БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Булган аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын албан тушаалыг нийтэд зарлаж байна.

НэгСонгон шалгаруулалтын зорилго

Шүүхийн тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ыг Төрийн албаны зөвлөлийн /www.csc.gov.mn/ гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна.

Хоёр.Сонгон шалгаруулалтын бүртгэл

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн "Баримт бичгийн шалгалт-д "Тэнцсэн гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

                Боловсролын шаардлага: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой гэдгийг санаарай.

                Мэргэжлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд:Эрх зүйч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

                Мэргэшлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

                Туршлагын шаардлага: "Улсад ажилласан байх гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна!

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 104 тоот өрөөнд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Гурав.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1) Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2)Боловсролын дипломын эх хувь; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт/;

3)Монгол Улсын иргэний үнэмлэх/нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

4)Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

5)Ажил байдлын тодорхойлолт;

6)4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/

7) Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

ДөрөвСонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдэд шалгалтанд орох мэдэгдэх хуудас олгоно.

2018 оны 01 дүгээр сарын 10ы өдрийн 09.00 цагт сонгон шалгаруулалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

1.Ерөнхий шаардлага /Анкет, диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр/

2.Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалтанд орно/

3.Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/

Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

 

 

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын ажлын байрны шаардлага:

 

 

 

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

Мэргэжил

Эрх зүйч

Мэргэшил

 

Туршлага

Улсад 3-аас доошгүй жил ажилласан байх.

Ур чадвар

-Манлайлах, удирдах арга барил, туршлагатай байх;

-Багаар ажиллах чадвартай байх;

-Баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах.

-Хэрэглээний нийтлэг програмууд дээр ажиллах чадвартай байх.

-Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

 

1.2. Тусгай шаардлага:

Санаачилгатай, бүтээлч, шуурхай ажиллах чадвартай.

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих.

 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөл 70008022, 99091032 утсаар холбогдож лавлагаа авч болно.

ЗургааСонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага-тай танилцаж, бэлдэнэ үү.

Мөн Шүүхийн тухай багц хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан хөтөлбөр, журмуудтай танилцсан байх шаардлагатай. Үүнд: Шүүх ба олон нийт хөтөлбөр, Шүүгч, ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр, Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх хөтөлбөр, Шүүхийн шинэ менежмент хөтөлбөр, Монгол Улсын шүүхийн нууцын журам батлах тухай, Шүүгчид чөлөө олгох журам батлах тухай, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам, Шүүхийн мэдээллийн технологийн үйл ажиллагааны нийтлэг журам, Шүүхийн хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж, архивлах журам, Шүүхэд цахим шуудан ашиглан бичиг баримт илгээх, хүлээж авах журам, Шүүгч, ажилтанд албан томилолт олгох журам батлах тухай.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ

2017.12.04