ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН 15 ДУГААР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛЫН

АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

 

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго:

            1.1. Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр тҮвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.

            Хоёр. Сонгон шалгаруулалтын тухай:

            2.1. Сонгон шалгаруулалтыг Боловсролын тухай хуулийн 281.1.7, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу зохион байгуулна.

            2.2. Сонгон шалгаруулалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн албан тушаал /Ажлын байрны тодорхойлолтод заасан/-д тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

1.1. Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Багш мэргэжилтэй 

Мэргэшил

Боловсролын удирдлагын магистр, түүнээс дээш зэрэгтэй байх

Боловсролын удирдлагын  чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

Боловсролын салбарт 10 ба түүнээс дээш жил багш-аар ажилласан.

Удирдах албан тушаалд 5 ба түүнээс дээш жил ажилласан байх.

Багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх

Ур чадвар

1.      Сургуулийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх.

2.      Ёс суртахуун, харилцааны чадвар

3.      Мэргэжлийн ур чадвар

4.      Байгууллагыг стратегийн түвшинд удирдах чадвартай байх.

1. Компьютерийн хэрэглээний программыг ашиглаж чаддаг байх,

2. Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

3. Мэдээлэл боловсруулах

4. Судалгаа шинжилгээний ажил хийх чадвартай, арга зүй эзэмшсэн байх

1.2.Тусгай шаардлага

Сургуулийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, дадлага, туршлагатай байх.

 

Гурав. Сонгон шалгаруулалтанд орох иргэнийг бүртгэх:

2017 оны 9 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд тус тус 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд аймгийн Боловсрол соёл урлагийн газар бүртгэнэ.

 

Сонгон шалгаруулалт 2017 оны  09 дүгээр сарын  28-нд болно.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтанд бүртгүүлэхдээ бүрдүүлэн ирэх материал:

4.2. Шалгалтад орохыг хүссэн иргэний биеийн байцаалт, бусад холбогдох бичиг баримтыг Төрийн албаны тухай хууль, журамд заасан төрийн үйлчилгээний албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагатай харьцуулан болзол, шаардлагыг хангаж байгаа иргэдийг бүртгэнэ.

- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу)

- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/,

- Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

- Ажил байдлын тодорхойлолт /сүүлийн 1-2 жилийн байдлаар, уг тодорхойлолт нь бүртгүүлэгчдэд тавигдах шаардлагуудыг тухайн бүртгүүлэгч хэрхэн хангасан болохыг харуулна/,

- 4х6 хэмжээтэй 2 хувь цээж зураг,

- Тухайн ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл,

- ЕБС-ын хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулж ирсэн байх /тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн, өгөөжтэй байлгах гэх зэрэг/

 

АнхааруулгаСонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх ба тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, дээр дурдсан бичиг баримтуудыг дутуу бүрдүүлсэн буюу хугацаа хоцорсон иргэнийг бүртгэхгүй болно.

Тав. Мэдээлэл, лавлагаа:

Удирдах ажилтны сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Дархан-Уул аймгийн БСУГ-ын 7037-7701, 9937-9790 дугаарын утас, Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn вэб сайтаар тус тус авч болно.

 

 

БСУГ-ын сонгон шалгаруулалтын комисс