БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНХОНГОР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

 

Нэг.Нийтлэг зүйл

 

            1. Журам батлах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 10, 17 дугаар зүйлийг үндэслэн Баянхонгор аймгийн БАЯНХОНГОР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

2. Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

 Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр түүнээс дээш боловсролтой

Бакалавр түүнээс дээш боловсролтой

Мэргэжил

Эрх зүйч, төрийн захиргааны удирдлага

Эрх зүйч, төрийн захиргааны удирдлага

Мэргэшил

Эрх зүйн чиглэлээр мэргэшсэн

Төрийн удирдлагаар мэргэшсэн

Туршлага

Төрийн албанд 10 ба түүнээс дээш жил ажилласан, төрийн байгууллагын талаар мэдлэг туршлагалиай байх

Аймаг сумын аль нэг салбарт удидах албан тушаал хашиж байсан байх

Ур чадвар

Өөрийн биеэр манлайлан удирдах, төрийн удирдлагын арга барилтай, зохион байгуулах, хүнтэй харилцах ажиллах эв дүйтэй, компьютерийн програмуудыг бүрэн эзэмшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй, багаар ажиллах, баг дотроо илүү хариуцлагатай байх

Хамт олны дунд нэр хүндтэй, бусдыг сонсож чаддаг, өөр үзэл бодолтой байхыг зөвшөөрдөг байх

Тусгай шаардлага:

Төрийн албаны тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хөдөлмөрийн тухай хууль, төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний дүрмийг хэлбэрэлтгүй сахих, төрийн болон байгууллагын нууцыг хадгалах, авлига хээл хахууль, ашиг сонирхолын зөрчилд автахгүй байх, гадаад хэлний зохих мэдлэгтэй, Зарчимч өндөр шаардлагатай, шударга байх, орчноо зөв мэдрэх, үнэлэх чадвартай байх, олон нийттэй харилцах, баг бүрдүүлэх, хамт олныг манлайллын эерэг уур амьсгалаар манлайлах, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх Харилцааны соёлтой, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөж ажиллах, Биеийн эрүүл мэнд сайн, ажлын ачаалал ихтэй үед илүү цагаар ажиллах бололцоотойКартыг эзэмшиж санаачилгатай ажиллах, эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйг чанд сахих, эрүүл мэндий салбарын суурь шинэчлэлийг дэмжиж ажиллах, хүсэл сонирхолтой,

           

 

3.Сонгон шалгаруулалтыг 2017 оны 11 дүгээр сарын 08 -ны өдөр зохион байгуулна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх 

 

1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн Салбар  зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулалт зохион байгуулах комисс, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 203 тоот өрөөн /II давхар/-д 2017 оны 11 дүгээр сарын 06, 07ы өдөр 10-13, 14-17 цаг хүртэл  хүлээн авч бүртгэнэ.

 

2.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1)  Төрийн албан хаагчийн анкет (маягт №1, анкет дээр зураг наагдсан байх);

2)  Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

3)  Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар;

4)  Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт,

5Ажил байдлын тодорхойлолт;

6) 4х6-ийн хэмжээтэй 1 хувь цээж зураг.

7Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ -/Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

8Бүртгэлийн хураамж 10000 /арван мянган/ төгрөг

 

            Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

            3.Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

 

 

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

203 ТООТ ӨРӨӨ, УТАС70442034