БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМЫН ГАШУУНДЭЛИЙН БАГА СУРГУУЛЬ, БАЯНБУЛАГ СУМЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

 

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Гашуундэлийн бага сургууль, Баянбулаг сумын сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Нэг.Сонгон шалгаруулалтын зорилго:

1.1.Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг сонгон шалгаруулахад оршино.

Хоёр.Сонгон шалгаруулалтын тухай:

2.1.Сонгон шалгаруулалтыг Боловсролын тухай хуулийн 281.1.7, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу зохион байгуулна.

2.2.Сонгон шалгаруулалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн албан тушаал /Ажлын байрны тодорхойлолтод заасан/-д тавигдах дараахь шаардлагыг хангасан байна.

1.Ажлын байранд тавигдах шаардлага

1.Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх

Дээд боловсролын магистр зэрэгтэй байх

Мэргэжил

Багш

-

Мэргэшил

 

Боловсролын болон төр нийгмийн удирдлагаар мэргэшсэн байх

Туршлага

Ерөнхий боловсролын сургуульд 5 ба түүнээс дээш жил ажилласан байх

Багшлах, боловсролын удирдлага, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр дагнасан болон хослосон дадлага туршлага эзэмшсэн байх

 

 

Ур чадвар

  Багш удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих

  Асуудал шийдвэрлэх, оновчтой, зөв шийдвэр гаргах

  Стратегийн болон үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөлт хийх

  Баг бүрдүүлэх ур чадвартай байх, бусдыг дэмжих , манлайлах

  Мэдээлэл харилцааны технологи ашиглах

  Англи орос болон бусад аль нэг /хэд хэдэн/ гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, бичгээр болон амаар харилцах

  Компьютерийн хэрэглээний програмуудыг хэрэглэх

  Мэдээлэл боловсруулах

  Судалгаа шинжилгээ хийх

  Бусдад урам хайрлах чадвартай байх

  Соёлтой харилцах чадвартай байх

 

1.2.Тусгай шаардлага

-Сургуулийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, дадлага, туршлагатай байх

-Ажиллах хугацаандаа ёс зүй болон санхүүгийн зөрчилгүй ажилласан байх

3. Сонгон шалгаруулалт явуулах хугацаа:

Сонгон шалгаруулалт явуулах өдрийг БҮРТГЭЛИЙН ӨДӨР жич зарлана.

4. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх:

2017 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрийн 09:00-17:00 цаг хүртэл бүртгэнэ.

5. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлэн авч ирнэ.

-Төрийн албан хаагчийн анкет / маягт №1/

-Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/

-Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

-Ажил байдлын тодорхойлолт /сүүлийн 1-2 жилийн байдлаар/, /уг тодорхойлолт нь бүртгүүлэгчдэд тавигдах шаардлагуудыг тухайн бүртгүүлэгч хэрхэн хангасан болохыг харуулна/

-Тухайн ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл

-4х6 хэмжээний зураг 2 хувь

-Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулж (дугтуйнд битүүмжлэн) ирсэн байх /тухайн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн, өгөөжтэй байлгах гэх зэрэг/

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн буюу хугацаа хоцорсон иргэнийг бүртгэхгүй болно.

6. Мэдээлэл, лавлагаа:

Удирдах ажилтны сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Баянхонгор аймаг Номгон 1-р баг Засаг даргын тамгын газрын байранд Боловсрол, соёл урлагийн газар /70442115, 89952855/, www.edu.bkh.gov.mn www.csc.goc.mn сайтуудаар тус тус авч болно.