6.ХОВД АЙМГИЙН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

 

Нэг.Нийтлэг зүйл

 

1.Журам батлах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 2 дугаар зүйлийн 10, 4 дүгээр зүйлийн 17 дахь заалтыг үндэслэн Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2. Сонгон шалгаруулалтанд орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

1.Албан байранд тавигдах шаардлага

1.Ерөнхий шаардалага

Үзүүлэлт

Чухал шаардлага

Шаардлагатай

Боловсрол

Дээд, бакалавр түүнээс дээш зэрэгтэй

Бакалавр

Мэргэжил

Хөдөө аж ахуйн мэргэжил, эрх зүйч

Хөдөө аж ахуйн мэргэжил, эрх зүйч

Мэргэшил

Төрийн болон нутгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх

Манлайлах, бизнес сэтгэлгээтэй байх

Туршлага

Төрийн албанд удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

Төрийн албанд удирдах албан тушаал 5-аас доошгүй жил эрхэлсэн

Ур чадвар

Багаар ажиллах чадвартай хүнийг танин мэдэх, харьцах, удирдах, албан бичиг боловсруулж төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийн хяналт тавих ур чадвартай компьютер дээр ажиллах чадвартай, хэлний зохих мэдлэгтэй байх

Эрх мэдлийнхээ хүрээнд бусдад нөлөөлөх, урам хайрлах, хэлний зохих мэдлэгтэй байх

 

 

1.2.Тусгай шаардлага

Хууль, журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг байх

-Эрүүл мэндийн талаар зохих мэдлэг, дадал эзэмшсэн байх

-Хуулийн зохих мэдлэгтэй байх

-Харилцааны өндөр соёлтой байх

Онцгой байдлын үед болон ажлын шаардлага гарсан үед илүү цагаар ажиллах

3.Сонгон шалгаруулалтыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулна.

Хоёр. Сонгон шалгаруулалтанд орох иргэнийг бүртгэх

1.Сонгон шалгаруулалтанд орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулалт зохион байгуулах комисс, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 209 тоот өрөөн /II давхар/-д 2017 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд хүлээн авч бүртгэнэ.

 2.Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1) Төрийн албан хаагчийн анкет (маягт №1, анкет дээр зураг наагдсан байх);

2)  Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

3)  Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар;

4)  Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт,

5) Ажил байдлын тодорхойлолт;

6) 4х6-ийн хэмжээтэй 1 хувь цээж зураг.

7) Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ -/Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

8) Бүртгэлийн хураамж 10000 /арван мянган/ төгрөг

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

3.Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

 

 

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

209 ТООТ ӨРӨӨ, УТАС: 95269980