СҮХБААТАР АЙМГИЙН ХАЛЗАН СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН СУЛ АЖЛЫН БАЙРАНД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нэг. Нийтлэг үндэслэл

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго:

1.1. Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.

Хоёр. Сонгон шалгаруулалтын тухай:

2.1. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу зохион байгуулна.

2.2. Сонгон шалгаруулалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн албан тушаал /Ажлын байрны тодорхойлолтод заасан/-д тавигдах дараах шаардлагыг хангасан байна.  

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Соёл урлагийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш

Бакалавр

 

Мэргэжил

Дуу хөгжмийн багш, бүжгийн багш, музейн чиглэлийн мэргэжил эзэмшсэн байх

Мэргэшил

Туршлага

Соёл урлагийн салбарт ажилласан байх

Мэргэжлээрээ ажилласан туршлагатай

Ур чадвар

Багаар ажиллах, салбарын өргөн хүрээний мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх

Бусдын ажлыг дэмждэг, урам хайрладаг, үүрэг хариуцлага тооцдог, хэлний зохих шатны мэдлэгтэй, эрхзүйн болон баримт бичиг боловсруулах ур чадвартай байх

Тусгай шаардлага

Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих

Илүү цагаар ажиллах

Гурав. Сонгон шалгаруулалт явуулах хугацаа:

Сонгон шалгаруулалтыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр явуулна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтанд орох иргэнийг бүртгэх, бүртгүүлэхдээ бүрдүүлэн ирэх материал:

4.1. 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 8:00-12:00, 13:00-17:00 цагийн хооронд аймгийн Засаг даргын Тамгын газрын 221 тоот өрөөнд бүртгэнэ.

4.2. Шалгалтанд орохыг хүссэн иргэний биеийн байцаалт, бусад холбогдох бичиг баримтыг Төрийн албаны тухай хууль, журамд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хангаж байгаа иргэдийг бүртгэнэ.

- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу)

- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/,

- Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

- 4х6 хэмжээтэй 2 хувь цээж зураг,

- Тухайн ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл,

- Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

Анхааруулга: Сонгон шалгаруулалтанд орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх ба тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, дээр дурдсан бичиг баримтуудыг дутуу бүрдүүлсэн буюу хугацаа хоцорсон иргэнийг бүртгэхгүй болно.

Тав. Мэдээлэл, лавлагаа:

Удирдах ажилтны сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын 7051-3511 дугаарын утас, Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn вэб сайтаар тус тус авч болно. 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ