ХӨВСГӨЛ АЙМГИЙН АЛАГ-ЭРДЭНЭ, ИХ-УУЛ, ТӨМӨРБУЛАГ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

 

Нэг.Нийтлэг зүйл

  1. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн Алаг-Эрдэнэ сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2.Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1,10.5 болон Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 2 дугаар зүйлийн 2.2-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагуудыг хангасан байна:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

-

Мэргэжил

Соёл, урлагийн чиглэлийн мэргэжилтэй

-

Мэргэшил

Туршлага

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан

-

Ур чадвар

Дуулах бүжиглэх, хөтлөх чадвартай

Удирдан зохион байгуулах чадвартай

Багаар ажиллах, салбарын өргөн хүрээний мэдлэгтэй, албан хэрэг хөтлөлтийн стандарт, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх

Бусдын ажлыг дэмждэг, урам хайрладаг, үүрэг хариуцлага тооцдог, хэлний зохих шатны мэдлэгтэй, эрхзүйн болон баримт бичиг боловсруулах ур чадвартай

Илүү цагаар ажиллах боломжтой.

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахидаг байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалдаг байх, харилцааны өндөр соёлтой байх

 3.Сонгон шалгаруулалтыг 2017 оны 11 сарын 17-ны өдөр зохион байгуулна.

 Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 11 дүгээр сарын 16-ны 10.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

Шалгалт авах хугацаа, байрыг бүртгэлийн явцад жич зарлана.

5.Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн үед дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна:

1.    Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1 ийн дагуу

2.    Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт

3.    Иргэний үнэмлэхний эх, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт

4.    4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

5.    Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт / Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр/ -ийн эх хувь, холбогдох материал

6.    Ажил байдлын тодорхойлолт

7.    Тухайн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн өгөөжтэй байлгах хөтөлбөр, төсөл боловсруулж ирүүлнэ.

8.    Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн удирдах мэргэшлийн туршлагыг тодорхойлж бичсэн танилцуулга / А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр 2 хуудсанд багтаан компьютерээр бичсэн байна./

 

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

            Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ын дагуу явуулна

Мэдээлэл, лавлагаа:

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд аймгийн Засаг даргын Тамгын газрын 70383629, 70383774 дугаарын утсаар холбогдож лавлагаа авна уу.

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ