 

Харилцах утас: 70593675, 70592313

88092459, 88597149, 99009612