ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 3 дугаар зүйлийг үндэслэн Төв аймгийн Жаргалант, Баяндэлгэр, Мөнгөнморьт сумдын ЕБС-ийн захирал, Баянцагаан, Өндөрширээт, Угтаалцайдам, Цээл, Зуунмод сумын Ирээдүй цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

 

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

Төв аймгийн Жаргалант, Баяндэлгэр, Мөнгөнморьт сумдын ЕБС-ийн захирал, Баянцагаан, Өндөрширээт, Угтаалцайдам, Цээл, Зуунмод сумын Ирээдүй цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, заавар-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

         Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаарлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн Баримт бичгийн шалгалтТэнцсэн гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

   Боловсролын шаардлага: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.

 

   Мэргэжлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн

Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

         Мэргэшлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын

тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно.

       Туршлагын шаардлага: Мэргэлээрээ ажилласан байх гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. \Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн Ажилд орсон, шилжсэн чөлөөлсөн гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална.

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.

         Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Төв аймгийн БСУГ-ын байрны 2 давхарт 205 тоот өрөөнд 2018 оны 03 дугаар сарын 19,20-ны өдрийн 9.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авна.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан

материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн байх/

Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

Ажил байдлын тодорхойлолт;

4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;

Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл;

Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл /Битүүмжилсэн байна/;

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь хугацаа.

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

2018 оны 03 дугаар сарын 21ий өдрийн 09.00 цагт сонгон шалгаруулалт

эхлэх бөгөөд доорхи байдлаар зохион байгуулна.

1.    Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн

сорилын 60 хувьд нь зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн

шалгалт /Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

болон Бичгийн шалгалт/-ад орно/

2.                Ярилцлагын шалгалт \Хөтөлбөр төслийн танилцуулга хийх, мэдлэг ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт чадавхийн талаарх өргөдлийн агуулга\

Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага.

 

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д

заасан ерөнхий шаардлага биулж олон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны

баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

Төв аймгийн Жаргалант, Баяндэлгэр, Мөнгөнморьт сумдын ЕБС-ийн захирлын ажлын байрны шаардлага:

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Бакалавар болон түүнээс дээш боловсролтой

Мэргэжил

Багш мэргэжилтэй

Мэргэшил

Боловсролын удирдлагаар мэргэшсэн байх

Туршлага

Багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага, туршлагатай боловсролын байгууллагад сүүлийн 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх

Ур чадвар

Хууль дээдлэн мөрдөж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, манлайлах, багаар ажиллах, харилцааны ур чадвар, судалгаа шинжилгээ хийх дүгнэлт гаргах чадвартай, компьютерийн зохих мэдлэгтэй Монгол хэл бичиг, хэл найруулгын чадвартай. Архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэгтэй байх

 

Тусгай шаардлага

1.Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг харилцааны өндөр соёлтой зарчимч байх, Ажлын зайлшгүй шаардлагатай үед илүү цагаар ажиллах

2..Сургуулийн хэв шинж, онцлог болон төсөв санхүүгийн талаар зохих мэдлэг, туршлагатай

 

 

б\ Баянцагаан, Өндөрширээт, Угтаалцайдам, Цээл, Зуунмод сумын Ирээдүй цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны шаардлага:

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Бакалавар болон түүнээс дээш боловсролтой

Мэргэжил

цэцэрлэгийн багш, арга зүйч

Мэргэшил

Боловсролын удирдлагаар мэргэшсэн байх

Туршлага

Бага насны хүүхдийн сурган, сэтгэл судлалаар мэргэшсэн, боловсролын удирдлагаар хосолсон дадлага, туршлагатай сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сүүлийн 6-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх

Ур чадвар

Зохион байгуулах, багаар ажиллах, бусдыг манлайлах, бичиг баримт боловсруулах, судалгаа, хяналт шинжилгээ хийх чадвартай сурган, сэтгэл судлал болон англи хэл, компьютерийн зохих мэдлэгтэй

 

Тусгай шаардлага

1.цэцэрлэгийн хэв шинж, онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай

2. Багшийн ёс зүйд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байх

 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Боловсрол, соёл урлагийн газрын 70273981, 99196211 утсаар холбогдож лавлагаа авч болно.

 

Зургаа. Сонгон шалгаруулалтад орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг.

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага-тай танилцаж, бэлдэнэ үү.

 

ХАРИЛЦАХ ХАЯГ: Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газар

205 ТООТ ӨРӨӨ, УТАС: 99196211