АРХАНГАЙ АЙМГИЙН  ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД

ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ  СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Нэг.Нийтлэг зүйл

1.  УИХ-ын 2003 оны Журам батлах тухай 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 10,17 дугаар зүйлийг үндэслэн АРХАНГАЙ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

2.   Хоёр: Сонгон шалгаруулалтын зорилго 

Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр төвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.  

 

3.   Гурав: Сонгон шалгаруулалтын тухай 

-     Сонгон шалгаруулалтыг Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн 35.1.6 дэх хэсгийг баримтлан Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу 2017 оны 11 дүгээр 23-ны өдөр зохион байгуулна. 

 

-     Сонгон шалгаруулалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 10.1 -д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн албан тушаал (ажлын байрны тодорхойлолтод заасан)ын тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

АРХАНГАЙ АЙМГИЙН  ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН

ГАЗРЫН ДАРГЫН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш

-

Мэргэжил

Эрх зүйч болон бусад

-

Мэргэшил

Төрийн удирдлага

-

Туршлага

Төрийн албан тушаалд 3-с доошгүй жил ажилласан байх

-

Ур чадвар

- Манлайлах үр дүнд чиглэн ажиллах

- Багаар ажиллах

- Асуудал шийдвэрлэх

- Шийдвэр гаргах

- Удирдан зохион байгуулах чадвартай,

- компьютер, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

-Багаар ажиллах

-Хамт олныг удирдан чиглүүлэх, манлайлах,

-Судалгаа шинжилгээ хийх

-Харилцааны соёлтой байх

Тусгай шаардлага

Төрийн албаны стандарт болон төсөв санхүүгийн зохих мэдлэг, туршлагатай байх

-

Сонгон шалгаруулалтыг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

 1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны Салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулах комисс, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 210 тоот өрөө /II давхар/-д 2017 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд 9.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

Иргэд  бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

1.Төрийн албан хаагчийн анкет

2.Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт

3.Дээд боловсролын дипломын эх хувийг хуулбарын хамт /Хуулбар заавал нотариатаар баталгаажсан байх/

4.Ажил байдлын тодорхойлолт

5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

6.Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

7.3-ийн хэмжээтэй 3 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/

8. Шалгалтын үйлчилгээний төлбөр 10.000 төг

            Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

    Харилцах ХАЯГ: АРХАНГАЙ АЙМГИЙН ЗДТГ

210 ТООТ ӨРӨӨ, утас: 99970572

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ

ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ