СЭЛЭНГЭ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН

ДАРГЫН албан тушаалд томилогдох ажилтны

сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Нэг.Нийтлэг зүйл

1. Журам батлах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

- Боловсрол, соёл урлагийн газрын даргын албантушаалд:

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Шаардлагатай

 

Чухал шаардлагатай

Боловсрол

Бакалавр, Дээд,

 

 

Мэргэжил

Багш

 

Мэргэшил

Төрийн удирдлагын арга зүйч, мэргэшсэн байх

 

Туршлага

 

Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан, үүнээс 3 жил удирдах албан тушаал эрхэлсэн байх

Байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулах ажлын дадлага, туршлагатай  

Ур чадвар

 

-Багаар ажиллах, оновчтой шийдвэр гаргах

-Манлайлах, төлөвлөх, удирдан зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай байх

-Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн

-Эрхэлсэн ажлынхаа хүрээнд бусдад нөлөөлөх

-Баримт бичиг боловсруулах 

 

1.2. Тусгай шаардлага

-Харилцааны соёлтой, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахих

-Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах

3.Сонгон шалгаруулалтыг 2017оны10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна.

 

 

 Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын 206 дугаар өрөөнд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

5.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

  1) Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2)     Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хувь;

3)     Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэнхуулбар/;

4)   Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

5)  Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

6)     Ажил байдлын тодорхойлолт;

7)     4х3-ийн хэмжээтэй 2 хувьцээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

6.Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

  

Харилцах ХАЯГ:

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

УТАС: 70363834, 70363199