ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

 

 Журам батлах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

 

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

  Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын удирдах албан тушаалын сул орон тоог нээлттэй зарлан өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.

Бүртгүүлэх иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд байршуулсан дараах журам, заавартай танилцсан байна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн Баримт бичгийн шалгалт-д Тэнцсэн гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал: 

 Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна!!!

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарын Сургалтын танхимд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарын Сургалтын танхимд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

 

 

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэний бүрдүүлэх материал

 

1) Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2) Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3) Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

4) Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/;

5) Ажил байдлын тодорхойлолт;

6) 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг; /1 ш нь анкет дээр наагдсан байх/

 

Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд баримт бичгийн бүрдэл дутуу бол бүртгэхгүй.

 Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхийг хүссэн иргэний материалыг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, уг ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

ДөрөвСонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

Ажлын байранд тавигдах шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэнд шалгалтанд орох мэдэгдэх хуудас олгож, сонгон шалгаруулалтыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр явуулна. 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

 

Зургаа. Англи хэлний түвшингийн үнэлгээ

тогтоолгохтой холбогдсон бусад мэдээлэл, лавлагаа

Англи хэл дээр сургалт нь явагддаг гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба мөн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн иргэний гэрчилгээнд бичигдсэн оноо доорхи хүснэгтэд заасан жишгийг хангаж байгаа тохиолдолд англи хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэнд тооцож, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд оруулна.

  Зарлагдсан ажлын байранд НҮБ-ын аль нэг хэлний шаардлага тавигдсан бол бүртгүүлэхээр ирж байгаа иргэд англи хэлийг сонгосон тохиолдолд уг хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг TOEIC олон улсын шалгалтын гэрчилгээ авсан байна. Түвшинг тогтоолгож, гэрчилгээ авахын тулд TOEIC-ийн төвийн 322794, 88119140 /вэйбсайт: www.ets.orgwww.santis.mn/ утсаар лавлаж, шалгалтын зардлаа хариуцаж, шалгалт өгнө.

 TOEIC ШАЛГАЛТЫН ОНООГ БУСАД ШАЛГАЛТЫН

ОНООТОЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

TOEIC Оноо

Cambridge tests

ALTE

CEF

TOEFL IBT

IELTS

Олон улсын түвшинд

Ерөнхий чадамжууд

 Мэдлэ гийн түвшин

Дээд оноо 
990

Дээд оноо
CPE

 

 

Дээд оноо 120

Дээд оноо 9

860-990

CAE/BEC Higher

5

C2

111-120

8.5-9

6

Ажил мэргэжилдээ шаардагдах стандарт англи хэлээр мэргэжлийнхээ хүрээнд ямар ч сэдвээр хэлэлцүүлэг, хурал, зөвлөгөө, маргаанд оролцох чадамжтай

Гүнзгий шат

730-859

FCE/BEC Vantage

4

C1

96-110

7.5-8

5

Сонсох, унших, бичих болон ярих чадамжуудыг зөв зохион байгуулалтай эзэмшсэн, мэргэжлийнхээ хүрээнд бүрэн ойлгож, харилцаанд ярианд чөлөөтэй оролцох чадамжтай

Дээд шат

470-729

PET/BEC Preliminary

3

B2

79-95

6.5-7

4

Мэддэг сэдвийнхээ хүрээнд харилцан ярианд чөлөөтэй оролцох, өдөр дутмын ажлаа мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх чадамжтай

Ахисан дунд шат

65-78

5-5.6

 

 

4.5-5

220-469

KET

2

B1

53-64

3

Ойлгох чадвар сайн ч өгүүлбэрийн болон дүрмийн бүтэц дээр алдаа гаргаж харилцан ярианд оролцдог тул ажлын байранд, мэргэжлийн түвшинд хязгаарлагдмал чадамжтай

Дунд шат

41-52

4

0-219

 

1

A2

30-40

3-3.5

2

Үгийн сангийн баялаг хязгаарлагдмал тул буруу ойлгох бэрхшээлтэй ч, үргэлжилсэн ярианы ойролцоо утгыг гаргаж, мэддэг сэдвийнхээ хүрээнд нийгмийн харилцаанд бусдын дэмжлэгтэй оролцох чадамжтай

Ахисан анхан шат

19-29

2-2.5

A1

9 18

1-1.5

1

Цээжилж тогтоосон үг хэллэгийнхээ хүрээнд зөвхөн энгийн бүтэцтэй богино өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлэх чадамжтай

Анхан шат

 

TOEIC Шалгалт, Мэдээллийн Үндэсний төв нь: УБ, Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж-16 (Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн баруун талд буюу Спортын төв ордны зүүн талд)

 

TOEIC Шалгалт, Мэдээллийн Үндэсний төв нь англи хэлний түвшин тогтоолгох шалгалтыг долоо хоног бүрийн Лхагва гаригийн 9.00 цагт зохион байгуулдаг болно.

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1 Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Санхүүч, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч

Мэргэшил

Мэргэшсэн нягтлан бодогч-аудитор

Туршлага

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

Удирдан зохион байгуулах, өөрчлөлтийг манлайлах, багаар ажиллах, асуудлыг боловсруулах, төлөвлөх, илтгэх, оновчтой шийдвэрлэх, Word Exel Powerpoint зэрэг хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, харилцааны соёлтой, Англи хэлний ахисан дунд шатны мэдлэгтэй /TOEIC оноотой/

1.2 Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, бусдын нөлөөнд үл автах, илүү цагаар ажиллах

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1 Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Санхүүч, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч

Мэргэшил

Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн

Туршлага

Төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс төрийн захиргааны албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

Удирдан зохион байгуулах, өөрчлөлтийг манлайлах, багаар ажиллах, асуудлыг боловсруулах, төлөвлөх, илтгэх, оновчтой шийдвэрлэх, Word Exel Powerpoint зэрэг хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, харилцааны соёлтой

1.2 Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, бусдын нөлөөнд үл автах, илүү цагаар ажиллах

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА

 

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1 Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч, мэдээллийн системийн удирдлага

Мэргэшил

Удирдлагын академийн Төрийн удирдлагын мэргэшүүлэх дипломын сургалт, аудиторын болон худалдан авах ажиллагааны А-3 сургалтад хамрагдсан байх

Туршлага

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил, төрийн захиргааны удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан, дотоод аудитороор ажилласан туршлагатай байх

 

Ур чадвар

Удирдан зохион байгуулах, өөрчлөлтийг манлайлах, багаар ажиллах, асуудлыг боловсруулах, төлөвлөх, илтгэх, оновчтой шийдвэрлэх, Word Exel Powerpoint зэрэг хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, харилцааны соёлтой

1.2 Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, бусдын нөлөөнд үл автах, илүү цагаар ажиллах

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

БӨГӨӨД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА

 

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1 Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Эрх зүйч

Мэргэшил

Нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэний оролцооны чиглэлээр

Туршлага

Төрийн захиргааны албанд 5-аас дээш жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан байх

Ур чадвар

Удирдан зохион байгуулах, өөрчлөлтийг манлайлах, багаар ажиллах, Word Exel Powerpoint зэрэг хэрэглээний програм дээр ажиллах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, харилцааны соёлтой, англи хэлний зохих мэдлэгтэй байх

1.2 Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1 Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч

Мэргэшил

Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч, эрх зүйн чиглэлээр магистр, төрийн удирдлагаар мэргэшсэн байх

Туршлага

Төрийн албанд 10-аас доошгүй, үүнээс хяналт шалгалт, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

 

Ур чадвар

Удирдан зохион байгуулах, өөрчлөлтийг манлайлах, багаар ажиллах, асуудлыг боловсруулах, төлөвлөх, илтгэх, оновчтой шийдвэрлэх, Word Exel Powerpoint зэрэг хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, харилцааны соёлтой, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх

1.2 Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, бусдын нөлөөнд үл автах, илүү цагаар ажиллах

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ ДАРГА

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1 Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Эрх зүйч, эдийн засагч

Мэргэшил

Төрийн удирдлагаар мэргэшсэн байх

Туршлага

Төрийн албанд 10-аас доошгүй, үүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр 3-аас дээш жил ажилласан байх

 

Ур чадвар

Удирдан зохион байгуулах, өөрчлөлтийг манлайлах, багаар ажиллах, асуудлыг боловсруулах, төлөвлөх, илтгэх, оновчтой шийдвэрлэх, Word Exel Powerpoint зэрэг хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, харилцааны соёлтой

1.2 Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, бусдын нөлөөнд үл автах, илүү цагаар ажиллах

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1 Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Нягтлан бодогч

Мэргэшил

Улсын салбарын дотоод аудитор, төрийн удирдлагаар мэргэшсэн, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А-3 сургалтад хамрагдсан байх

Туршлага

Төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс төрийн захиргааны удирдах албан тушаалд 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай байх

Ур чадвар

Удирдан зохион байгуулах, өөрчлөлтийг манлайлах, багаар ажиллах, асуудлыг боловсруулах, төлөвлөх, илтгэх, оновчтой шийдвэрлэх, Word Exel Powerpoint зэрэг хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, харилцааны соёлтой

1.2 Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, бусдын нөлөөнд үл автах, илүү цагаар ажиллах

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН

ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ

ХАРИЛЦАХ ХЭЛТСИЙН ДАРГА

 

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1 Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Сэтгүүлч

Мэргэшил

Мэргэжлээрээ мэргэшсэн байх

Туршлага

Хэвлэл мэдээллийн байгууллагад мэргэжлээрээ 15-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 5-аас дээш жил ажилласан байх

 

Ур чадвар

Удирдан зохион байгуулах, өөрчлөлтийг манлайлах, багаар ажиллах, асуудлыг боловсруулах, төлөвлөх, илтгэх, оновчтой шийдвэрлэх, Word Exel Powerpoint зэрэг хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, харилцааны соёлтой

1.2 Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, бусдын нөлөөнд үл автах, илүү цагаар ажиллах

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1 Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Газрын менежмент, газар зохион байгуулагч, газрын кадастр

Мэргэшил

Харгалзахгүй

Туршлага

Газрын албанд мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

Удирдан зохион байгуулах, өөрчлөлтийг манлайлах, багаар ажиллах, асуудлыг боловсруулах, төлөвлөх, илтгэх, оновчтой шийдвэрлэх, Word Exel Powerpoint зэрэг хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, харилцааны соёлтой

1.2 Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх