ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАНДАЛ ОВОО СУМын ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН

ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

 

            Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго:

            1.1. Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.

            Хоёр. Сонгон шалгаруулалтын тухай:

            2.1. Сонгон шалгаруулалтыг Боловсролын тухай хуулийн 281.1.7, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу зохион байгуулна.

            2.2. Сонгон шалгаруулалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн албан тушаал /Ажлын байрны тодорхойлолтод заасан/-д тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

Нэг. ажлын байранд тавигдах шаардлага

 

1. Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

 Шаардлагатай

Боловсрол

Бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуулийн өдрийн ангид багш мэргэжлээр суралцаж төгссөн байх

Мэргэшил

Боловсролын менежмент, боловсролын удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх .

Туршлага

Боловсролын салбарт 5-с дээш жил ажилласан байх

Багш, сургалтын менежерийн ажлын дадлага туршлагатай байх

Ур чадвар

-Сургуулийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх

- Мэргэжлийн ур чадвар сайтай

- Байгууллагын стратегийн ба үйл ажиллагааны төлөвлөлт хийх .

- Ёс суртахуун, харилцааны соёлтой, бусдыг манлайлах .

- Удирдан зохион байгуулах чадвартай .

- Багаар ажиллах ,асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах чадвартай

-Боловсролыг шинэчлэх сэтгэхүйтэй

- Түгээмэл гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, харилцах,

- Компьютерийн  хэрэглээний программуудыг хэрэглэх,

- Мэдээлэл боловсруулах,

- Судалгаа  шинжилгээ хийх,

- Соёлтой харилцах , эерэг зөв хандлагатай

- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримталдаг

1.2.Тусгай шаардлага

Сургуулийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг дадлага туршлагатай байх. Тэтгэврийн насанд хүрээгүй байх .

 

Гурав. Сонгон шалгаруулалтанд орох иргэнийг бүртгэх:

2017 оны 10 дугаар сарын 12 -ны өдөр 09:00-18:00 цагийн хооронд аймгийн Боловсрол, соёлын газарт бүртгэнэ.

Дөрөв. Сонгон шалгаруулалтанд бүртгүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлэн авч ирнэ

1.       Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан  хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу),

2.       Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

3.       Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар

4.       Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

5.       Ажил байдлын тодорхойлолт /сүүлийн 1-2 жилийн байдлаар, уг тодорхойлолт нь бүртгүүлэгчдэд тавигдах шаардлагуудыг тухайн бүртгүүлэгч хэрхэн хангасан болохыг харуулна/,

6.       Тухайн ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл,

7.       4х6 хэмжээтэй 2 хувь цээж зураг,

8.       Сонгон шалгаруулалтад орох гэж буй сургууль цэцэрлэгийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулж ирсэн байх /тухайн  байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн, өгөөжтэй байлгах гэх зэрэг/,

Анхааруулга: Сонгон шалгаруулалтанд орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх ба дээр дурдсан бичиг баримтуудыг дутуу бүрдүүлсэн буюу хугацаа хоцорсон иргэнийг бүртгэхгүй болно.

Тав. Мэдээлэл, лавлагаа:

Удирдах ажилтны сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Өмнөговь аймаг Даланзадгад сум, Боловсрол, соёлын газрын 7053-2039 дугаарын утсаар авч болно.

 

Сонгон шалгаруулалтыг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтын байр, цаг хугацааны талаар бүртгэлийн үед мэдээлэх болно.

 

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БОЛОВСРОЛ СОЁЛ УРЛАГЫН ГАЗАР.