БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН
ДАРГЫН
АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр

 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 2.1-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргыг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.

 

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-д заасны дагуу зохион байгуулж явуулна. (Журмыг энд дарж үзнэ үү.)

 

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол

 

   Монгол Улсын иргэн байх;

   Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

   Сэтгэцийн өвчин, эмгэггүй;

   Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

 

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага /энд дарж зөвлөмжтэй танилцана уу/

 

III.АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Боловсрол

Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

Менежмент ба удирдахуй, эрх зүй, төрийн удирдлага, эдийн засаг,

Мэргэшил

-  Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх;

-  Байгаль орчны менежментийн чиглэлээр мэргэшсэн байх;

Туршлага

Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх;

Ур чадвар

Удирдан зохион байгуулах

-     нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулжгүйцэтгэлийг дүгнэх, тайлагнах;

-     нэгжийн албан хаагчдын ажил үүргийг тэнцвэртэй, оновчтой хуваарилах;

-     нэгжийн үйл ажиллагаан дахь эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох, эрсдлийг илрүүлэх, шинжлэх, дүгнэх, эрсдлийн арга хэмжээний хувилбарыг боловсруулах, танилцуулах;

-     эрх мэдлийг шилжүүлэх буюу төлөөллийг бий болгох, албан хаагчдын санал, бодлыг сонсох, бүтээлч санаачилга, зөв хандлагыг дэмжих, сөргөлдөөн, үйл ойлголцлыг эв зүйгээр зохицуулах;

-     бусад

Дүн шинжилгээ хийх

-     мэдээлэлд тулгуурлан бүтэц, чиг үүргийн болон системийн шинжилгээ хийх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, харьцуулсан судалгаа хийх;

-     бодлогын үндэслэлтэй санал, дүгнэлт, зөвлөмжийн төсөл боловсруулах;

-     бусад

Асуудал шийдвэрлэх

-     тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулж түүний эерэг, сөрөг үр дагаварын талаар удирдлагатай зөвшилцөх;

-     хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй шийдвэрийг шуурхай гаргах;

-     аливаа харилцааг хэрэгжүүлэх арга замыг хууль тогтоомжид тусгах санал боловсруулах;

-     олгогдсон бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хууль болон ёс зүйн зарчимд нийцүүлэн, ашиг сонирхлоос ангид шийдвэрлэх;

-     гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах;

-     бусад

Манлайлах

-     ёс зүйн хэм хэмжээг сахиж, хувийн зан төлөв, зарчимч, тууштай, ажил хэрэгч чанар, бусдыг дэмжих, чиглүүлэх зэргээр үлгэрлэх;

-     нэгжийн үйл ажиллагаанд шинэлэг санаа үйлчилгээг нэвтрүүлэх, чиглүүлэх, өөрчлөлтийг хийхдээ урьдчилан тооцоолох, албан хаагчдын шинэ санаачлага, бүтээлч хандлагыг дэмжих;

-     байгууллага, нэгжийн үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо тайлбарлан таниулах, хэрэгжүүлэх;

-     гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулахдаа хамт олны саналыг тусгах, үр дүнд чиглүүлэх;

-     бусад

Бусад

-     албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах;

-     шаардлагатай хэрэглээний программ хангамжийг эзэмшиж, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллах;

-     англи хэл, эсхүл бусад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалж ашиглах чадвартай байх;

-     багаар ажиллах, багийн амжилтыг үнэлэх, дэмжих, бусдад таниулах;

-     харилцааны орчин үеийн арга технологийг ашиглах, мэдээллийг шуурхай хүргэх;

 

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

 

Уг ажлын байрны сонгон шалгаруулалтад Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид болон удирдах албан тушаалын нөөцөд байгаа иргэд бүртгүүлэх боломжтой бөгөөд Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 2.2-т заасан дарааллын дагуу нөхнө. (Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлээгүй тохиолдолд нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулна. Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлсэн тохиолдолд нөөцөд байгаа иргэд сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болохыг анхаарна уу.)

 

      Төрийн албан хаагчийн анкет А хэсэг болон Б хэсэг; (анкетыг энд дарж татаж авна уу)

      Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;

      Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;

      Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/

      Мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;

      Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу ахлах түшмэлийн ангилалд ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын Хуулбар үнэн даруулж хавсаргах/

      4 х 6-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;

      2016 - 2018 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас. /холбогдох байгууллагаас авч ирэх бөгөөд байгууллагын Хуулбар үнэн даруулж хавсаргах/

      Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;

      Шалгалтын үйлчилгээний зардал.

 

Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

 

Сонгон шалгаруулалтад оролцох төрийн жинхэнэ албан хаагчийн хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Засгийн газрын XI байрны нэг давхарт Төрийн албаны зөвлөлийн Сургалтын танхим-д 2019 оны 9 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд комисс хүлээн авна.

 

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагчийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

 

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

Сонгон шалгаруулалтыг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дараах агуулгын хүрээнд зохион байгуулна. Үүнд: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)

 

1.    Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

2.    Дүн шинжилгээ хийх чадвар

3.    Асуудал шийдвэрлэх чадвар;

4.    Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;

5.    Удирдан зохион байгуулах чадвар;

6.    Манлайлах чадвар;

7.    Багаар ажиллах чадвар;

8.    Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.

 

Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцох иргэн Иргэний цахим үнэмлэх биедээ авч ирэхийг анхаарна уу.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

 

 

 

Холбоо барих утас: 51-266887