ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ЭРҮҮЛ

МЭНДИЙН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ

АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

 

Нэг.Нийтлэг зүйл

 

1. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2.Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1,10.5 болон Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 2 дугаар зүйлийн 2.2-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагуудыг хангасан байна:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр ба түүнээс дээш

Магистр

Мэргэжил

Ерөнхий мэргэжлийн эмч

 

Мэргэшил

Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй байх

Үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдсан

Туршлага

Эрүүл мэндийн байгууллагад 2-оос дээш жил ажилласан.

 

Ур чадвар

Удирдан зохион байгуулах, бичиг баримт боловсруулах, судалгаа тайлан гаргах, багаар ажиллах, асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

Хууль эрх зүйн мэдлэгтэй, авлигаас ангид байх чадвартай. Англи хэлний анхан шатны мэдлэгтэй.

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилгүй, сүүлийн нэг жилд сахилгын арга хэмжээ авагдаагүй, авилгаас ангид байх, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалдаг байх, тухайн сумдад ажиллаж, амьдрах

 

3.Сонгон шалгаруулалтыг 2017 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдөр зохион байгуулна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт өрөөнд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

Шалгалт авах хугацаа, байрыг бүртгэлийн явцад жич зарлана.

 

5.Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн үед дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна:

 

1.            Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1 ийн дагуу

2.           Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт

3.           Иргэний үнэмлэхний эх, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт

4.           4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

5.           Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт / Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр/ -ийн эх хувь, холбогдох материал

6.           Ажил байдлын тодорхойлолт

7.           Тухайн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн өгөөжтэй байлгах хөтөлбөр, төсөл боловсруулж ирүүлнэ.

8.           Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн удирдах мэргэшлийн туршлагыг тодорхойлж бичсэн танилцуулга / А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр 2 хуудсанд багтаан компьютерээр бичсэн байна./

 

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

            Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ын дагуу явуулна.

 

Мэдээлэл, лавлагаа:

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд аймгийн Засаг даргын Тамгын газрын 70592494, 70592548, 70592362 дугаарын утсаар холбогдож лавлагаа авна уу.

 

 

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ