ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН-УУЛ СУМ, ЦАГААН-УУЛ СУМЫН ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Нэг.Нийтлэг зүйл

 

1. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ыг үндэслэн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум, Цагаан-Уул сумын шинээр байгуулагдсан хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн  албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

 ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

 

 Баклавраас доошгүй боловсролын зэрэгтэй

Баклавр, магистрын  зэрэгтэй байх

Мэргэжил

 СӨБ-ийн Багш

СӨБ-ийн Багш

Мэргэшил

 

 

СӨБ, боловсролын менежментээр

Туршлага

 

 СӨБ-ийн багшаар 3-аас доошгүй жил ажилласан

 СӨБ-ийн багш, арга зүйчээр ажиллаж байсан

Ур чадвар

 

Багаар ажиллах

Асуудал шийдвэрлэх

 Шийдвэр гаргах

Стратегийн ба үйл ажиллагааны төлөвлөлт хийх

Бусдыг манлайлах

МХТ ашиглах

Түгээмэл гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, харилцах 

Компъютерийн хэрэглээний программуудыг хэрэглэх

Мэдээлэл боловсруулах

    Судалгаа, хийх

    Соёлтой харилцах

1.2.Тусгай шаардлага:

 

 

 

Цэцэрлэгийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

 

3.Сонгон шалгаруулалтыг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулна. 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

 

1Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг  аймгийн  Боловсрол соёл, урлагийн газар  2017 оны 09 дүгээр сарын 26ы өдөр 10.00-17.00 цагт  хүлээн авч бүртгэнэ.

2Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэҮүнд:

1  Сургууль цэцэрлэгийн шинэчлэлийг хэдий хугацаанд, ямар арга барилаар хийж, хэрхэн үр дүнд хүрэх талаар тодорхой тусгасан хөтөлбөр

2)   Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хувийн өргөдөл;

3)   Биеийн байцаалт, Төрийн албан хаагчийн анкет /маягт № 1/;

4)   Боловсролын диплом, наториатаар баталгаажуулсан хуулбарын хамт;

5)   Иргэний үнэмлэх /наториатаар баталгаажуулсан хуулбар;

6)   Ажил байдлын тодорхойлолт;

7)   Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эх хувийн хамт;

8)   Багшлах эрхийн үнэмлэхний канондсон хуулбар.

9)   Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт

10)  Шалгаруулалтад оролцох хүний мэргэжлийн болон удирдах ажил эрхлэх ур чадварын талаарх 2 хүний тодорхойлолт

11)   3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/

12  Шалгалтын үйлчилгээний төлбөр 10000 төгрөг

 

3.Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу зохион байгуулна.

 

 

 

ХАРИЛЦАХ ХАЯГ: 

БОЛОВСРОЛ СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

УТАС86383832