Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Идэр, Онги-Таац, Онон-Улз, Хануй, Хүйсийн говь-Цэцэг нуур, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаадын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

1. Журам батлах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Идэр, Онги-Таац, Онон-Улз, Хануй, Хүйсийн говь-Цэцэг нуур, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаадын дарга нарын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Идэр, Онги-Таац, Онон-Улз, Хануй, Хүйсийн говь-Цэцэг нуур, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаадын дарга нарын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино. 

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

         Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам,

         Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, зарлагдаж байгаа ажлын байранд тавигдах шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны www.mne.mn гэсэн цахим хуудсанд тус тус тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавар, ажлын байранд тавигдах шаардлагатай заавал танилцсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн Баримт бичгийн шалгалт-д Тэнцсэн гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

v  Боловсролын шаардлага: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.

v  Мэргэжлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: байгаль орчин, эрх зүй гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

v  Мэргэшлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

v  Туршлагын шаардлага: Мэргэжлээрээ ажилласан байх гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, төрийн албанд 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/. 

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.

Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийн материалыг Засгийн газрын II байрны 2 давхарт 205 тоот өрөөнд

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

         Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

/Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн байх/

/Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт/

         Монгол Улсын иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

         Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эх хувийг, хуулбарын хамт

/Ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

         Ажил байдлын тодорхойлолт;

         Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн, сонгон шалгаруулалтад орох өргөдөл;

         4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй

Анхааруулга: Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэд нь доорх аймгийн харьяалалтай байх шаардлагатай. Үүнд:

1.    Завхан аймаг /Идэр голын сав газрын захиргаа, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа/ .

2.    Өвөрхангай аймаг /Онги-Таац голын сав газрын захиргаа/

3.    Дорнод аймаг /Онон-Улз голын сав газрын захиргаа/

4.    Булган аймаг /Хануй голын сав газрын захиргаа/

5.    Говь-Алтай аймаг /Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа/

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэн зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09.00-10.00, 10.15-11.15, 11.30-12.30 цагийн хооронд Засгийн газар (хуучнаар Ялалтын талбайн зүүн талд байрлах)-ын XI байрны 1 давхарт сонгон шалгаруулалтыг доорх байдлаар зохион байгуулна.

1.    Ерөнхий шаардлага /Анкет, диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр/

2.    Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалт /Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт болон Бичгийн шалгалт/-ад орно/

3.    Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/

Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна: Үүнд:

1. Идэр голын сав газрын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх

Магистрын болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Усны чиглэлийн аль нэг мэргэжил ба байгаль, боловсрол, хууль эрхзүйн чиглэлийн мэргэжилтэй

Байгалийн шинжлэх ухаан, төрийн болон бизнесийн удирдлага

Мэргэшил

Төрийн удирдлагаар мэргэшсэн байх

Байгаль орчин усны менежмент

Туршлага

Төр, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил ажилласан байх

Сав газрын менежментийн чиглэлээр 5-аас доошгүй жил, олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил удирдах албан тушаал эрхэлсэн байх

Ур чадвар

-  Удирдан зохион байгуулах;

-  Бусдыг манлайлах;

-  Асуудал шийдвэрлэх, боловсруулах;

-  Компьютер, Орос, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

Өөрийгөө илэрхийлэх;

Багаар ажиллах

Тусгай шаардлага:

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, нийтийн ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Илүү цагаар ажиллах

2. Онги-Таац голын сав газрын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх

Магистрын болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Усны чиглэлийн аль нэг мэргэжил ба байгалийн ухаан, уул уурхай, инженерчлэл, хууль эрхзүйн чиглэлийн мэргэжилтэй

Байгалийн шинжлэх ухаан, төрийн болон бизнесийн удирдлага

Мэргэшил

Төрийн удирдлагаар мэргэшсэн байх

Байгаль орчин усны менежмент, уул уурхай

Туршлага

Төр, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил ажилласан байх

Сав газрын менежментийн чиглэлээр 5-аас доошгүй жил, олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил удирдах албан тушаал эрхэлсэн байх

Ур чадвар

-  Удирдан зохион байгуулах;

-  Бусдыг манлайлах;

-  Асуудал шийдвэрлэх, боловсруулах;

-  Компьютер, Орос, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

Өөрийгөө илэрхийлэх;

Багаар ажиллах

Тусгай шаардлага:

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, нийтийн ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Илүү цагаар ажиллах

3. Онон-Улз голын сав газрын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх

Магистрын болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Байгалийн ухаан, боловсрол, хууль эрхзүйн чиглэлийн мэргэжилтэй

Байгалийн шинжлэх ухаан, төрийн болон бизнесийн удирдлага

Мэргэшил

Байгаль орчны болон усны чиглэлээр мэргэшсэн байх

Байгаль орчин усны менежмент, уул уурхай

Туршлага

Төр, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил ажилласан байх

Сав газрын менежментийн чиглэлээр 5-аас доошгүй жил, олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил удирдах албан тушаал эрхэлсэн байх

Ур чадвар

-  Удирдан зохион байгуулах;

-  Бусдыг манлайлах;

-  Асуудал шийдвэрлэх, боловсруулах;

-  Компьютер, Орос, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

Өөрийгөө илэрхийлэх;

Багаар ажиллах

Тусгай шаардлага:

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, нийтийн ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Илүү цагаар ажиллах

4. Хануй голын сав газрын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх

Магистрын болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Усны чиглэлийн аль нэг мэргэжил ба байгаль, нийгмийн ухаан, хууль эрхзүйн чиглэлийн мэргэжилтэй

Байгалийн шинжлэх ухаан, төрийн болон бизнесийн удирдлага

Мэргэшил

Байгаль орчин усны менежмент

Төрийн удирдлагаар мэргэшсэн байх

Туршлага

Төр, хувийн хэвшилд 2-оос доошгүй жил ажилласан байх

Сав газрын менежментийн чиглэлээр 5-аас доошгүй жил, олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил удирдах албан тушаал эрхэлсэн байх

Ур чадвар

-  Удирдан зохион байгуулах;

-  Бусдыг манлайлах;

-  Асуудал шийдвэрлэх, боловсруулах;

-  Компьютер, Орос, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

Өөрийгөө илэрхийлэх;

Багаар ажиллах

Тусгай шаардлага:

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, нийтийн ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Илүү цагаар ажиллах

5. Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

6. Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх

Магистрын болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Байгаль орчны, нийгмийн шинжлэх ухаан, хууль эрхзүйн чиглэлийн мэргэжилтэй

Байгалийн шинжлэх ухаан, төрийн болон бизнесийн удирдлага

Мэргэшил

Байгаль орчны болон төрийн удирдлагаар мэргэшсэн байх

Байгаль орчин усны менежмент

Туршлага

Төр, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил ажилласан байх

Сав газрын менежментийн чиглэлээр 5-аас доошгүй жил, олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил удирдах албан тушаал эрхэлсэн байх

Ур чадвар

-  Удирдан зохион байгуулах;

-  Бусдыг манлайлах;

-  Асуудал шийдвэрлэх, боловсруулах;

-  Компьютер, Орос, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

Өөрийгөө илэрхийлэх;

Багаар ажиллах

Тусгай шаардлага:

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, нийтийн ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Илүү цагаар ажиллах

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар БОАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн 51-267545 утсаар холбогдож лавлагаа авч болно.

Зургаа. Сонгон шалгаруулалтад орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага-тай танилцаж, бэлдэнэ үү.

Харилцах ХАЯГ: ЗАСГИЙН ГАЗРЫН II ДУГААР БАЙР,

205 ТООТ ӨРӨӨ, утас: 51-267545