БАЯНХОНГОР АЙМГИЙН  ГАЛУУТ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН СУЛ АЖЛЫН БАЙРАНД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нэг. Нийтлэг зүйл

 1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 2, 3, 5 дугаар бүлэгт заасныг үндэслэн Баянхонгор аймгийн Галуут сумын соёлын төвийн эрхлэгчийн сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

1.2. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ыг Төрийналбаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд байршуулсан бөгөөд бүртгүүлэхээр сонирхож буй иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна

 ХоёрСонгон шалгаруулалтын бүртгэл  

 2.1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдаж буй сул ажлын байрны ерөнхий шаардлага /боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар/ болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг бүртгэнэ.

  Боловсролын шаардлага: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй байх.

  Мэргэжлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоноҮүндИх эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

  Мэргэшлийн шаардлага: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.

  Туршлагын шаардлагаАжилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалын дэвтрийн Ажилд орсоншилжсэн, чөлөөлсөн гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

 

             2.2 Сонгон шалгаруулалтад орох иргэний бичиг баримтыг аймаг дахь ТАЗСЗ-өөс томилогдсон  Сонгон шалгаруулах салбар комисс, ажлын хэсэг аймгийн Засаг даргын Тамгын газрын 203 тоот өрөөнд 2017 оны 11 дүгээр сарын 06, 07-ны өдрийн 10:00-13:00; 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

 2.3. Шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 10.000 /Арван мянган/ төгрөг байна.

 2.4. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1.       Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн анкетыг маягт 1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2.       Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт; /Гадаадын улс оронд бакалавр, түүнээс дээш боловсрол эзэшсэн бол гэрчилгээг баталгаат орчуулгын газраар хөрвүүлсэн байх/.

3.   Иргэний үнэмлэхний эххуулбарын хамт;

4.   4 х 6-гийн хэмжээний цээж зураг хувь;

5.   Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт;

6.   Ажил байдлын тодорхойлолт;

7.   Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, удирдах мэргэшлийн туршлагыг тодорхойлж бичсэн танилцуулга /А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр 2 хуудаст багтаан компьютерээр бичсэн байна.

8.   Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл /тухайн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн, өгөөжтэй байлгах гэх зэрэг/

 Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 ГуравСонгон шалгаруулалтын хугацаа, ажлын байранд тавигдах шаардлага 

3.1. Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэх иргэдийн баримт бичиг нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж, шаардлага хангаагүй иргэний баримт бичгийг буцаана. 

        3.2. Сонгон шалгаруулалтыг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагт болно.

Шалгалтыг зохион байгуулах газрыг бүртгэлийн өдөр зарлана.

            3.3. Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

  3.4. Ажлын байранд тавигдах дараах шаардлагуудыг хангасан байна:

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага

1.1. Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэшил

Соёл урлагийн чиглэлээр мэргэшсэн байх

Манлайлах, удирдах, бизнес сэтгэлгээтэй байх

 

Мэргэжил

Урлаг судлаач, соёлын менежер, дуу, хөгжмийн багш

Урлагийн тусгай мэргэжил

Туршлага

Соёл урлагийн байгууллагад 1-ээс доошгүй жил ажилласан байх

Ажлын дадлага туршлагатай байх, соёл урлагийн чиглэлээр 1-ээс доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

1. Төрийн албаны дадлага туршлагатай, бичиг баримт боловсруулах, зохион байгуулах

2. Баг хамт олныг удирдах, манлайлах

3. Гадаад хэл, компьютерийн зохих төвшний мэдлэгтэй байх.

4. Тогтвор суурьшилтай ажиллах.

5. Соёл урлагийн мэдрэмжтэй

6. Техник, тоног төхөөрөмжтэй харьцах чадвартай.

7. Тоног төхөөрөмж, дулааны шугам сүлжээг засварлах

1. Эрх мэдлийнхээ хүрээнд бусдад нөлөөлөх,

2. Манлайлах, удирдах

3. Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

4. Зан харьцаа, хувийн соёлтой.

1.2. Тусгай шаардлага

Хууль дээдлэх, Төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж ажиллах, шаардлагатай үед илүү цагаар ажиллах, нууц хадгалах, харилцааны өндөр соёлтой байх

   Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 70442034 дугаарын утсаар холбогдон лавлагаа авч болно.  

  

 

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

САЛБАР ЗӨВЛӨЛ