2.ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН САНХҮҮ АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

 

Нэг.Нийтлэг зүйл

 

1. Журам батлах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 2 дугаар зүйлийн 10, 4 дүгээр зүйлийн 17 дахь заалтыг үндэслэн Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

2. Сонгон шалгаруулалтанд орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд бакалавр

 

Мэргэжил

Санхүү, нягтлан бодогч

 

 

Мэргэшил

Төр нийгмийн болон бусад мэргэшсэн байх

Удирдлагын манлайллыг хангах, бизнес сэтгэлгээтэй байх

Туршлага

Төрийн албанд 3-аас дээш жил ажилласан байх

Төрийн албанд 3-аас дээш жил ажилласан байх

 

 

 

 

Ур чадвар

-Багаар ажиллах чадвартай байх

-Харилцааны ур чадвартай байх

-Өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцаж чаддаг байх

-Оновчтой шийдвэр гаргаж чаддаг байх.

-Удирдан манлайлах

-Байгууллагынхаа нийтлэг зорилгод хүрэхийн төлөө ажиллаж чаддаг байх

-Ажилдаа сэтгэлээсээ ханддаг байх

-Бусдыг анхааралтай сонсож чаддаг байх

-Шийдвэр гаргах

1.2.Тусгай шаардлага:

Төрийн албаны ёс зүйг чанд сахих

-Нууц хадгалах

 

-Ажлын цагаа оновчтой хуваарилах

-Илүү цагаар ажиллах чадвартай байх

 

3.Сонгон шалгаруулалтыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтанд орох иргэнийг бүртгэх

 

  1.Сонгон шалгаруулалтанд орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулалт зохион байгуулах комисс, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 209 тоот өрөөн /II давхар/-д 2017 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд хүлээн авч бүртгэнэ.

 

  2.Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1) Төрийн албан хаагчийн анкет (маягт №1, анкет дээр зураг наагдсан байх);

2)  Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

3)  Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар;

4)  Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт,

5) Ажил байдлын тодорхойлолт;

6) 4х6-ийн хэмжээтэй 1 хувь цээж зураг.

7) Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ -/Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

8) Бүртгэлийн хураамж 10000 /арван мянган/ төгрөг

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

3.Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

 

 

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

209 ТООТ ӨРӨӨ, УТАС: 95269980