ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Нэг.Нийтлэг зүйл

  1. Журам батлах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 10, 17 дугаар зүйлийг үндэслэн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2. Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Бакалавраас дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Хуульч, Эрх зүйч, Эдийн засагч, улс төр судлаач болон бусад

Мэргэшил

Мэргэжлээрээ болон удирдлагын ухаанаар мэргэжил дээшлүүлсэн байх

Өөрчлөлтийг манлайлах, хүнийг манлайлах, бизнес сэтгэлгээтэй

Туршлага

Төрийн албанд 2-оос доошгүй жил үүнээс удирдах албан тушаалд 1-ээс доошгүй жил ажилласан байх

Байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай байх

Ур чадвар

  Багаар ажиллах, оновчтой шийдвэр гаргах чадвартай байх

  Компьютерийн өргөн хэрэглээний программудыг ашигладаг байх

  Харилцааны болон төрийн албаны ёс зүйг эзэмшсэн байх

  Манлайлах, ажил төлөвлөх, зохицуулах, хянан зохицуулах чадвартай байх

  Гүйцэтгэлийн удирдлагыг хэрэглэх чадвартай байх

  Бичиг баримт боловсруулах, нэгтгэн дүгнэх, удирдан зохион байгуулах чадвартай байх

 

Ангилал

ТЗ-7

 

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, төрийн нууцыг хадгалах

  Илүү цагаар ажиллах чадвартай байх

  Асуудлыг төлөвлөх баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх

 

 

3.Сонгон шалгаруулалтыг 2017 оны 10 дугаар сарын 11 -ний өдөр зохион байгуулна.

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх 

1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны Салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулах комисс, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч бүртгэнэ.

 2.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1) Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2)  Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

3)  Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

4)  Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт,

5) Ажил байдлын тодорхойлолт;

6) 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг /1 ш нь анкет дээр наагдсан байх/

7) Бүртгэлийн хураамж 10000 /арван мянган/ төгрөг

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 3.Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

Харилцах ХАЯГ:

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

утас: 70383629