СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

                                                                                                                          

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

 

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  оршино.

 

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна. 

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

 

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн Баримт бичгийн шалгалт-д Тэнцсэн гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

   Боловсролын шаардлага: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.

   Мэргэжлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно.Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

   Мэргэшлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

   Туршлагын шаардлага: Мэргэжлээрээ ажилласан байх гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.

Бүртгэлийн хугацаа:

Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийн материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 202б тоот өрөөнд  2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08.30-12.30, 13.30-17.30 цагийн хооронд хүлээн авна.

 

 Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1.    Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2.    Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх/

3.    Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;

4.    Монгол Улсын иргэний үнэмлэх;

5.    Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/;

6.    Ажил байдлын тодорхойлолт;

7.    4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;

8.       Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/.

 

Жич: Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сонгон шалгаруулалтыг доорхи байдлаар зохион байгуулна.  Үүнд:

                      I.        Ерөнхий шаардлага /Анкет, диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр/

                    II.        Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалтанд орно/

                   III.        Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/

Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргын  ажлын байрны шаардлага:

 

 

 

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

 

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Магистр

Мэргэжил

Эрх зүйч

 

Мэргэшил

Төрийн удирдлагаар мэргэшсэн байх

Туршлага

Улсад 5-аас доошгүй жил ажилласан байх

 

Ур чадвар

-Манлайлах, удирдах арга барил, туршлагатай байх;

-Багаар ажиллах чадвартай байх;

-Баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах.

-Хэрэглээний нийтлэг програмууд дээр ажиллах чадвартай байх;

-Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

 

 

1.2. Тусгай шаардлага:

-Санаачилгатай, бүтээлч, шуурхай ажиллах чадвартай;

-Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих.

Шүүхийн захиргааны удирдлага болон шүүн таслах ажлын зохих мэдлэгтэй байх

 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлийн 70008022, 99336979 утсаар холбогдож лавлагаа авч болно.

 

Зургаа. Сонгон шалгаруулалтад орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг

         Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага-тай танилцаж,  бэлдэнэ үү. Үүнд:

1.     Авлигын эсрэг хууль

2.     Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр

3.     Архивын тухай хууль

4.     Байгаль орчныг хамгаалах тухай хууль

5.     Байгууллагын нууцын тухай хууль

6.     Боловсролын тухай хууль

7.     Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль

8.     Захиргааны ерөнхий хууль

9.     Зөрчлийн тухай хууль

10. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль

11.  Монгол Улсын Үндсэн хууль

12.  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль

13.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль

14.  Монгол Улсын Их Хурлын тухай хууль

15.  Монгол Улсын Засгийн газрын тухай хууль

16.  Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль

17.  Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх  зүйн байдлын тухай хууль

18.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

19.  Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль

20.  Нийгмийн даатгалын тухай хууль

21.  Нийгмийн халамжийн тухай хууль

22.  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль

23. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

24.  Татварын ерөнхий хууль

25.  Төрийн албаны тухай хууль

26.  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль

27.  Төсвийн тухай хууль

28.  Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

29.  Төрийн  болон албаны нууцын  тухай хууль

30.  Төрийн хяналт шалгалтын тухай хууль

31.  Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль

32.  Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай хууль

33.  Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль

34.  Хөдөлмөрийн тухай хууль

35.  Хувь хүний нууцын тухай хууль

36.  Хувь хүний орлогын албан татварын тухай хууль

37.  Хүний эрхтэй холбоотой хууль эрх зүйн актууд

38.  Шилэн дансны тухай хууль

39.  МУ-ын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр

40.  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

41.  МУ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоол/

42.  Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

43.  Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм

 

         Ярилцлагын шалгалтад дараах дүрэм, журмыг судалж, бэлдэнэ үү. Үүнд:

 

1)          Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журам

2)          Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам

3)          Шүүхийн мэдээллийн технологийн үйл ажиллагааны нийтлэг журам

4)          Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж, архивлах журам

5)          Серверийн өрөө, түүнийг ашиглаж журам

6)          Шүүхэд цахим шуудан ашиглан бичиг баримт илгээх, хүлээж авах журам

7)          Шүүхийн ерөнхий зөвлөлийн бэлгэ тэмдэг түүнийг хэрэглэх журам

8)          Шүүхэд албан хэрэг хөтлөх журам

9)          Хэргийн индексийн журам

10)       Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх журам

11)       Монгол Улсын шүүхийн нууцын журам

12)       Шүүгч, ажилтанд албан томилолт олгох журам

13)       Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журам

14)       Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүний ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дүрэм

15)       Автомашин хэрэглэх журам

16)       Шүүхийн шийдвэрийг нийтлэх журам

17)       Орон сууцны дэмжлэг үзүүлэх журам

18)       Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам

19)       Шүүхийн тамгын газрын ажлыг үнэлж, дүгнэх журам

20)       Шүүгч, шүүхийн ажилтанд буцалтгүй тусламж олгох журам

21)       Албаны орон сууц эзэмшүүлэх журам

22)       Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам

23)       Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам

24)       Шүүхийн архивын ажиллах журам

25)       Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал батлах тухай

26)       Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам

27)       Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам

28)       Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журам

29)       Шүүгчид чөлөө олгох журам

30)       Шүүхийн шагналын журам

31)       Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам

32)       Шүүх хуралдаанд алх хэрэглэх журам

33)       Шүүхийн статистикийн мэдээлэл, тайлан гаргах журам

34)       Шүүгчийн хараат бус байдалд халдсан тухай гомдлыг шийдвэрлэх журам

35)       Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам

36)       Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны ажиллах журам

37)       Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам

38)       Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам

39)       Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам

40)       Шүүгчийн хувийн хэрэг хөтлөх журам

41)       Шүүхийн хүний нөөцийн програм ашиглах журам

42)       Цайны үйлчилгээ үзүүлэх журам

43)       Шүүхийн судалгааны журам

44)       Шүүхийн номын сангийн журам

45)       Хөдөлмөрийн дотоод журам

46)       Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, түүний нууцлалыг хангах журам

47)       Шүүхийн захиргааны удирдлагын чиглэлийн хууль тогтоомж, шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын жагсаалт, аргачлал

48)       Шүүхийн хүний нөөцийн чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх ажлын жагсаалт, аргачлал

49)       Шүүхийн дэд бүтэц, хангамж үйлчилгээний хууль, дүрэм, журам, стандарт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх объект, ажил үйлчилгээний жагсаалт, аргачлал

50)       Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн хууль тогтоомж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын жагсаалт аргачлал

51)       Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал

52)       Шүүхийн шийдвэрийг цахим санд байрлуулах тухай журам

53)       Шүүхийн байранд мэдээлэл түгээх журам

54)       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 114 дүгээр тогтоолоор батлагдсан Шүүх ба олон нийт хөтөлбөр

55)       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 127 дугаар тогтоолоор батлагдсан Шүүгч, ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр

56)       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх хөтөлбөр

57)       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 111 дүгээр тогтоолоор батлагдсан Шүүхийн шинэ менежмент хөтөлбөр

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ

2018.10.25