БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ-ӨНДӨР СУМ, ХАНГАЛ СУМЫН ХЯЛГАНАТ ТОСГОН ДАХЬ СУМ ДУНДЫН ОЙН АНГИЙН ДАРГЫН албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

 Журам батлах тухай Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хангал сумын Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

  Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

  Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хангал сумын Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.

  Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

  Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн Баримт бичгийн шалгалтТэнцсэн гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

1.    Боловсролын шаардлага: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой гэдгийг санаарай.

2.    Мэргэжлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

3.    Мэргэшлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

4.    Туршлагын шаардлага: Мэргэжлээрээ ажилласан байх гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог.

 Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна!!!

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Булган аймгийн Засаг даргын тамгын газрын 311 тоот өрөөнд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09.00-13.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Үүнд:

1)Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2)   Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3)   Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

4)   Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

5)  Ажил байдлын тодорхойлолт;

6)  4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

7Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл

8Тухайн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр

9Шалгалтын үйлчилгээний хураамж 10.000

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

2017 оны  11 дүгээр сарын 10-ны өдөр сонгон шалгаруулалтыг доорхи байдлаар зохион байгуулна. 

1.Ерөнхий шаардлага /Анкет, диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр/

2.Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалтанд орно/

 3.Ярилцлагын шалгалт /Хөтөлбөр төслийн танилцуулга хийх, мэдлэг ур чадвараа илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдлийн агуулга /

Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр буюу түүнээс дээш

Мэргэжил

Ойн инженер

Мэргэшил

Туршлага

Мэргэжлээрээ ажиллаж байсан

Ур чадвар

Багаар ажиллах, харилцааны чадвартай, компьютерийн болон гадаад хэлний зохих мэдлэгтэй, судалгааны арга зүйн талаар мэдлэгтэй, мэргэжлийн ном товхимолыг гадаад хэл дээр ашиглах чадвартай

Тусгай шаардлага

ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах , үйл ажиллагаагаа Эрүүл мэндийн тухай, Авлигын эсрэг болон бусад хууль тогтоомжийн хүрээнд явуулж, авлигаас ангид байх

Зургаа. Мэдээлэл лавлагаа

  Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 70342441, 96096326 утсаар холбогдож лавлагаа авч болно