ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 3 дугаар зүйлийг үндэслэн

1.    Цагаандэлгэр сумын 9 жилийн сургуулийн захирал

2.    Сайхан-Овоо сумын 9 жилийн сургуулийн захирал

3.    Луус сумын цэцэрлэгийн эрхлэгч

4.    Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгч

5.    Гурвансайхан сумын цэцэрлэгийн эрхлэгч гэсэн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

 

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

 

1.    Цагаандэлгэр сумын 9 жилийн сургуулийн захирал

2.    Сайхан-Овоо сумын 9 жилийн сургуулийн захирал

3.    Луус сумын цэцэрлэгийн эрхлэгч

4.    Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгч

5.    Гурвансайхан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.

 

         Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, заавар-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

 

         Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

 

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн Баримт бичгийн шалгалт-д Тэнцсэн гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

 

Боловсролын шаардлага: Бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.

Мэргэжлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Багш. (цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны хувьд СӨБ-ын багш, арга зүйч, Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны хувьд бага боловсролын багш байж болох) /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

  Мэргэшлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

  Туршлагын шаардлага: Сургууль, боловсролын байгууллагад 3-аас доошгүй жил багшилсан, багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага, туршлагатай байж ажиллах хугацаандаа бусдыг манлайлагч байж шилдэг тэргүүний боловсон хүчин болохоо харуулсан.(цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны хувьд 3-аас доошгүй жил СӨБ-ын байгууллагад багшилсан ба ажилласан байх. Мэргэжлээрээ ажилласан байх гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

 

         Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Боловсрол, соёл, урлагийн газрын 1 давхарт 105 тоот өрөөнд 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авна.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

 

         Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн байх/

         Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

         Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

         Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

         Ажил байдлын тодорхойлолт;

         4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;

         Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл;

         Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл (Тухайн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн, өгөөжтэй байлгах гэх мэт)/Битүүмжилсэн байна/;

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

 

         Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

 

         2018 оны 02 дугаар сарын 06 -ны өдрийн 09.00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд доорхи байдлаар зохион байгуулна. 

 

1.    Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд нь зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалт /Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт болон Бичгийн шалгалт/-ад орно/

2.  Ярилцлагын шалгалт /Хөтөлбөр, төслийн танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдлийн агуулга/

 

         Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

 

1.    Цагаандэлгэр сумын 9 жилийн сургуулийн захирал

2.    Сайхан-Овоо сумын 9 жилийн сургуулийн захирлын ажлын байрны шаардлага:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Сургуулийн захирлын ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Багш

Мэргэшил

Ерөнхий боловсролын чиглэлээр эсхүл боловсролын удирдлагаар мэргэшсэн

Туршлага

Сургууль, боловсролын байгууллагад 3-аас доошгүй жил багшилсан

Ур чадвар

-Монгол хэл бичгийн ахисан түвшний боловсролтой байх,

- Удирдлагын менежмент, хууль эрх зүйн мэдлэгтэй, асуудал боловсруулах чадвартай байх,

- Багаар ажиллах,

- Асуудлыг шийдвэрлэх,

- Шийдвэр гаргах,

- Стратегийн ба үйл ажиллагааны төлөвлөлт хийх,

- Бусдыг манлайлах

- Мэдээлэл харилцааны технологи эзэмшсэн байх

 

Тусгай шаардлага

Англи эсвэл орос хэлний дунд шатны мэдлэгтэй.

Судалгаа шинжилгээ хийх арга зүй эзэмшсэн байх

Удирдан зохион байгуулах чадвартай байх

 

3.    Луус сумын цэцэрлэгийн эрхлэгч

4.    Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгч

5.    Гурвансайхан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны шаардлага:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролтой, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч (Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны хувьд бага боловсролын багш байж болох)

Мэргэшил

СӨБ, бага насны хүүхдийн хөгжлийн чиглэлээр

Туршлага

3-аас доошгүй жил Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багшилсан ба ажилласан байх, (Өлзийт сумын цэцэрлэгийн хувьд 3-аас доошгүй жил бага боловсролын багшаар ажилласан байж болох)

Ур чадвар

-Монгол хэл бичгийн ахисан түвшний боловсролтой байх,

- Багаар ажиллах,

- Асуудлыг шийдвэрлэх,

- Шийдвэр гаргах,

- Стратегийн ба үйл ажиллагааны төлөвлөлт хийх,

- Бусдыг манлайлах

- Мэдээлэл харилцааны технологи ашиглах

 

Тусгай шаардлага

  Цэцэрлэгийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

  Англи эсвэл орос хэлний анхан шатны мэдлэгтэй.

  Судалгаа шинжилгээ хийх арга зүй эзэмшсэн, удирдан зохион байгуулах чадвартай.

 

         Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Дундговь аймгийн Боловсрол, урлагийн газрын 70593675, 70592313 утсаар холбогдож лавлагаа авч болно.

 

 

Зургаа. Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага-тай танилцаж, бэлдэнэ үү.

 

 

 

 

Харилцах ХАЯГ: Дундговь аймгийн Боловсрол,соёл, урлагийн газар

 

105 ТООТ ӨРӨӨ, утас: 88092459, 99009612, 88597149