БАЯНХОНГОР АЙМГИЙН эрүүл мэндийн газрын даргын АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

 

Нэг.Нийтлэг зүйл

 

            1. Журам батлах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 10, 17 дугаар зүйлийг үндэслэн Баянхонгор аймгийн эрүүл мэндийн газрын ДАРГЫН албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

2. Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

 Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд, боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх

Магистрын зэрэг хамгаалсан байх

Мэргэжил

Эрүүл мэндийн салбарын чиглэлээр сургалтад хамрагдаж мэргэшсэн

Нийгмийн болон төрийн удирдлагаар төгссөн

Мэргэшил

Хүний их эмч, Эрүүл ахуйч, уламжлалт анагаахын их эмч

Их эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн мэдээлэл зүйч

Туршлага

Эрүүл мэндийн салбарт 5-аас доошгүй жил үүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай

төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 3-аас доошгүй ажилласан

Ур чадвар

Манлайлах, удирдан зохион байгуулах, бодлого төлөвлөх, боловсруулах, асуудал шийдвэрлэх, харилцааны соёлтой, багаар болон хүнтэй ажиллах чадвартай байх

Олон түмний дунд нэр хүнд сайтай, суралцах хүсэл эрмэлзлэлтэй, бусдыг сонсож чаддаг байх, шинэ технологи саналыг түргэн сурах чадвартай

Тусгай шаардлага:

Төрийн нууцыг хадгалах хамгаалах орчноо мэдрэх зөв үнэлэх асуудлыг зохицуулах, шийдвэрлэх, зохион байгуулах, олон нийттэй харилцах, баг бүрдүүлэх, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх чадвартай байх, хариуцлага хүлээх, илүү цагаар ажиллах, хүнтэй харилцах ур чадвартай байх

           

 

3.Сонгон шалгаруулалтыг 2017 оны 11 дүгээр сарын 08 -ны өдөр зохион байгуулна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх 

 

1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн Салбар  зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулалт зохион байгуулах комисс, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 203 тоот өрөөн /II давхар/-д 2017 оны 11 дүгээр сарын 06, 07ы өдөр 10-13, 14-17 цаг хүртэл  хүлээн авч бүртгэнэ.

 

2.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1)  Төрийн албан хаагчийн анкет (маягт №1, анкет дээр зураг наагдсан байх);

2)  Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

3)  Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар;

4)  Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт,

5Ажил байдлын тодорхойлолт;

6) 4х6-ийн хэмжээтэй 1 хувь цээж зураг.

7Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ -/Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

8Бүртгэлийн хураамж 10000 /арван мянган/ төгрөг

 

            Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

            3.Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

 

 

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

203 ТООТ ӨРӨӨ, УТАС70442034