ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН

АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

 

Нэг.Сонгон шалгаруулалтын зорилго

 

1.Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын тухай

 

а.Сонгон шалгаруулалтыг Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн 35.1.6 дэх хэсгийг баримтлан Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу 2017 оны 10 дугаар сарын 13 - ны өдөр зохион байгуулна.

 

б. Сонгон шалгаруулалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

 

 

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Дээд боловсролын магистр

 

Багш, хуульч, эрхзүйч

Төрийн удирдлага, байгууллагын хөгжил, хүний нөөцийн удирдлагаар мэргэшсэн байх

Төрийн захиргааны албанд 7-оос доошгүй жил, үүнээс төрийн захиргааны удирдах албан тушаа

лд 3-аас доошгүй жил ажилласан байх

-Удирдан зохион байгуулах

-Цахим орчинд ажиллах

-Бичиг хэрэг хөтлөх, боловсруулах, багаар ажиллах, асуудал боловсруулах, оновчтой шийдвэр гаргах ур чадвартай байх

 

Гурав.Бүртгэл.

 

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 9.00-12.00, 14.00 -17.00 цагийн хооронд аймгийн Засаг даргын Тамгын газарт бүртгэнэ. Бүртгэхдээ шалгалтад орохыг хүссэн иргэний биеийн байцаалт, бусад холбогдох материалыг Төрийн албаны тухай хууль, журамд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагатай харьцуулан нягтлан шалгаж, уг болзол, шаардлагыг хангаж байгаа иргэдийг бүртгэнэ.

Иргэд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг биедээ авч ирнэ.

 

1.Төрийн албан хаагчийн анкет

2.Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт

3.Дээд боловсролын дипломын эх хувийг хуулбарын хамт /Хуулбар заавал нотариатаар баталгаажсан байх/

4.Ажил байдлын тодорхойлолт

5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

6.3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

Харилцах хаяг: Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 214 тоот өрөө, утас 70359194, 70350778

 

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ