НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ БОЛОВСРОЛЫН ГАЗАР

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ,

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 3 дугаар зүйлийг үндэслэн нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

 

1.    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд

 

Дүүрэг

Сургуулийн нэр

Албан тушаал

1

Баянзүрх дүүрэг

Амгалан цогцолбор сургууль

Захирал

2

97 дугаар сургууль

Захирал

3

126 дугаар сургууль

Захирал

4

79 дүгээр сургууль

Захирал

5

Сонгинохайрхан дүүрэг

121 дүгээр сургууль

Захирал

6

Чингэлтэй дүүрэг

24 дүгээр сургууль

Захирал

7

139 дугаар сургууль

Захирал

8

72 дугаар сургууль

Захирал

9

39 дүгээр сургууль

Захирал

10

Хан-Уул дүүрэг

10 дугаар сургууль

Захирал

 

2.    Нийслэлийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд

 

Дүүрэг

Цэцэрлэгийн нэр

Албан тушаал

1

Баянгол дүүрэг

262 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

2

Баянзүрх дүүрэг

20 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

3

146 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

4

Сүхбаатар дүүрэг

24 дүгээр цэцэрлэг

Эрхлэгч

5

51 дүгээр цэцэрлэг

Эрхлэгч

6

225 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

7

248 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

8

Сонгинохайрхан дүүрэг

252 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

9

253 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

10

228 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

11

259 дүгээр цэцэрлэг

Эрхлэгч

12

Хан-Уул дүүрэг

134 дүгээр цэцэрлэг

Эрхлэгч

13

250 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

14

Багануур дүүрэг

131 дүгээр цэцэрлэг

Эрхлэгч

15

132 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

16

138 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

17

194 дүгээр цэцэрлэг

Эрхлэгч

18

Налайх дүүрэг

153 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

 

 

 

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

 

Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.

 

         Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, заавар-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

 

         Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

 

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн Баримт бичгийн шалгалт-д Тэнцсэн гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

 

  Боловсролын шаардлага: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.

  Мэргэжлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

  Мэргэшлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/ сертификат нотолгоо болно/

  Туршлагын шаардлага: Мэргэжлээрээ ажилласан байх гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

 

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.

 

         Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Багшийн хөгжлийн ордны 5 давхарт 501 тоот өрөөнд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авна.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

 

         Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн байх/

         Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт; /сүүлийн 5 жил/

         Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

         Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

         Ажил байдлын тодорхойлолт;

         4х3-ийн хэмжээтэй 3 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;

         Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл; /cover letter/

         Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл /Битүүмжилсэн 5 хувь байна/;

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

 

         Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

 

         2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 09.00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд доорхи байдлаар зохион байгуулна. 

 

1.    Удирдах ур чадварын түвшингийн шалгалт/Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд нь зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалт /Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт болон Бичгийн шалгалт/-ад орно/

2.    Ярилцлагын шалгалт/Хөтөлбөр, төслийн танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдлийн агуулга/ Жич: Ярилцлагын цаг, байрыг тухайн үед нь зарлана.

 

         Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэх, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, мандаттайгаа ирнэ.

 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны шаардлага:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Дипломын дээд болон бакалавраас дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Багш

Мэргэшил

-

Туршлага

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

      Удирдан зохион байгуулах

      Монгол кирил бичгийн үсгийн дүрмийн шаардлага хангасан, утга зохиолын хэлний хэм хэмжээнд бүрэн нийцсэн бичиг баримт боловсруулах ур чадвартай байх

      Оновчтой зөв шийдвэр гаргах

      Санхүүгийн болон хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх

      Стратегийн болон үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөлт хийх

      Судалгаа шинжилгээ хийх

      Багаар ажиллах

      Бусдад нөлөөлөх, бусдын дэмжих, манлайлах

      Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн

      Мэдээлэл харилцааны технологи ашиглах

 

Тусгай шаардлага

      Сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн байх

      Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих

      Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургуулийн хувьд согог зүйч, сэтгэл зүйч мэргэжилтэй, дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй байна.

      Сургуулийнхаа хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

 

Нийслэлийн ерөнхий боловсролын цэцэрлэгийн эрхлэгч ажлын байрны шаардлага:

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Дипломын дээд болон бакалавраас дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Сургуулийн өмнөх боловсролын багш

Мэргэшил

 

Туршлага

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

      Удирдан зохион байгуулах

      Оновчтой зөв шийдвэр гаргах

      Санхүүгийн болон хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх

      Стратегийн болон үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөлт хийх

      Бусдад нөлөөлөх, бусдыг дэмжих, манлайлах

      Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн

      Багаар ажиллах

      Соёлтой харилцах

 

Тусгай шаардлага

         Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн байх

      Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих

      Тусгай хэрэгцээт боловсрол олгох цэцэрлэгийн хувьд согог зүйч, сэтгэл зүйч мэргэжилтэй, дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй байна

      Цэцэрлэгийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

 

 

         Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын

www.edub.edu.mn сайт болон 70113033 дугаарын утас /Л.Ариунсанаа/, 70113039 дугаарын утсаар /Ч.Цэрэннадмид/ утсаар холбогдож лавлагаа авч болно.

 

Зургаа. Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага-тай танилцаж, бэлдэнэ үү.

 

 

Харилцах ХАЯГ: СҮХБААТАР ДҮҮРГИЙН 8-Р ХОРОО БАГШИЙН ХӨГЖЛИЙН ОРДОН НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

 

501 ТООТ ӨРӨӨ, утас: 70113039