ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН

АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Журам батлах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

 

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

 

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.

 

         Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам,

         Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

 

         Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

 

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн Баримт бичгийн шалгалт-д Тэнцсэн гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

 

  Боловсролын шаардлага: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой гэдгийг санаарай.

  Мэргэжлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

  Мэргэшлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

  Туршлагын шаардлага: Мэргэжлээрээ ажилласан байх гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

 

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна!!!

 

         Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Засгийн газар (хуучнаар Ялалтын талбайн зүүн талд байрлах)-ын XI байрны 3 давхарт 302 тоот өрөөнд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

 

         Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн байх/

         Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

         Монгол Улсын иргэний үнэмлэх;

         Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

         Ажил байдлын тодорхойлолт;

         НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний мэдлэгтэй байх гэсэн шаардлагыг хангах талаар энэхүү зарын долоо дахь хэсэгт заасан баримт бичиг;

         4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

 

         Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

 

         2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалтыг доорхи байдлаар зохион байгуулна. 

 

1.Ерөнхий шаардлага /Анкет, диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр/

2.Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалтанд орно/

 3.Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/

 

         Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

 

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны шаардлага:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Магистр ба түүнээс дээш зэрэгтэй

-

Мэргэжил

Эрх зүйч болон бусад салбарын мэргэжилтэй

-

Мэргэшил

Удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх

-

Туршлага

Төрийн албанд болон мэргэжлээрээ 5-аас дээш жил, удирдах албан тушаалд тодорхой хугацаанд ажилласан байх

Байгууллага хамт олныг удирдан зохион байгуулах ажлын дадлага, туршлагатай

Ур чадвар

      Хууль тогтоомжийг дээдлэн ажиллах,

      Эрхэлсэн ажилдаа хариуцлага хүлээх,

      Дээд байгууллага, албан тушаалтнаас хүргүүлсэн зөвлөмжийг ажилдаа тусгаж хэрэгжүүлэн ажиллах,

      Хариуцсан ажил, үйл ажиллагаандаа үр дүн гаргах,

      Багаар ажиллах, оновчтой шийдвэр гаргах

      Манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай байх

      Хүнтэй зөв харилцах, удирдан зохион байгуулах, асуудал шийдвэрлэх зохих ур чадвартай байх.

      Хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэг, ур чадвартай байх,

      Шийдвэрийн баримт бичиг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй байх,

      Удирдан зохион байгуулах чадвартай байх,

      Компютерийн өргөн хэрэглээний програм*, нээлттэй эхийн системийг ашиглах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авч, илгээх, орчин үеийн дэвшилтэт /smart/ технологийг ашиглах, нэвтрүүлэх чадвартай байх,

      НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний мэдлэгтэй байх,

-Өөрийгөө байнга хөгжүүлж, сурснаа ажил хэрэг болгох чадвартай байх

-Ажилдаа үнэнч шударга, сэтгэлээсээ хандаж чаддаг байх

-Бусдыг сонсож, асуудалд зөв дүгнэлт хийж чаддаг байх

 

Тусгай шаардлага

      Байгууллагын үнэт зүйлс, төрийн албаны зарчим, ёс зүй, төрийн албан хаагчийн тангарагт үнэнч, алсыг харах чадвартай байх

      Төр, алба, хувийн нууцыг чандлан хадгалах,

      Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах,

      Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өр, ялгүй байх

Илүү цагаар ажиллах

Төр, алба, хувийн нууцыг чандлан хадгалах

 

 

         Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 265544, 264493 утсаар холбогдож лавлагаа авч болно.

 

Зургаа. Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг

 

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтын хүрээнд бэлтгэсэн Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж Засгийн газрын XI байрны 1 давхарт байрлах номын худалдаанд зарагдаж байгаа бөгөөд сонгон шалгаруулалтанд орох иргэд дараах жагсаалтад байгаа хууль, журмаас бэлдэнэ үү. Үүнд:

 

  1. Монгол Улсын Үндсэн хууль,
  2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль,
  3. Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль,
  4. Монгол Улсын Их Хурлын тухай хууль,
  5. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль,
  6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль,
  7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,
  8. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль,
  9. Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль,
  10. Төрийн албаны тухай хууль,
  11. Авлигын эсрэг хууль,
  12. Төрийн хяналт шалгалтын тухай хууль,
  13. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль,
  14. Хөдөлмөрийн тухай хууль,
  15. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль,
  16. Байгууллагын нууцын тухай
  17. Татварын ерөнхий хууль,
  18. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль,
  19. Нийгмийн даатгалын тухай хууль,
  20. Нийгмийн халамжийн тухай хууль,
  21. Хувь хүний нууцын тухай
  22. Байгаль орчныг хамгаалах тухай хууль,
  23. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль,
  24. Шилэн дансны тухай хууль,
  25. Архивын тухай хууль,
  26. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал,
  27. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль
  28. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай
  29. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай
  30. Төсвийн тухай хууль
  31. Төсвийн тогтвортой байдлын тухай
  32. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль.
  33. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм
  34. Соёлын өвийн тухай хууль
  35. Соёлын өвийг хамгаалах тухай хууль
  36. Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль
  37. Цагдаагийн албаны тухай хууль
  38. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль
  39. Шүүх эрх мэдэл, хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль
  40. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль
  41. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль
  42. Захиргааны ерөнхий хууль /2016.07.01/
  43. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2016.07.01/
  44. Нийтийн сонсголын тухай хууль
  45. Сонгуулийн тухай хууль
  46. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль

*Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 37 дугаар тогтоолоор батлагдсан MNS6355: 2012 стандарт болно.

                Долоо. Гадаад хэлний түвшингийн үнэлгээ тогтоолгохтой холбогдсон бусад мэдээлэл, лавлагаа

НҮБ-ын аль нэг хэл дээр сургалт нь явагддаг гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба мөн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг гадаад хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн иргэний гэрчилгээнд бичигдсэн оноо доорхи хүснэгтэд заасан жишгийг хангаж байгаа тохиолдолд гадаад хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэнд тооцож, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд оруулна.

 

Зарлагдсан ажлын байранд НҮБ-ын аль нэг хэлний шаардлага тавигдсан тул бүртгүүлэхээр ирж байгаа иргэд англи хэлийг сонгосон тохиолдолд уг хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг TOEIC олон улсын шалгалтын гэрчилгээ авсан байна. Түвшинг тогтоолгож, гэрчилгээ авахын тулд TOEIC-ийн төвийн 322794, 88119140 /вэйбсайт: www.ets.org, www.santis.mn/ утсаар лавлаж, шалгалтын зардлаа хариуцаж, шалгалт өгнө.

 

TOEIC ШАЛГАЛТЫН ОНООГ БУСАД ШАЛГАЛТЫН ОНООТОЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

TOEIC Оноо

Cambridge tests

ALTE

CEF

TOEFL IBT

IELTS

Олон улсын түвшинд

Ерөнхий чадамжууд

Мэдлэгийн түвшин

Дээд оноо
990

Дээд оноо
CPE

 

 

Дээд оноо 120

Дээд оноо 9

860-990

CAE/BEC Higher

5

C2

111-120

8.5-9

6

Ажил мэргэжилдээ шаардагдах стандарт англи хэлээр мэргэжлийнхээ хүрээнд ямар ч сэдвээр хэлэлцүүлэг, хурал, зөвлөгөө, маргаанд оролцох чадамжтай

Гүнзгий шат

730-859

FCE/BEC Vantage

4

C1

96-110

7.5-8

5

Сонсох, унших, бичих болон ярих чадамжуудыг зөв зохион байгуулалтай эзэмшсэн, мэргэжлийнхээ хүрээнд бүрэн ойлгож, харилцаанд ярианд чөлөөтэй оролцох чадамжтай

Дээд шат

470-729

PET/BEC Preliminary

3

B2

79-95

6.5-7

4

Мэддэг сэдвийнхээ хүрээнд харилцан ярианд чөлөөтэй оролцох, өдөр тутмын ажлаа мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх чадамжтай

Ахисан дунд шат

65-78

5-5.6

 

 

4.5-5

220-469

KET

2

B1

53-64

3

Ойлгох чадвар сайн ч өгүүлбэрийн болон дүрмийн бүтэц дээр алдаа гаргаж харилцан ярианд оролцдог тул ажлын байранд, мэргэжлийн түвшинд хязгаарлагдмал чадамжтай

Дунд шат

41-52

4

0-219

 

1

A2

30-40

3-3.5

2

Үгийн сангийн баялаг хязгаарлагдмал тул буруу ойлгох бэрхшээлтэй ч, үргэлжилсэн ярианы ойролцоо утгыг гаргаж, мэддэг сэдвийнхээ хүрээнд нийгмийн харилцаанд бусдын дэмжлэгтэй оролцох чадамжтай

Ахисан анхан шат

19-29

2-2.5

A1

9 18

1-1.5

1

Цээжилж тогтоосон үг хэллэгийнхээ хүрээнд зөвхөн энгийн бүтэцтэй богино өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлэх чадамжтай

Анхан шат

 

TOEIC Шалгалт, Мэдээллийн Үндэсний төв нь: УБ, Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж-16 (Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн баруун талд буюу Спортын төв ордны зүүн талд)

 

Хэлний шалгалт авах хугацаа:

7. TOEIC Шалгалт, Мэдээллийн Үндэсний төв нь англи хэлний түвшин тогтоолгох шалгалтыг долоо хоног бүрийн Лхагва гаригийн 9.00 цагт зохион байгуулдаг болно.

 

 

 

Харилцах ХАЯГ: ЗАСГИЙН ГАЗРЫН 11 ДҮГЭЭР БАЙР,

404 ТООТ ӨРӨӨ, утас: 265544, 264493