АРХАНГАЙ АЙМГИЙН  ЖАРГАЛАНТ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД

ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ  СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Нэг: Сонгон шалгаруулалтын зорилго 

Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.  

 

Хоёр: Сонгон шалгаруулалтын тухай 

-     Сонгон шалгаруулалтыг Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний  албаны  удирдах албан  тушаалд  томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ын дагуу  2017 оны 11 дүгээр  сарын 23-ны өдөр зохион байгуулна. 

 

-     Сонгон шалгаруулалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 10.1 -д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн албан тушаал (ажлын байрны тодорхойлолтод заасан)ын тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

АРХАНГАЙ АЙМГИЙН  ЖАРГАЛАНТ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГЫН

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Хүний их эмч

-

Мэрэгшил

Эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байх

Туршлага

Эрүүл мэндийн салбарт 3-аас дээш жил ажилласан байх

Удирдан зохион байгуулах

Ур чадвар

  Манлайлах, удирдан зөхион байгуулах, багаар ажиллах, дотоод сүлжээ, интернетийн орчинд ажиллаж чаддаг байх

    

Багаар ажиллах, хамт олныг удирдан чиглүүлэх

Тусгай шаардлага

Харилцааны өндөр соёлтой төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих чадвартай байх.

Ажлын ачаалал даах чадвартай байх, харилцааны өндөр соёлтой байх

Сонгон шалгаруулалтыг 2017 оны 11 дүгээр  сарын 23-ны өдөр зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

 1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны Салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулах комисс, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 210 тоот өрөө /II давхар/-д 2017 оны 11 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд 9.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

Иргэд  бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

1.Төрийн албан хаагчийн анкет

2.Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт

3.Дээд боловсролын дипломын эх хувийг хуулбарын хамт /Хуулбар заавал нотариатаар баталгаажсан байх/

4.Ажил байдлын тодорхойлолт

5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

6.Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

7.3-ийн хэмжээтэй 3 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/

8. Шалгалтын үйлчилгээний төлбөр 10.000 төг

            Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

    Харилцах ХАЯГ: АРХАНГАЙ АЙМГИЙН ЗДТГ

210 ТООТ ӨРӨӨ, утас: 99970572

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ

ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ